sonin.mn
УИХ-ын гишүүн Б.Наранхүү ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Солонгост элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр ирснийг эс тооцвол УИХ-ын намрын чуулганыхаа хуралдаанд огт суугаагүй билээ. 
Тэгвэл тэрээр аймгийнхаа бүх ахмадуудад гурил, будаа тараахаар болжээ.Тодруулбал тэрээр: "Дундговь аймгийн 70-аас дээш насны 1588 ахмад буурлуудад сар шинийн гарын бэлэг болох цаг тооны бичиг, 50 кг гурил, 25 кг будааг гардуулах тул Сайнцагаан сумын иргэд 2018 оны 02 сарын 10 ны 10 цагт аймгийн Ардчилсан намын байрны гадна талбайд, бусад 14 сумдын иргэд тухайн сумын Ардчилсан намын байрнаас 2018 оны 02 сарын 10, 11-ний өдрүүдэд хүрэлцэн ирж гарын бэлгээ гардан авна уу.
Жич: Гарын бэлэг авах ахмадууд болон түүний үр хүүхдүүд өөрийгөө гэрчлэх бичиг баримттайгаа ирнэ үү.
Эрхэм гишүүний гарын бэлэг 2017 оны 12 сарын 31 н хүртэл хугацаанд 70 нас хүрсэн ахмадуудад хамрагдана.УИХ-ын гишүүн Батсүхийн НАРАНХҮҮ" гэсэн зар тараасан байна.
 
Ч.Явуу