МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Silk road" буюу "Торгоны зам" шагнал гардуулах ёслол 2018 оны 2 дугаар сарын 13-нд МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.
Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хөрөнгө оруулагчид болон гадаадын иргэдийг онцлон шалгаруулах, тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг МҮХАҮТ 2007 оноос уламжлал болгон зохиож байгаа юм.
Скай Хайпермаркет ХХК буюу Имарт “Торгоны зам -2018” шагналыг ДОТООДЫН АЖЛЫН БАЙРЫГ ХАМГИЙН ИХЭЭР НЭМЭГДҮҮЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР шалгарсан байна.
Имарт үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш одоогоор 820 ажлын байрыг болгосон байна. Үндсэн ажлын байрнаас гадна түрээс шимтгэлийн тасгууддаа 300 орчим шинэ ажлын байр бий болгожээ. Имартын Хороолол салбар 2017 оны 9-р сард нээгдсэн бөгөөд 400 орчим шинэ ажлын байрыг бий болгосон байна.
Мөн ажлын байрыг ихээр нэмэгдүүлснээр НДШ-д 2 тэр бум төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татварт 800 орчим сая төгрөг төлсөн байна.
МҮХАҮТ-аас Имарт зөвхөн өөрийн дэлгүүрт ажлын байр бий болгохоос гадна тэдэнтэй хамтран ажилладаг ЖДҮ, фермерүүдэд шинэ ажлын байр бий болоход чухал үүрэг гүйцэтгэснийг нь онцлон үзэж тус шагналыг олгосон байна.
Сэтгэгдэл0
Ganz delguur neegeed ajliin bairnii asuudliig shiideed baidag, ene Muugii mongol khunii tsulkh mongol ukhaan u? Esvel offshort baisan munguuruu Khuugiinkhee ner deer delguur barikh ukhaanu Batbold guai
Ganz delguur neegeed ajliin bairnii asuudliig shiideed baidag, ene mongol khunii tsulkh mongol ukhaan u? Esvel offshort baisan munguuruu Khuugiinkhee ner deer delguur barikh ukhaanu Batbold guai
Emartiin khurungu khaanaas garaltai ve
Emart бол монголчуудын мөнгийг сэгсэрч солонгост өгдөг Танхимийн гээд байгаа Лхагважав бол монголчуудын мөнгийг 20 жил польш огурцы шил саваар өгч байна Яг адил шимэгчид бие биеээ өргөмжилж байна Огурцыгээ Имартад өгнө Имарт нь зарна зүгээр л гинжин хэлхээ эд нарын ярьдаг шиг бол Монгол улс дэлхийн топ болох ч эд нар шимж амьдарч болохоор зүдрүү байна
bayar hyrgej amjilt hysie
Sda yumaa 2 salbartai delguur shildeg company geheer ene ulsiin ediin zasag yavahguin ee