Их л хэцүү санагдаж, шаналж байсан асуудлууд архи ууж мансуурсны дараа "Ѳѳ үхсэн яадаг юм бэ? Бүгдээрээ л адилхан юм байна шүү дээ" гэсэн тайвшрал руу хѳтѳлнѳ. Хүн болгон зовлонгоо ярьж, сонссон хүн бүр "Чи тэгэх хэрэгтэй, ингэх ёстой. Тэгж болохгүй, ингэж ч болохгүй. Амьдрал гэдэг чинь ийм байдаг юм" хэмээн цэцэрхсэн мансууралдаа улам улмаар согтоцгоож, ухаан санаа нь элий балай болж даамжрах үедээ хэн нэгэн рүү агсамнаж эхэлдэг. Хэт ухаантайдаа хэн нэгэнд дургүйцээд байгаа юм биш, дотоод сэтгэлд шатсан хорслоо зүгээр л хэн нэгэн рүү цацалж асгах гэсэн тэчьяадлаас тэгж агсардаг аж. За тэгээд л хэн ярьж, хэн уйлж, хэн гомдоллож байгааг ялгаж үл чадах хоромдоо нүд нь сүүмийж, тархи нь мансуурч, ухаан мэдрэл нь тасарч, нэг л мэдэх дор хар ангал нүх рүү нисэн унаж байгаа мэт мэдрэмжийн дараа юуг үл санах...
Монголчууд бид дунд сургуульдаа "Зүгээр суу" гэсэн багшийн командын дор зүгээр суусаар байгаад дотоод сэтгэлээ илчилж, бусдад ойлгогдохоор ярьж сураагүй. Уг нь хүмүүст санаа бодлоо ойлгуулж яримаар байдаг, даанч ярьж сураагүй. Түүндээ ичингүйрч хүлэгдсэн сэтгэл, жаахан уусны дараа садран асгарч гарна даа. Түүндээ урамшсан халамцуу хүмүүс зүгээр л зѳнгѳѳрѳѳ яриад яриад байна. Сэтгэл доторх буглаагаа задалж асгах гэж уух шалтгаан нь "Сайхан сэтгэлээ нээж ярьж сууя" гэдэг уриалга юм шүү дээ. Тэр ч бүү хэл манай улстѳрчдийн ажил хэрэг ярихдаа заавал архи задалж халамцаж байдаг нь бас үүнтэй холбоотой. Би заримдаа, энэ монгол хэлний хичээлд тэр их дүрмүүдийг ойлгуулах гэж "тамалж" байхын оронд, санаа бодлоо бусдад ойлгуулж яриулж сургах нь хожим архидах шалтгааныг багасгаж болох ч юм болов уу? хэмээн аргаа баран боддог юм. Ядаж эрүүлдээ санаа бодлоо сайтар илэрхийлж сургавал, эрүүл сэтгэлгээ давамгайлна даа.
Баяр болгоноор зохион байгуулалттайгаар архидацгааж, нэг нь архиар дайлсан бол нѳгѳѳх нь заавал хариу барих "ээлжтэй байх ёстой" гэдэг сэтгэлгээ нь монголчүүд бидний үндэстний бахархал болох янзтай. Ядуу хэцүү байгаагаа гайхаж гомдоллох атлаа баяр болгоноор яаж ийгээд л тансаглаж, согтож шогтсон үйлдэл бүхнээ "Бидний амьдрал ядуу, бас хэцүү байгаагаас..." хэмээн зѳвтгѳдѳг нь монголчууд бидний муухай араншин. "Архи уухгүй бол дотно найзгүй болно" гэдэг философи ч бидний үндсэн дүрэм болох бололтой. "Хундаганы үг хэлэхгүй бол архидалт, хундаганы үг хэлбэл арга хэмжээ" хэмээх социализмын үеийн хошигнолоор бидний амьдралын бэлэгдэл хундаганы үгийн хэллэгээр хэмжигдэх болох нээ. Яг эрүүлээр харах юм бол бидний архидалт хэр хэмжээнээсээ хальж байнаа. Мэдээж бүх хүнийг хамраагүй боловч, дийлэнх олонхийг хамарч байна.
"Цэргийн баяр"-аас ѳмнѳ муу ёрын юм бичлээ хэмээн уурсах гэж байгааг тань ойлгож байнаа. Янз янзаар ойлгох гэвч, зѳвтгѳх шалтгаан тун бага байна. Бид хэдийчинээн ууж мансуурах тусам, бидний сэтгэл тэгж л хѳлчүү байж, бидний амьдрал улам л дорд муухай харагдаж, бидний найз нѳхѳд үнэ цэнэгүй болсоор байх болно. Чи ч бас үнэ цэнэгүй болж эхэлдэг. Халамцуугаар харсан нүд сѳлѳр байж, халамцуугаар ярьсан яриа бүхэн худлаа болж, архины найзууд хуурамч санагдаж, амьдрал тэр чигтээ утгагүй бодогдож эхэлбэл яана. Монголчууд бид ингэж амьдарсаар л байх уу?
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
ингэж амьдрахыг хүсэхгүй бнаа . ёстой бодууштай санаа бна нээрээ л өөрийгөө илэрхийлж сураагүй бас яг хэрэгтэй үёд тусламж авч чаддаггүй нэрэлхүү зан маань л энэ дээ . хүүхдийг санаа бодлоо илэрхийлэх чадвартай л болгоё
ингэж амьдрахыг хүсэхгүй бнаа . ёстой бодууштай санаа бна нээрээ л өөрийгөө илэрхийлж сураагүй бас яг хэрэгтэй үёд тусламж авч чаддаггүй нэрэлхүү зан маань л энэ дээ . хүүхдийг санаа бодлоо илэрхийлэх чадвартай л болгоё
ХЭЦҮҮ АМЬДРАЛАА ЗАСАЖ ЗАЛРУУЛАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ЧАДВАР, ЗОРИГ, ХҮСЭЛ АЛГА МОНГОЛЧУУДАД.
Undaany deej arhiig bolbol hoo geed l duuldag bish bil uu?
хамгийн гутмаар нь мартын 8-ныг хүүхнүүд архидалтын өдөр гэж андуурдаг........
ymar muuchai charagddag geech ter zaluu emegteichuud,bas avgai nar end tend sogtuu agsam taviaad l gazraar molchood l.Ene uls oron min suirch baindaa yaandaa yaana.
Улсынхаа мөнгийг хулгайлаад тансаглаж байгаа биш өөрийнхөө мөнгөөр архиа ууна уу, тамхиа татна уу сексээ хийнэ үү хэнд ямар хамаатай? Хүмүүс өөрсдийнхөө мөнгийг төрийн нэр барьсан хулгайч нарт алдчихаад төр засгийн хууль шүүх цагдаа нь тэдэнд худалдагчихаад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болохоор урам нь хугараад архиар цөхөрсөн сэтгэлээ аргацааж сууна. Хэрвээ улсаа цөлмөчихөөд баян тансгаараа гайхуулаад байгаа новшнуудыг бүгдийг нь барьж хорьж шийтгээд зарим бүр даварсангуудыг нь буудчих юм бол монголчуудын архидалт эрс багасна гэдэгт 100 хувь итгэдтэй байна.
ЕС Содномын картны 2 шил архи Женкогын 17 чингэлэг спирт Монголчуудыг архичид болгосон шоглоом шиг одоо дээр чинь хэн байна хардаа
Сайхан архидах ч сайхан шүү. Солгой хөгжим шиг энэ ардчилсан гэх хулгайч нарын нийгэмд чинь согтуурахаас илүү жаргал гэж алга аа.
Galaa ah uuhaa bolitson um uu?arlingtond arhidaad l yavj bdag biz de?hezeenees iim arhidaltiin esreg bolchihson um.meedkoo chono mah idsen chonoo muulj bga um shig l saraachij kkk.uuriinhei amidralaas l esreg um bicheed bhiin.arhidaj yavaad l 5 huutei ehneree soliod zaluu avgai avaad terendee hayagaa biz de kkk
Анзааарч байхад саяын Цагаан сараар хотод хүмүүс бараг архи уусангүй.Гудамжинд согтуу өвгөчүүл даль даль гээд хүнээр түшүүлээд салгалаад явдаг байсан цаг саяхан.Гэтэл одоо тийм юм үзэгдэхээ больж.Хөдөө газар чухам ямар байгааг мэдсэнгүй.Гэвч ер нь хүмүүс эрүүл амьдарч урт наслахаа боддог болсон нь харагдаж байна.Хэдэн жилийн дараа архины үйлдвэрүүд цөмөөрөө дампуурах шинж орчихлоо.
архи уух донтой бологсодод өгдөг хорт архи гаргаачээ новшийн архичид далдраг
saikhan bichleg bna unen ene unen. Khuukhduudee bagaasna sain yariylj bodol sanaag ni sain myy bukhniigee gargaj khayaj syrgakh ni etseg ekh bagsh nariin uureg baikh uostoi.
ARHIIG ODOO KARAOKE BUUDAL HOERT L NEG SAIN UUJ BN DAA. SAIHAAN SAIHAN