XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон Нохой жил гараад удаагүй байна. Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрайтай энэ жилийн өнгө төрх, монгол шар зурхайн талаар ярилцлаа.
–Цагаан сарын баяр маань өдөр хоногийн зөрүүгүй сайхан болж өнгөрлөө. Хэдэн жилийн давтамжтай зөрүү гарч ирдэг юм бэ. Энэ юутай холбоотой юм бол?
-Энэ жилийн болоод дараа жилийн цагаан сар Төгсбуянт болон Монгол шар зурхайгаар нэг өдөр тохиож байна. Түүний дараагаас зөрдгөөрөө зөрөөд бурууддагаараа буруудаж, ард түмэн гайхшаа барж, төр засаг шашны талаас шийдвэр гаргаж чадахгүй ацан шалаатай явдаг тэр байдал дахин давтагдана. Үүний тулд 1990 оны тавдугаар сарын 9-нөөс хойш миний хэлж ярьсан бүхэн ард түмэнд хүрч, энэ асуудлыг нэг тийш нь зөв шийдэж цэгцлэхийг хүлээж байна.
Ер нь хүн төрөлхтөнийг цаг зүг л нэгдсэн зохион байгуулалтад оруулдаг. Дөрвөн зүг найман зовхисоо мэдэхгүй хүн байхгүй. Монол зурхайгаар бол 12 цаг, нийтийн тооллоор бол 24 цагийн дотор өдөр, шөнө ээлжилнэ гэсэн ерөнхий ойлголтыг бүх хүн мэднэ. Гагцхүү өвөг дээдсийн бидэнд бэлэглэсэн хугацааг нь тоолох юм бол 20-30 мянган жилийн түүхтэй Монголын Цагаан сар гэдэг том соёлыг өвлөж явах учиртай. Үүний төлөө би 1990 оноос хойш өөрийн дуу хоолойг хүргэж, үзэл бодлоо түгээж, зохих хувь нэмрээ оруулсан.
Тасардаг, давхарддаг тоолол бол манжийн хаанаас наашаа малчны хуанли болж зүсээ хувиргаж явсаар 1990 оны ардчилалтай золгосон. Хүн төрөлхтөн XXI зуун гэгээрлийн зуунд орчихоод байхад бид ийм хуучин улиг болсон зүйлийг баримталж, төрийн цаг тооллоо гадуурхаж, шашны цаг тооллоор явж байдгаа болих ёстой. Өвөг дээдсийн маань бидэнд хийж үлдээсээн өчнөөн олон баримтыг ашиглан төрийн цаг тооллоо зохиох боломж бий.
–Төгсбаясгалант зурхай, Монгол шар зурхайгаар Цагаан сар нэг өдөр таарахад жилийн өнгө нь ч ижил байх уу?
-Цагаан сар хэдийгээр нэг өдөр таарч байгаа ч бүх зүйл нь яв цав таарахгүй. Өдөр, сар, улирал тутмын зааг ялгааг өнгө ялгаад хүснэгтээр хийсэн байгаа. Үүний хажуугаар Төгсбуянт зурхайн төвд тооллоос болж насан туршдаа хохирч яваа хүмүүсийг он цагаар нь шүүж битүүн, шинийн 1-ний өдрийг ялгаж салгаад зурсан. /хүснэгтээс харна уу./
Монголын ард түмэн нэгдсэн нэг тоололтой, Монгол төр өөрийн гэсэн төрийн тоололтой болох ёстой. Хамгийн багадаа хадан дээр байгаа цаг тооны бичгээ тоолоход л 2000 шахам жилийн түүхтэй Монгол шар зурхайн цаг тооллоо төрийн тоолол болгох цаг болжээ.
–Та ирж буй жилийн өнгийн өмнөх өвөл нь зурж, цаг тооны бичигтээ оруулдаг. Өнгөрсөн жилийн хувьд таны зурлага хэр таарав?
-Жил бүр л би цаг тооны бичигтээ өмнөх жилийнхээ зурхайг тайлбарлаж дүгнэж оруулдаг. Хэрэглэдэг хүмүүс нь миний зурхайг үнэн хэлж гээд ам сайтай байдаг. Тахиа жилийн зурхайдаа өдөр тутмын сонинд гарсан мэдээлэлд тулгуурлан дүгнэсэн. Тухайлбал, гуравдугаар сард 14 хүн зам тээврийн ослоор нас барж, 48 хүн гэмтсэн мэдээтэй сонин надад байна. Гэтэл би өөрийнхөө цаг тооны бичигт эдгээр өдрүүдэд хас тэмдэгтэй, муу үйлтэй байхыг тэмдэглэсэн байна. Дөрөвдүгээр сарын 12-нд гранат дэлбэрч хоёр хүн амиа алдаж, найман хүн шархтсан харамсалтай явдал болсон. Харин миний цаг тооны бичгийн 55 дугаар хуудсанд энэ өдрийг аюултай гээд А-аар тэмдэглэсэн байх жишээтэй. Байгаль цаг уурын аюулт үзэгдлүүдийн хувьд зургадугаар сарын 20-оор зургаан аймгийн 25 сум тог цахилгаангүй болж, 26 айлын гэр, 20 гаруй айлын хашаа, 400 гаруй бог хорогдож, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон тухай мэдээг өдөр тутмын сонинд бичсэн байгаа юм. Миний цаг тооны бичгийн 69 дүгээр хуудсанд энэ өдрүүдийг хас тэмдгээр байгаль цаг уурын аюулт үзэгдэл болно гэж тэмдэглэсэн. Онцгой байдлынхан миний цаг тооны бичгийг харж, аюул ослоос сэргийлж ажиллахад болохгүй юм байхгүй. Төр засгаас ч миний зурхайг зөв, буруу байна уу гэдгийг мэргэжлийн хүнээр судлуулж болно шүү дээ.
Энэ мэтчилэн миний тэмдэглэсэн хэлсэн бүхэн бүгд таарсан шүү. Үүнийг угтаж хараад тосож бэлтгэх билэг чанартай болохоор хүнд хэрэгтэй юм шиг, болоод өнгөрсөн хойно нь харахад ёрлосон ч юм шиг янз бүрийн сэтгэгдэл төрөх юм.
–Энэ жилийг хөгшдөд халтай, хүүхэд залууст ээлтэй жил гэж байсан. Таныхаар энэ хэр үнэнд нийцэж байна?
-Төвд зурхай дагадаг улсуудад жилийн жилд ийм ерөнхий зүйл хэлдэг. Энэ чухал биш. Хамгийн гол нь хэдэн сарын ямар өдөр ээлээ өгөх юм, халтай юм бол ямар өдөр гаригт анхаарч явах юм гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин миний цаг тооны бичигт бүх зүйл сайн муутайгаа сар өдөртэйгөө тодорхой бий.
Хүн төрөлхтөн цаг зүг гэсэн нэгдсэн ойлголттой. Түүнийг хариуцсан төр улс нь хэрхэн ард түмэндээ зөв хүргэж байгаагаас тэр жилийнх нь ажил амьдралын өнгө тодорхойлогддог.
Хүн төрөлхтөн тэнгэр шүтээн, бурхан шүтээн гэсэн хоёр том шүтээнтэй. Тэнгэр шүтээн гэдэг нь байгалийн хуулиар амьдрах ухааныг хэлж байгаа юм. Харин бурхан шүтээн гэдэг нь хүний зохиолоор амьдрахыг хэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
–Шинэ гарч буй Нохой жилийн зурлага ямар өнгө төрхтэй буув даа?
-Нохой жилийн ноён нуруу ямар байхыг төрийн өндөрлөгүүдээр зурж үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч маань гурван гурав дараалсан есөн эрдэнэ дээр сууж төрсөн хүн. Ерөнхийлөгчийг санчир гариг эрхшээж байна. Санчир бол тэр жил дор гамшиг болж, амар үгүй. Төр гэр дор хэрүүл тэмцэл болон мал дор өвчин тавах болоод муу ёр дагна гэсэн шинжтэй ааш муутай гариг эрхсийн нөлөөнд явж байна. МАН буюу У.Хүрэлсүх Ерөнхий сайд маань Ангараг гаригийн эрхшээлд байна. Судар шастирт хүн ба малд амгалангүй, хичээн сэрэмжилвээс зохимой. Эр хүн цаад хэм хэмжээг хичээж яв. Ер нь хуулийн дор зөв амьдар гэсэн санааг Ерөнхий сайдад хэлж байна.
Улс оронд маань сайны ерөөл байна уу гээд үзтэл УИХ-ын гишүүдийн ихэнх нь бар, туулай, бич жилтэй байна. Тэдний эрхшээсэн гариг нэг их сайн биш байна. Ард түмэн түрхэглэж эвийг сахиж чаддаггүй, хоорондоо учраа олдоггүй тэмцэгчдээс болж үр ашиггүй хайран цагийн гарз болоод өнгөрөх вий гэсэн хямрал байна.
Жилийн хаан саран гаригийн өгөөжөөр өвс ургамал, шим төгс цэцэглэж, үхэр малын сүү сааль арвижиж, хүн ардын алив үйлс сэтгэлчилэн бүтэж, нэр ашиг хурааж, зөв бодолтой, үнэнийг эрхэмлэгчдийн оюун санааг гэрэлтүүлэн гийгүүлж, эрчим хүчээрээ гэгээрлийн аялалд хөтлөх жил байх болтугай гэж ерөөл тавья.
Х.МОНГОЛХАТАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Тодорхой зүйл алга энэ зурхай шашныхан бүгд худалч хүн ер нь өөрөө сайн хичээвэл бүх зүйл сайн
Манай Женко яаж байхийн, суудал малгай хоер нь хэлтийчихсэн, ус гал хоер дээр зэрэг сууцан амьтан шиг л нэг их хийтэй амьтан явах юм, эрдмийн засал гэж байдаг бол тэрийг нь хийж егеж туслаач
ene hugshiniig emchid uzuuleechee.
bid uryd ny xeneer yu ch zaalgalgyi tsagaaldag baisan odoo bur ch chamaar zaalgaxgyi
Намайг бага байхад ЁОЛКОНООР ЗОЛГОДОГ байж билээ.
Намсрайн зурхайг хайгаад олсонгүй.хаагуур худалдаалж бна.
сайн байцгаана уу? Аливаад өөрөөс үл эс хамаарах эрхшээл, хөндлөнгийн эрхшээл ч төдийгүй, тэр бүү хэл, од гариг эрхэст хоорондын эрхшээл гэж бий буй байдаг санагддаг. Монголын зурхай зурлагаар оролддог, түүнийг судалж сурч суралцдаг хүмүүн, хүмүүс төдийгүй одон орон судлаачид маань ч гэсэн энэхүү эрхшээлийн талаархын тухай нарийн ширийнг, нарийвчлалыг, торгон заадсыг, ялгаа салгааг төдийлэн гаргаж хэлсэн шинжлэх ухаангаа ил гаргаад хэлээд байдаггүй санагддаг. Харин энэ удаа энэ талаар дуугарч буй этгээдийг маний хувьд анх удаа л ил тодоор харж авлаа.
пээ 20-30 мянган жилийн түүхтэй гэнэ үү? хуучин чулуун зэвсгийн үеэс хийж эхэлсэн болж таарч байна уу? ёооё жаахан үнэмшилтэй буудмаар юмдаа
Зүгээр л билэгдлийн чанартай зүйл ш дээ. Яг нарийн тогтоогоод байгаа юм шиг л ярих юм. 365 өдөр дээр Аюул, Аз, Мөнгө, Үхэл гээд 4 зүйл бичихэд таарсан өдрүүд олдож л таарна ш дээ.
Бурханы шашныг хооронд нь яс хаяж талцуулагч Намсрайгийн хятадын шар зурхайд тэгж буусан юм байх даа
Zia bs hen geech ni ve? Jiliin jild hen ni medegdehgui nuhduud garaad ireh yum
mergen turgen hun yum uu bas haha eniig EC bolgochuul ene zamaar yvuul mongol hugjine ged helchixiin bishuu
Mongol um bol zurkhatai bx ni zov. Xytad, manjaas oor bairlald bgaa uchir zorox ni damjiggui. Gexdee 1 odor 2 bolox um uu, odor alagsax utaggui zuilee bolimoor um
Янз бүрийн хувцас өмсөн элдэв юм ярьж боловсролгүй хүмүүсийн толгойг эргүүлж гаднаас ганц нэг мөнгө зувчуулдаг аргатай улс олон боллоо
Хүн болгон өөрийнхөөрөө шаааж байхад би бас шааая. 2018 онд 2 Солонгос нэгдэнэ. Хойдын бүдүүн даргатай Өмнөдынхөн тохиролцоо хийсний дагуу тэр эхнэр хүүхдийн хамт гадаадад дүрвэн гарна. Хэн ч олохгүй. Израйль АНУ тай нэгдэн Оросын эсрэг дайн зарласнаар дэлхийн 3 дайн эхэлнэ. Иран Ирак хоёр Оросын талд орно. Африкийн улсууд шүдээ хүртэл зэвсэглэн Европын улсууд руу довтолно. Дайнд бүх улс оролцох болно. Монголд Оросын цэргүүд орж ирнэ. Хятад руу хэд хэдэн улс пуужин харвана. Жижиг арлын улсууд арчигдана гэнээ
ene metiin eryyl bys?Hymyysiig odoo martaya?Hyatadiin sar zyrhaigaar bainga margaldah hyn yum aa!!ene jil eb negdeleen hicheeh jil baih syy,erhem ee!!hydlaa zyrhaigaan taslan zogsoo!!!
neg neher namaig baga baihad yolkonoor zolgodog gej ee!!ter heden nastai hyn be?Hynny nariin hyn bis baigaa....!
Medehgui maa.buhel buten shinjleh uhaan baihaf ingej hereggui zuild tsagaa zaraad.hiih ajlaa olohgui budilsan niigem