sonin.mn
Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилсон билээ. Г.Дөлгөөн нь МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн Их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ.Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. Төрийн Банкны Гүйцэтгэх Захирал Г.Дөлгөөн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нутгийн анд, УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Н.Ганбямбын хүү ажээ. Дашрамд дурьдахад тус банкны Ерөнхий Захирлаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хамаатан Д.Баярсайхан ажилладаг юм.
 
С.Сарнай