Саяхнаас нэг “сайхан” мэдээ хэвлэлээр түгэв. БНСУ-ын тал өнөө жилийн гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр болсноо дуулгаад байна. Америкийн тал монголчуудад улирлын чанартай ажиллах виз олгохоор боллоо. Гадагш гарч аж амьдралаа тэтгэх хүсэл тэмүүлэлтэй монгол залууст дээрх хоёр мэдээ хүүхдэд чихэр өгнө гэсэнтэй адил сонсогдож байгаа. Монголд ажил олддоггүй, олдлоо ч цалин хангамж нь хаанаа ч хүрдэггүй болохоор монгол залуус харь орныг зорих болсоор олон жил өнгөрлөө. Сүүлийн үеийн мэдээллээр энэ дэлхийн 30 гаруй оронд 130 гаруй мянган монгол хүн ажиллаж, амьдарч байна. Үүнээс хамгийн олон нь буюу Солонгост 42700-аад хүн ажиллаж амьдарч байгаа гэнэ. Гэтэл АНУ-д 27000, Чехэд 13000, Япон, Хятад, Орост 20-30 мянган монгол хүн сууж байсан нь 2008 оны тооллогоор 300 мянга болон нэмэгдэж зарим улсад хараар амьдрах хүүхнүүд олширчээ. Ийнхүү цөөн хэдэн монголчуудаас гадаадад ажлаар, хараар олон жил амьдарч, суурьшихад тохиолдох сөрөг гэж болохуйц нэг үзэгдэл бол уусч дасан зохицоход хүрдэг. Энэ үзэгдпийн улмаас дэлхийн бараг тив бүхэнд монгол үндэстний нэлээд нь байршин үлджээ. Сүүлийн үед монголчуудаас иргэншлээ солих явдал их боллоо. 2010 оны мэдээгээр 60-аад мянган иргэн Монголын харьяатаас гарсан байх юм. Монголын газар нутаг өргөн уудам, хүн ам цөөн билээ. Эрдэс баялгаар арвин газар нутаг, үргэлж өсч үржиж байдаг мал сүрэг бидэнд бий. Гэтэл цөөн хэдэн монгол маань квотоор, визээр бас харийн бэр, хүргэн болох зэргээр цөөрсөөр буй нь үндэстнээ аварч үлдэхийг сануулсаар байх боллоо. Саяхнаас олны дунд “Хамгийн сүүлд Монголоос нисэх хүн буудлынхаа хаалгыг хааж, гэрлийг унтраагаарай” гэх хэллэг гарчээ. Хатуу ч гэсэн сургамжтай энэ үгийг дээд төвшнийхөн үргэлж санаж улс үндэстнийхээ төлөө өөр дорвитой бодлого боловсруулмаар байгааг сануулж байна
Сэтгэгдэл0
End mal Bna.
Unen shuu dee bi hurtel ajliinhaa hajuugaar gadagshaa garah talaar bodoj l suuna manai naizuud hurtel gadagshaa garii gsn humuus haa saigui. Ydaj 3-5 jil ajil hiicheed irehees hel surangaa.
Одоо яахав дээ ажил олдохгүйн зовлон,ажилд авахгүй зовлон,мөнгөгүйн зовлонг хөрсөн дээрээ,доороо асар их баялагтай Монгол маань Ардчилсан жилүүдэд арилгасангүй харин ч хөдөлмөрийн боловсрол олоод ирж байгаад олзуурхууштай
МАНАН-гийн гай хэзээ дуусах вэ? миеболд оо ?зика.болдоо? ардчилсан хулгайч нар аа? 60 тэрбумынхаан? тарвагадорж оо?
Анхний Монголчуудын монолог солоноос очоод буслмцг гайхззлсан
Домов жочир
Крант марантаа хаа гэсэн байлээшүү, тэр сүүлийн хүнрүү нь дамжуулаарай гэжийлээ. Сүүлийнх нь болчихгүй гарах юмсаан, хэхэ.
Hulug ongotsnii ahmad gedeg shig suuliinh ni Battulga boloh baih. Sain zahiasaa heleerei
Ha ha ha udahgui momgold 76 gishuun 1 erunhiilugchteiguu 77 hun l uldjee gej duuldah vii dee!
60 аад мянган хүн гэдэг ч өндөр тоо шүү Монголыг Эзэмших гэсэн балмадуудын бодлого ер нь бол хэрэгж эхлээд удаж байна гэхдээ тэд чадахгүй ! Монгол Монголоороо байж дахин дэлхийн бодлогыг тодорхойлоно энэ үнэн шүү .
Future Map of World By Navy geed google-deed uz. herev delhii usand avtah bol Oros nogoo bayan Europe bugd alga bolnej bhg. USa gej bhhgui. Ter bitgii Beejin usand avtaj china gej bhgui bolno. Mongol Zuun Sibir uldeh magadlaltai bn!!!
Mongold nasaaraa shudargaar hudulmurluud oli chadahgui munguu 3-5 jiliin dotor olohoor bolomj bga yum chini zaluuchuud medeej yavah gej l zuthene shde
deeree hulgaich pizdiisuud baigaad baihad bid yduuraad baigaad baina gej uu . oldson amidraldaa hun shig amidranaa yadagiin .mongol hun ni unen eh orondoo hairtai geed turj uheltei bish.
Хун ардаа ажлаар хангаж чадахгуй улсд олон хун ч хэрэггуй одон тэмдэгт хууртаад тэжээж чадахгуй байж уржих ч хэрэггуй дээ
Би гадагшаа их явдаг байлаа, харь орныг эх нутагтайгаа харьцуулж үзээд Зөвхөн Монголдоо гэсэн үзлээр нилээд хэдэн жил тэслээ, хаана ч гологдохгүй мэргэжил мэдлэгтэй, сүүлийн 20 шахам жил дандаа олон улсын санхүүжилттэй төсөлд ажиллаж байлаа, ноднингоос эхлээд 60 тэрбум жинхэнэ утгаараа хэрэгжиж байна . Улаан цайм намайг доогуур эрэмбэлээд хөгийн хөгийн цүнх бариачдыг ажилд авчихдаг. Би энэ байдлаараа Зөвхөн Монголдоо гээд тэнэгтээд суугаад байж чадахгүй нь, гэр бүлээ тэжээх үүрэгтэй эцэг хүн гэр бүлдээ, эх орондоо сэтгэл хоргодон хоргодон хүний газар явахаар шийдсэн. Хамгийн гол нь бидний цөөхөн Монголчуудыг ингээд харь улсад явчихаар хэн бидний эх орон, газар нутаг, онгон зэлүүд хээр талд минь эзэн суух вэ? Хэн? Биднийг ийм байдалд оруулж байгаа төрд шургалсан хулгайч нарт хэлэх үг алга.