sonin.mn
Хангай говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
(Д.Нацагдорж. Миний нутаг)
 
Шинжааны Борталын цахар нэгэн найз маань “Танай халхууд их сонин юм аа. Босоо зам тавина гэж яриад байх юм. Газраас тэнгэр өөд чиглэсэн зам тавих гээд байгаа юм уу?” хэмээн асууж билээ.  
Нээрээ л манайхан босоо тэнхлэг, босоо зам гэж их ярьж, бичих болжээ. Босоо гэдэг үг бол үнэндээ барилга, шон мэт газраас тэнгэр өөд чиглэсэн байдлыг хэлнэ. Монгол хэлний тайлбар тольд босоо гэдэг үгийг “Дээрээс доош шулуун эгц (зогсож буй хүн), харин гулд гэдэг үгийг ”уртаашаа, тууш, юмны чиг дагуу, гулд чирэх (юмыг чиг дагуу нь буюу уртааш нь чирэх) гэж тайлбарлажээ. 
Хятадын төмөр замын төлөвлөгөөг Өвөр Монголчууд “Найман хөндлөн, найман гулд” зам тавина гэж орчуулаад байгаа юм. Бид “хөндлөн гулд аялна” хэмээн ярих мөртлөө “гулд” гэдийг үгийнхээ утгыг сайтар ойлгохгүй байх шиг санагдана. Ер нь хөндлөн гэдэг үгийг дэлхийн өргөргийн дагуу буюу Улаанбаатараас Атарын сангийн аж ахуй руу явах чиглэлийг, харин гулд гэж дэлхийн уртрагийн дагуу буюу Улаанбаатараас Чойр орох чиглэлийг хэлж хэвшмээр байгаа юм. 
 
 
До.Болдхуяг