sonin.mn
УИХ-ын дарга М.Энхболд "МН-25-р суваг" телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцов. Энэ үеэрээ "Таныг бас удам угсааны хувьд цэвэр Монгол хүн биш гэдэг асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдсан л даа" гэсэн сэтгүүлчийн асуултанд  М.Энхболд: "1954 онд манай ээжийн ээж хөгшин байсан. Би бүдэг бадаг санадаг юм. Тэр хөгшин урдаас орж ирсэн хүнтэй амьдарч байсан юм билээ. Төрсөн аав нь биш. Түүнийг л мушгисан." гэж хариулжээ.