Бүрэн эрхээ хэрэгжүүлээд бүтэн хоёр жил ч болоогүй эрх баригч намын засгийг унагах, цаашлаад УИХ-ыг тараах яриа сөрөг хүчний зүгээс гараад удаж байна. Тэгвэл шат, шатны сонгуульд ялагдал хүлээж парламентад есхөн суудал авсан АН-ынхан УИХ-ыг тараах хэмжээний хүчтэй сөрөг хүчин байж чадсан эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, тэд өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхээ ажлыг хангалттай сайн хийсэн үү гэвэл түүн шиг эргэлзээтэй зүйл байхгүй.
Тэгсэн атлаа ард түмнээсээ сонгогдсон ардчилсан Ерөнхийлөгчийн амнаас ч, АН-ын төлөөлж парламентад суугаа есөн гишүүнээс ч тэр “УИХ-ыг тараана" гэх үг байсхийгээд л гарах боллоо.
Хэрэв уншигчид санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын эхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлсэн. Тэрбээр “Ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэсэн цагт утааг бүрэн шийднэ. Дагуул хотыг хөгжүүлж байж утаа арилна. Дагуул хот руу их дээд сургууль, зарим засаг захиргааны нэгж, урлаг соёлын ч байгууллагуудыг нүүлгэе. Хөдөөг орлогожуулж, сумдаа шинэчилье. Эдгээр шийдлийг баталж хавраас ажил хэрэг болгоё.
Өнөөдөр дулаалгаар айл өрхийг хангаснаар утаанаас сална гэж ярьж байна. Иргэн ажилтай орлоготой болоогүй цагт Улаанбаатар утаанаас салахгүй. Сөрөг асуудлууд бий, тэдгээрийг давж гарах хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдэхгүй юм бол Засгийн газраа огцруулж сайд нарыг шинээр томилсны хэрэг гарахгүй. Энэ тал дээр УИХ санаачилгатай ажиллах хэрэгтэй. Ийм байдалтай байвал УИХ-ыг тараах асуудлыг хөндөх болно" хэмээн онцолсон байдаг.
Харин дараахан нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мөн л чуулганы нэгдсэн хуралдааны танхимд "Энэ УИХ намрын чуулган эхэлснээс хойш ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй. Төрийн ажил завхарч байна. 65-ын бүлгийн үл ойлголцлоос болоод сүүлийн бүтэн cap төр ажлаа хийсэнгүй. Хоорондоо хэрэлдсэн, талцсан хүмүүс л байдаг боллоо Тиймээс ард түмэн энэ УИХ-ыг ойшоохоо больсон. Би бодож байна.
Дахиад ингээд асуудлаа шийдэж чадахгүй бол би өөрийн бланк дээр шударга улстөрчид гээд байгаа хүмүүстэй нийлээд, энэ УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулна" гэдгээ дуулгаж байв. Түүний үгийг АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүртэл дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр "Эрх баригч намын гишүүд хоорондоо талцаж 32,33-аараа хуваагдаж хэрэлдлээ. Энэ байдлыг нийтээрээ харж байна. УИХ-ыг тараах бичигт гарын үсэг цуглуулбал би гарын үсэг зурна” гэсэн билээ.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төрийн хямрал гудамжны хямрал болж үргэлжлэх нь. Бүх зүйл тодорхойгүй байна. Бусдын кноп дардаг, хуралдаа суудаггүй гишүүддээ хариуцлага тооцохгүй юм уу. Энэ бүхнийг ярьж хэлэлцэхгүй бол УИХ-ыг тараах тэмцэл хавар үргэлжилнэ. Засгийн газар эдийн засгаа дэмжиж, бизнес эрхлэгчдээ дэмжихгүй юм уу. Хэрвээ хэлэлцэх асуудлаа дуусгасан бол энэ их хурал тарах хэрэгтэй" хэмээн өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн юм.
Уг нь, сөрөг хүчин гэдэг эрх баригч намынхаа үг, үйлдэл бүрийг сөрж зогсохыг хэлэхгүй, Эсрэгээрээ эрх баригчдын буруу бодлого, шийдвэрт ташуур өгч, зөвийг нь дэмжихийг хэлнэ. Гэвч АН-ынхан өнгөрсөн хугацаанд иргэд, сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалахаас илүүтэй эрх баригч намын бодлогыг шүүмжилж, их бага хэмжээгээр төрийн ажилд “тушаа"- болсоор ирсэн байдаг. Тухайлбал, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд гурван удаа хориг тавьсан.
Харин АН-ынхан эрх баригчдад шаардлага хүргүүлж, завсарлага авч, жагсаал хийхээс хэтэрсэнгүй. Тэгсэн атлаа сав л хийвэл “УИХ-ыг тараана” гэж байдаг болжээ. Тэгвэл шат, шатны сонгуульд санаанд оромгүй ялагдал хүлээж парламентад есхөн суудал авсан АН-ынхан УИХ-ыг тараах хэмжээний хүчтэй сөрөг хүчин байж чадсан уу. Хариултыг нь өөрсдөд нь үлдээе.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
АН яах вэ, ард түмэн чинь тэвчихэд хэцүү боллоо!
АН, МАН, МАХН зэрэг намууд бүгд хэрэггүй. Дандаа луйварчдаар дүүрсэн бүлэглэлүүд. Ийм намуудыг устган тарааж чадсан цагт ард түмний нуруу тэнийнэ. Социализмын үед нэг намын дарлалд байсан Монголчууд одоо гурван намын дарлалд орсон. Намууд нь хоорондоо бас нэгнээ муулчихнаа. Хар хэрээнүүд нэгнийхээ харыг гайхаж гэнэ.
МАН ЫГ ХАМГААЛАГЧ СЭТГҮҮЛЧИЙН НЭГ ЮМ БАЙНА ... ЕРӨНХИЙЛӨГЧ ТАШУУР ӨГЧ ХЭЛСЭЭЭН АЖЛАА ХИЙХГҮЙ БОЛОХООР ГЭЖ ТАЙЛБАРЛАСАН ШҮҮДЭЭ. . 65 ҮНЭХЭЭР АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ... ХУРАЛДАА ИРЦЭЭ БҮРДҮҮЛЖ СУУХГҮЙ БНА ШҮҮДЭЭ... 9 ХҮН 65 Д СААД БОЛДОГ ГЭЖ ЮУ БАЙСЫМ .... 65 ЮУГ Ч ХИЙЖ ЧАДАХ ХҮЧ ШҮҮДЭЭ... МАШ ХАНГАЛТГҮй АЖИЛЛАЖ БАЙНА...
Za yostoi demiirdee hun guai. MAN-iin talaar naashtai ug helsneer demjdeg demjdegguig yalgadag yumuu.? Boditoi yum l.helsen bn
Мөнөөс мөн. Үүнийг АН хийхгүй бол өөр хэн, ямар нам хийж чадахын.
За, танай АН-ыг яаж чадахыг чинт харья. Лаларын АН яг л чадаж харагдана. Танай нам чинь өөрийнхөө дотоод хурлаа ч хийж чаддаггүй нам шдээ.
Чаднаа чадна. Чадахын цаагуур чадна. Яагаад гэвэл ингэхийг ард түмэн хүсэж байгаа. Хуулиар нэр барьж хулгайч нараар төрөө бүрдүүлж амалсанаа таг марьсан хүмүүсийг ард түмэн сонгосон билээ. Сонгож болсон юм тарааж болох байлгүй дээ.
АН хуучирсан арга барилаасаа салж шинэчлэгдэж чадахгvй хэвээр. Монголд хуурамч ардчилал, олон намын vзэл суртал маш их хор хохирол учруулж бна шдээ.
unen
65-ын бүлэг бутарвал чадна, үнэндээ АН-ын луйвар илэрчих гээд нь сандраад байна МАН нэгдэлтэй ард түмний сонголтыг хүндэтгээд шударга хариуцлагатай байх хэрэгтэй, энэ байдлаараа байвал удахгүй 2-уулаа улс төрөөс арчигдана
АН одоо тарах хэрэгтэй. Ард түмний нэр барьж матрын нулимс унагаж жүжиглээд хол явахгүй. Ард түмэн өөрсдөө босохоороо хүрвэл босно. Лав л ардчилсан тарвага гахай мэлхийнүүд биш.
Тараа нь гэхээр айж үхлээ юу Монгол улсад парлиамент хэрэггүй ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй
Xurdan taraay Eronxiilgchiin zasaglalt xeregtei
Энэ их хуралд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс байгаагаас гадна явуулж байгаа бодлогод мафийн шинжийг агуулсан зүйл олон байгаа тул огцруулах нь зөв
АН алдаагаа өөрсдөөсөө л эрж дүгнэлтээ хий. Худал ярьж доогуурхаа тоодоггүй, дээрх нь пэдийгээд олны дотор орж ирэхгүй тэнгэрийн амьтан шиг дэлчигнэвэл дахиад юу ч үгүй байхаа мэд. АН-д орох гэснийг нь хувийн компанид авч байгаа аятай дүр зураг үзүүлээд байвал бүтэхгүй. Эрх чөлөө, ардчилал гэдэг нь үйл хэрэг дээрээ биш болоод удаж бна АН-хаан. Ахмадаа ялгаварладаг нийгэмд амьдрах юм уу хаашаа юм бэ? Дээшээ гарсан нэг нь мөнгөний төлөө л явдаг нь нууц биш болсон шүү дээ.
jenko uuruu oligtoi baij, ard tumtnteigee hamtarval tuund chadahgui um gej ugui sh dee, ug ni.
чадахгуй !!!!!!!
АНама одоо өөрсдөө тарж алга бол,та нараас харах,гялтайх зүйлгүй болох нь 27 жилийн амьдрал харууллаа.Хангалттай,одоо бушуухан тарж үз,харин хувалз шиг уусан эрхмүүд идсэн,ууснаа улсдаа шудрагаар өгөөд явбал энгийн ядарсан иргэд бид баярлана.

МАН намынхан 2 хуваагдаад засгаа унагах гэж байхад нь унагах талд нь ороод засгаа унаагалцаж байдаг л нам ш дээ. Өөр гавьтай юм байхгүй.
ardchilsan namaar zaalgahgvi l dee . ard tvmen shiidne . battulgad . ganbaatart sanal ugsun ard tvmen l shiidne l de .
Eh oron bidnii duudaj bn. Odoo ard tumen yahaa shiideed esvel uh, esvel seh. 1 lamidrahdaa ireeduidee muu muuhai g uldeemeergui bn.
АН-ын тараана гэдгийг сонсоод байдаг, ард иргэд тараая болохоо байлаа гээд байхад яагаад сонсохгүй бгаан болоо энэ сэтгүүлч
65 -ын бүлэг тоймтой , ард иргэдэд үлдэцтэй доривтой ажил хийгээчээ нэгдсэн удирдлагатай байж , олонхийн санал ыг даган мөрдөж ажиллах хэрэгтэй үүнийг ард иргэдл ч хүсч байна АРП ТҮМНИЙХӨРӨНГӨ ҮРЭН ТАРАН ХИЙГЧИДТЭЙ ХАТУУ ТЭМЦ Банк дампууруулж ард түмний хөрөнгө үрэн таран хийсэн хүнийг шоронд хий ажил зохион байгуулж чадахгүй байгаа сайдуудыг ажлаас нь хал тэр намд мөнгө өгсөн нь хамаагүй хариуцлага гэгчийг ардын нам уландаа гишгэж болохгүй шуу?? ард иргэдийн тэвчээр хатуужил дээр нь ардын намыг -ыг ажил хийх байх гэсэн горьдлогыг таслаж болохгүй шуу зауучуудаа Сайдууд чинь сайд шиг байж ажиллаж чадахгүй л байна Сайд хүн чинь однозначенный шийдвэр гаргаж салбараа хөгжүүлж чаддаг байх естой төмсөгийн хөнгөлсөн амьтан шиг сүрэг дагаад явах хэрэггүй шуу Д Сумьябазар уул уурхайн хөгжил дэвшлийг нураах нь байна шуу Ардын намынхан???

царайны сайханаар амьдарал сайжрахгүй шуу Сумьябазар сайд биш сайн бөх л байх л даа наадамчид дэмжиж нэг түрүүлсэн Сумьябазар аварга болсон шигээ сайд албан тушаал авбал боллоо гэж бодвол монгол хохирно

АН нам УИХ-ЫГ ТАРААЖ ЧАДАХГҮЙ Ч ГЭСЭН АЖИЛ ХИЙХГҮЙ АРД ИРГЭДИЙН АМЬДАРАЛ ДОРОЙТВОЛ ИРГЭД Ч МАН Ч ЯЛГААГҮЙ УИТХ ТАР Л ГЭХ БИЙ
ДОРИВИОЙ АЖИЛ ХИЙХГҮЙ БОЛ УИХ-ыг тараах талаар нийт иргэд ман-ы шударга гишүүд ч гэсэн дэмжих л байх
яагаад можиритар системээр яах гэж сонгуулийн хуулиа сольсон юм бэ тэгээд ч АН тийм ч ёс зүйтэй улс төрийн хүчин мөн үү лай л байна ялгадаснууд
АН бол Монгол улсын эсрэг нам ш дээ, хурдан зайл
Shrug h