Их зохиолч Д.Нацагдорж “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” хэмээн шүлэглэсэн нь өнөө цагт үндэсний тусгаар тогтнолын хэмжээнд ярих төвшинд хүрчихжээ. Дээхнэ үед бид өөрсдийгөө “Буруу ярьж, зөв ойлгодог” гэж тодорхойлдог байсан үе бий. Гэтэл одоо буруу ярьж, буруу бичиж, түүнийгээ ойлгохоо ч больжээ.
Сүүлийн үеийн залуучуудыг монгол бичгийн дүрмийг баримтлахгүй, алдаа мадаг ихтэй бичиж байна. Бичгийн хэв гэж авах юмгүй боллоо гэж шүүмжлэх нь нэг талаар өрөөсгөл мэт санагддаг. Учир нь, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр дэх монгол хэлний хичээлийн цагийг эрс багасгасны дээр уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс бүр хасах тухай ярьж байсан ч арай үгүй болгочихоогүй бололтой юм.
Дунд сургуулийн зургаадугаар ангийн долоо хоногийн хичээлийн хуваарийг харахад монгол хэл хоёр цаг (цаг ч биш 40 минут), уран зохиолын хичээлийг ердөө ганцхан цагаар төлөвлөсөн байх юм. Нэг ангид 35-45 хүүхдийн багтаамжтай хичээллэж байхад ганц багш 40 минутад ямар мэдлэг өгч чадах вэ. Өнөөгийн хүүхдүүдийг индиго буюу оюун ухааны потенциал (нөөц боломж) ихтэй гэж ярьдаг ч энэ богино хугацаанд тэр хүнд нөхцөлд хүүхэд монгол хэлний дүрэм журам, зөв бичих дадалд суралцана гэдэг юу л бол. Зөвхөн хэл, уран зохиолын төдийгүй нийгэм болон байгалийн ухааны багш нар жил бүр шахуу солигдож, сурах бичиг дотроо өөрсдөө толгой нь эргэчихсэн, сурагчдад яаж зааж ойлгуулах ухаанаа ч олохоо больчихсон байх юм билээ. Хүүхэд багачууд маань эх хэлээрээ зөв цэгцтэй ярьж, алдаа мадаг багатайхан бичээд сурчихвал хаа хаанаа л хэрэгтэй юмсан. Хэдийгээр дэлхий хавтгай болж, улс түмэн даяаршиж буй нь үнэн ч бид өөрийн эх хэл, урлаг утга зохиол, соёлоороо бусдаас ялгарч, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах учиртай юм. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад Монгол баян” гэдэг дээ.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл0
Ардчилалын буянаар удахгүй хэл ч үгүй, хил ч үгүй, мал ч үгүй болно доо
муу ёрын юм
Боловсролын салбар эх хэлээ сөнөөж байгаа биш харин Ан-н гамингуудын Боловсролын салбарт шургалуулсан Мүүнист золбингууд энэ ажлыг зохион байгуулалттай хийж байна.насанбаяр гэгч хорлон сүйтгэгч, оюун санааны зандалчин Лу.гантөмөр гэгч эрүүгийн элементтэй хамтран Боловсролын хөтөлбөрөөс Уран зохиолын хичээлийг хассаныг санацгаа.Дайснууд гадаа биш дотор байдаг болчихоод аюул занал учруулж байна.ОХУ-д Мүүнистүүд анх орж ирээд Боловсролын сайдын тархийг угааж дэмжлэгийг олсон түүх бий.Гэвч ОХУ-н боловсролын хөтөлбөрөөс Оросын уран зохиолыг хасах явуулга хийж эхлэнгүүт нь тэдний цаад санааг таньж хөөн зайлуулаад улмаар ОХУ-д Мүүний урсгалыг бүрэн хориглосон юм.Манайд ч бас энэ харгис урсгалыг хориглох ёстой.Ан-н золбин гамингууд үнсэн чандруу болж дөтийн замаар тонилох болтугай.
Улс эх орны баялаг ард түмэн. Ард түмний баялаг хүмүүжил, ёс суртахуун, боловсрол. Үнэндээ монгол хэлний хичээл төдийгүй бүх л хичээлүүд яг л энэ шүүмжлэлд хүрсэн. Боловсролын сайд байнга солигддог, урд хийж байсан зүйлийн залгамж халаа гэж байхгүй. Боловсролын салбартын төлөвлөлт маш сайн алсын хараатай, гүйцэтгэлд тогтмол анхаарч дүгнэлт хийж, засан сайжруулах арга замыг үргэлжид хайн гаргаж байх хэрэгтэй. Яам болон удирдах бусад шатны мэргэжилтэн дарга нар боловсролынхоо бодит байдалд хөл тавьж гар бие оролцох хэрэгтэй. Гантөмөр сайд байхдаа дунд сургуулийн хичээлд хүртэл суугаад боловсролын салбарын шинэчлэл, сэтгэлгээ хандлага тал дээр маш сайн анхаарч ажиллаж байсан. Шат шатны байгууллагууд нь ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, цаас өнгө үзэмжээр биш, бодит байдлаар дүгнэж, үнэлж байх хэрэгтэй. ХЭЛБЭР БИШ АГУУЛГАД ЗАХИРАГДАЖ хамгийн чухал боловсролын салбартаа харалган бүү хандаасай гэж хүсье.
Бусад бүх хичээлийг болиулж зөвхөн монгол хэл заадаг болгох хэрэгтэй. Яахав дээл гутал араг цагаан сар бөхийн тухай хичээл байж болох юм. Бусад нь бүгд гаднын хор хорлол юм. Гаднын нөлөө тусахын эсрэг Орос Хятад хоёр бүхнийг хийнэ гэж Лавров хэлээд явсан гэсэн үнэн юмуу. Үнэн бол угаасаа л ингэхээс өөр замгүй.
Mongoloor yarij l bgaa sh Yund hudlaa har zurag zurchaad humuusiin tolgoig erguuleef baidgiim dee
Ямар сонин юм бэ,дэлхий хэзэн хавтгай болчихсон юм бэ ? Дэлхий хавтгай болчихсон юм бол сөнөх гэж баыгаа нь тэр Тэхээр юун төрөлх хэл!!!