sonin.mn
Та нар минь амар амгалан сайхан цагаалж, ирж буй нохой жилээ сайхан угтаж авцгаав уу.
Одоо та бүхэн минь дор бүрнээ өөрт оногдох ажил үүргүүдээ ухамсартайгаар биелүүлж, улс гэрээ өөд нь татах зайлшгүй шаардлагатай байна. Хэдийгээр эрх баригчид байдал сайжирч буй гэж мэдэгдэж буй боловч нөхцөл байдал хүнд бүр хүнд буй. Нэн яаралтай шийдвэрлэх ажлууд шил шилээ харан жагсаж байна. Үүний дотроос нийт ард олны мэдвэл зохих чухал асуудлуудаас нэрлэвэл:
1. Улс оронд нүүрлээд буй хариуцлагагүйн аяныг нэн яаралтай зогсоох. Төр түмний өмнө үүрэг хариуцлага хүлээж буй албан хаагч бүр, улс орны нэг эд эс болсон иргэн бүр хариуцлагатай байж үүргээ биелүүл.
2. Төрийн дээд албан тушаалтан бүр өөрсдийн биеэр үлгэрлэл үзүүлж түмэн олноо манлайлах.
3. Олон түмний хүсэн хүлээж буй шударга байдлыг хуулийн бүх шатны байгууллагууд хэрэгжүүлэх.
4. Түмэн олон дарга удирдлагуудаа шахан шаардаж буйтайгаа адил өөрсдийгөө хөндлөнгөөс харж шүүмжлэн биеэ засахад анхаарах нь зүйтэй.
5. Төр түмнээ төлөөлүүлэн сонгосон гишүүд удирдлагууддаа тодорхой бодитой улс эх орон, нутаг орны эрх ашигт нийцсэн асуудлаар шаардлага тавин, жижиг сажиг хувийн чанартай асуудлаа хойш тавьж сурах.
6. Айл өрх бүр дор бүрнээ орон гэрээ өөд татан энэ бол зөвхөн биднээс хамаарах зүйл гэдгийг ухамсарлах.
7. Олон хүмүус сайнтай муутай гэдгийг санаж, аливаад буурьтай суурьтай хандаж, олныг дагаж туйлширч дарвихгүй байх.
Эдгээр энгийн шаардлагуудыг иргэн бүр ухамсарлаваас улс гэрээ өөд татахад гол хүчин зүйл болно. Энэ нь ёстой л Монголчуудын ярьдагаар “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдгийн шилдэг жишээ болж, эмх цэгц бий болно. Эмх цэгц тогтоогүй газар амжилт гарах нөхцөл үгүй билээ. Олон зүйл үл нуршин товчоор хэлэхэд Улс орны ирээдүй ард иргэд та нарын гарт буй. Та нар минь хичээж чадваас өөр их зүйл хэрэггүй. Эвлэлдэн нэгдэж чадваас “Их Монгол” ойрхон буй.
Цагийн цагт сэргэн мандаж дэлхийг түүчээлдэг та нарын цаг ирсэн. Сэрэгтүн!!! Тэнгэр эцэг би та бүхэндээ амлан хэлэхэд өнөө цагийн хаашаа явах зүг чигээ алдсан дэлхийг зааж чиглүүлэгч нь Монголчууд та нар байх болно. Энэ цаг ирээд хаапганы чинь цаана тогшиход бэлэн болоод зогсож буй. Зөвхөн та нарын нэгдэн нягтарч цул болон, зангидсан гар мэт нэг хүч болохыг хүлээж буй. Нэгдэгтүн!!! Та нар мэдээж асуухыг хүсэж буй. “Тэгээд бидний удирдагч хаана байна вэ? гэж. Тэр хэдийн бэлэн болсон.Та нарыхаа дунд амьдарч, эгэл ардынхаа бүхий л зовлон зүдгүүрийг өөрийн нүдээр харж, биеэр амсан, эх хүн эмэгтэй хүнийхээ хувьд эгэл түмнээ өөрийн үр хүүхэд мэт бодож сэтгэлдээ тээн буй.
 
 
ТЭНГЭР ЭЦЭГ
Мөнх Хөх Тэнгэрийн шүтлэгтний холбоо
2018.02.20