ШАТАХУУНЫГ БАРЬЦААЛАГСДАД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦООЧ
Засгийн газрыг гурван сарын турш үнээ нэмнэ гэж тулгасан шатахуун импортлогчид төр буюу ард иргэдэд шатахуунаа барьцаалж сүрээ үзүүлж эхлэв. Литр тутамдаа 300 төгрөгөөс 600 төгрөгөөр нэмнэ гэж шахаж байгаа тэд ашгаа бууруулахгүй байх гэж оролдож байна. Улсын хэмжээнд 38 нөөцтэй байгаа нь хомсдол үүсэх шалтгаан байхгүй. ОХУ-аас авах бензин, шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим доллар байснаа сүүлийн гурван сард 66 доллар болж нэмэгдсэн ч импортлогчид компаниудын ашгийн хувь хэмжээ 3 орчим хувьтай буюу хасах руугаа орж дампуурах аюул дээрээ тулсан зүйл огт алга. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим хувиар хямд байх үед тэд үнээ огт буулгаагүй. Ашгаа маш сайн базааж авсан. Гэтэл одоо Засгийн газраас 260 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс авч өг тэгвэл үнээ 50 төгрөгөөр л нэмнэ гэж ацаглаж байгаа импортлогчид стратегийн салбарыг барьцаалж байна. Улсын суурь үнээр наадагсдад ингэж эрх ашгаа нэн тэргүүнд тавих эрх байхгүй. Тэднийг ашиггүй байхад хэн ч хүчээр энэ бизнесээ хий гээгүй. Шатахуун импортлогчдоос улсаараа жилдээ 1 тэрбум долларын буюу 2 их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг. Маш том зах зээл. Энэ зах зээлээ алдахгүй гэсэндээ импортлогчид олон жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй байх бүх наариаг хийж ирсэн. Өнөөдрийн огцом үнээ нэмэх гэж оролдож зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг 7 жилийн өмнө 2011 оны нэгдүгээр сард “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” түүхийг бид мартаагүй. Тэр үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байлаа. Н.Алтанхуягийн засгийн газар тухайн үед аргаа бараад Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж Монгол банкнаас мөнгө хэвлэх, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас, хөнгөлөлттэй зээл өгч байж үнийг буулгаж тогтвортой барьж байсан. Үе үеийн засгийг чаддаг зүйлээрээ сүрдүүлж ирсэн тэдэнд улсын стратегийн чухал салбарыг хувьчилж өгсөн нь хамар ихтийн нус их гэдэг зүйл л болж байна. Нусын сугартал нь алгадах арга нь тэдний тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өгөх хэрэгтэй.
Э.Сүрэн
Сэтгэгдэл0
Дөнгөж сая PETROVIS-оос бензин автал А92 1890 төгрөг болсон байна. Тэд нэмдэгээ нэмсэн байна. Арай хэтэрхий басамжлан доромжилж буй бус уу.
Ард түмнээ доромжлоод бна босвол чинь нэг зогсохгүй шүү монгол чуулган чинь
Bostsgoo jolooch geltgui niit Mongolchuudaa
энэ чухал салбараа төр өөрийн мэдэлдээ аваачээ алийн болгон хувийн энэ хэдэн юумнуудад дарлуулах гэсэн юум бэ Төр гэж байгаа бол төмөр нүүрээ харуулах цаг болжээ
1.Баярын ЗГ оросын компаниудыг оруулъя гээд чадаагүй Магадгүй оруулсан бол дотоодынхоо монополийг задлах байсан уу 2,Одоо хүртэл Дорнодод нефтийн үйлдвэр баригдахгүй байгаа нь тэндээс хувь хүртдэг манай ард түмнээсээ хулгайлагчдын лобби юу гэдгийн олон түмэн Төр засаг удирдаж байсан хүмүүсээс асуулт тавих
МАН-ын засгийн газар Петровисийн Оюунгэрэлээс ингэж их айдаг хэрэг үү? Монголчуудад бензин шатахууныг хадсан үнээр зарж баяжаад тэр мөнгөө офшорт хийчихээд байхад яагаад татвар төлүүлдэггүй юм. Ядарсан бага цалинтай цэвэрлэгч цалингаасаа татвараа төлөөд явж бна. Гэтэл Оюунгэрэл авгай татваргүй бүсэд мөнгөө нууж тавар төлөхгүй байгаа нь шударга ёс уу? Хүрэлсүхээ! Жуулчид Монголд цөөхөн ирдэг нь ч МИАТ-ын өндөр үнэтэй билеттэй холбоотой байдаг. Бас л энэ Оюунгэрэл авгайн ашиг болоод офшорт орж бна. Баяр Оюунгэрэлээр тэжээлгэн хариуд нь бензиний үнийг нэмэхгүй бол болохоо болилоо ,дэлхийд нефтийн үнэ өссөн гэж зарлаж өгдөг байсан. Харин одоо тэр дүрд Хүрэлсүх тоглож эхэллээ. Нефтийн үнэ буусан ч Оюунгэрэл Монголд бензиний үнийг буулгаж үзээгүй луйварчин даа. Бидний ядуу байгаа энэ хүнтэй шууд холбоотой. Бүх барааны үнэ байнга өсч,авдаг цалин орлого нь хэвээрээ. Ядуурхаас яахав.
Цагтаа петровисын Оюунгэрэл авгай ГОК-ын Отгонбилэгээс мөнгө авч компаниа байгуулсан, өөрөө ч хэлсэн. харин ШО-гоо өнгөрөхөд өр цайрлаа гэж алга ташсан гаруудын нэг болсон гэнэлээ.
МАН-ын засгийн газар Петровисийн Оюунгэрэлээс ингэж их айдаг хэрэг үү? Монголчуудад бензин шатахууныг хадсан үнээр зарж баяжаад тэр мөнгөө офшорт хийчихээд байхад яагаад татвар төлүүлдэггүй юм. Ядарсан бага цалинтай цэвэрлэгч цалингаасаа татвараа төлөөд явж бна. Гэтэл Оюунгэрэл авгай татваргүй бүсэд мөнгөө нууж тавар төлөхгүй байгаа нь шударга ёс уу? Хүрэлсүхээ! Жуулчид Монголд цөөхөн ирдэг нь ч МИАТ-ын өндөр үнэтэй билеттэй холбоотой байдаг. Бас л энэ Оюунгэрэл авгайн ашиг болоод офшорт орж бна. Баяр Оюунгэрэлээр тэжээлгэн хариуд нь бензиний үнийг нэмэхгүй бол болохоо болилоо ,дэлхийд нефтийн үнэ өссөн гэж зарлаж өгдөг байсан. Харин одоо тэр дүрд Хүрэлсүх тоглож эхэллээ. Нефтийн үнэ буусан ч Оюунгэрэл Монголд бензиний үнийг буулгаж үзээгүй луйварчин даа. Бидний ядуу байгаа энэ хүнтэй шууд холбоотой. Бүх барааны үнэ байнга өсч,авдаг цалин орлого нь хэвээрээ. Ядуурхаас яахав.
МАН-ын засгийн газар Петровисийн Оюунгэрэлээс ингэж их айдаг хэрэг үү? Монголчуудад бензин шатахууныг хадсан үнээр зарж баяжаад тэр мөнгөө офшорт хийчихээд байхад яагаад татвар төлүүлдэггүй юм. Ядарсан бага цалинтай цэвэрлэгч цалингаасаа татвараа төлөөд явж бна. Гэтэл Оюунгэрэл авгай татваргүй бүсэд мөнгөө нууж тавар төлөхгүй байгаа нь шударга ёс уу? Хүрэлсүхээ! Жуулчид Монголд цөөхөн ирдэг нь ч МИАТ-ын өндөр үнэтэй билеттэй холбоотой байдаг. Бас л энэ Оюунгэрэл авгайн ашиг болоод офшорт орж бна. Баяр Оюунгэрэлээр тэжээлгэн хариуд нь бензиний үнийг нэмэхгүй бол болохоо болилоо ,дэлхийд нефтийн үнэ өссөн гэж зарлаж өгдөг байсан. Харин одоо тэр дүрд Хүрэлсүх тоглож эхэллээ. Нефтийн үнэ буусан ч Оюунгэрэл Монголд бензиний үнийг буулгаж үзээгүй луйварчин даа. Бидний ядуу байгаа энэ хүнтэй шууд холбоотой. Бүх барааны үнэ байнга өсч,авдаг цалин орлого нь хэвээрээ. Ядуурхаас яахав.
Зүгээр л Оросууд орж ирээд шатахууны бизнес хийг. Тэр орос дэлгүүр байна даа "Авсолют " бараа нь ямар хямд байна. Яг л тэр дэлгүүр шиг бараагаа өөрсдөө үнээо нь зараг.
Зүгээр л Оросууд орж ирээд шатахууны бизнес хийг. Тэр орос дэлгүүр байна даа "Авсолют " бараа нь ямар хямд байна. Яг л тэр дэлгүүр шиг бараагаа өөрсдөө үнээо нь зараг.
Энэ шатахууны хэдэн чинжийн атганд орсон засгаа яах вэ? Дэлхийн зах зээлд нефтийн үнэ навс унаад байхад тэд үнээ буулгасан билүү арай ч тэнд нээ
Зөв тэдэнд шанаа өгөх цаг болжээ
Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com Whatsapp: 0033644664081
orosuudiig oruulj ir.chenjuudiin erhiig tsutsal
Манай улсад тор засаг гэж байна уу.Даварцсан хэдэн нефть импортлогчдыг барьж чадахгуй бол тор,засаг гээд байх хэрэг байна уу?Засаг тороос шатахууны унэ нэмэхгуй гээд байхад дураараа нэмж борлуулж буй зорууг нь шууд улсын тосов уруу татаж авч тор засаг байгаа гэдгийг нотлох хэрэгтэй

Tolgoi dere gargasan xedig AN diilegui odoo MAN diilex uu
БИНЗЕН-УЛСЫН МЭДЭЛД!!!
Шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг нь цуцлах Монополийг задлах хэрэгтэй. Шатахуун байна уу, эм байна уу, талх байна уу хамаагүй монополи бол монополи. Эрт орой хэзээ нэг цагт төр, ард түмэн хоёрт төмөр нүүрээ харуулна. Тийм учраас монополийг бүх салбарт эртхэн задлах, бүр болохгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлавал таарна
Тер Засаг гэж байна уу,энэ хэдэн шулаач нефть импортлодог компануудынхаа атганд орчихсон Тер засаг байх шиг бна.МАН-хан Петровис-н Оюунгэрэл авгайн атганд байдаг гэдэгнь унэн бна даа
Тер Засаг гэж байна уу,энэ хэдэн шулаач нефть импортлодог компануудынхаа атганд орчихсон Тер засаг байх шиг бна.МАН-хан Петровис-н Оюунгэрэл авгайн атганд байдаг гэдэгнь унэн бна даа
зөв. гэхдээ Сүрээн наариаг биш найрааг гэж бичээдхээ хөө ккк
Бензин нэмэгдлээ. Цалин буурлаа төр засаг минь
Сайн байцгаана уу? Монголчуудаа. Бид ер нь ямар замаар хөгжих гээд байгаа нь одооч тодорхойгүй хэвээр байна. Ерөнхий сайд маань БНСАУ-д зочлохоор явлаа. Өнөөдөр Монголчуудын хувьд түлш, шатахууны асуудал хурцаар тавигдаж хэдэн монополиуд ёстой нэг биднээр тоглож тохуу хийж байгаа үед ерөнхий сайд Солонгосод очиж байгаа нь бас сонин юм. Яагаад? Яагаад гэвэл өмнөд Солонгосуудад ямарч байгалын баялаг бараг байхгүй бүх төрлийн нефть бүтээгдэхүүн, байгалын хийгээ импортоор авдаг онцлогтой улс юм шүү.
Гаднаас авах бүтээгдэхүүний гэрээг зөвхөн Засгийн газар нь хийдэг ба оруулж ирээд хувийн компаниудад жижэглэнгийн үнийг нь тогтоож өгөөд заруулдаг тогтолцоотой улс. Тэгвэл яагаад хувийн компаниуд шууд гаднаас импортоор оруулж болдоггүй юм бэ гээд асуухад нилээд гайхсан байдалтай нөгөө Солонгос эрдэмтэн чинь надруу харснаа та нэг зүйлийг ойлгохгүй байна гэжүү. Нефть бүтээгдэхүүн, байгалын хий гэдэг чинь стратегийн бүтээгдэхүүн шүүдээ. Тийм чухал стратегийн бүтээгдэхүүнийг засгийн газар өөрөө хариуцах үүрэгтэй шүү дээ. Тэнэг л улс стратегийн бүтээгдэхүүнээ хэдэн монополь компанийн мэдэлд өгдөг байхдаа гэж инээж байсан нь одоогоос 3 жилийн өмнөх яриа юм.
Танай тогтолцооны учрыг олоход хэцүү. Гэвч та нар зөв шийдлээ олсон байлгүйдээ. Бид танай дотоод асуудалд яалаа гэж орох вэ? гэсэн хариу хэлэхэд бид тийм л тэнэг болчихсон юм боловуу гэсэн гэнэн бодол төрж билээ. Хүрэлсүх сайд Солонгосын бэлээхэн жишээг Монголдоо нэвтрүүлж чадахуу? Үгүй боловуу. Дэндүү гүнзгий монполчлогдоод хэрийн хүн тэр тогтолцоог өөрчилж чадах боловуу? Ер нь цөөхөөн Монголчууд бүр хамгийн буруу замаар явж байгаа нь тодорхой болж байна даа. Яавал энэ тогтолцоог өөрчлөх вэ.
Энэ бол суурь үнэ. Аргагүй л стратегийн бүтээгдэхүүн юм. Монголын эмзэг газар. Одоо бүх зүйлийн үнийг бусад нь дагаад өсгөнө. Гэтэл цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй бүр татвар нэмээд байгаа төрийн түшээд маань хэний төлөө ажиллаж хэнийгээ дэмжээд байна вэ?
MAN demjeed iim bolloo tatvar nemehgyi geed l baisan hehe nemsen bysee changalaya
Шатахууны үнийг олигтойхон нэмээч. 1 литр шатахуун 3000 төгрөг байх ёстой. Монгол банк шатахуун импортлогчдод доллар 1400 төгрөгөөр зарахаа зогсоо.
төрийн төмөр нүүр үз'ж лицензыг нь шууд цуцлахаас юундаа айна вэ.
neftiin uildver.g enetheg.n zeel.r ni bariulah htei...uuniig buh hun shaardaj bgaa...odoo ch arai dendnee ...tusgai zevsheerel.g ni tsutslah ni zev