sonin.mn
Авлигатай Тэмцэх Газар "Жаст" группийн Ерөнхий Захирал Ш.Батхүүг баривчилсан билээ.
Түүнийг "Эрдэнэт"-ийн 51 хувийн луйвар буюу Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авахдаа "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалсан асуудлаар шалгаж эхэлсэн аж.
Үүнтэй зэрэгцэн, "Эрдэнэт"-ийн 49 хувийн луйврын схемийн эзэн Д.Эрдэнэбилэгийг хэзээ шалгаж эхлэх вэ? гэдэг асуулт тавигдаж буй юм.
Ер нь Ш.Батхүү, Д.Эрдэнэбилэг нар чухамдаа хэн болох тухай ч Монголчууд сайн мэдэхгүй. Иймээс ч Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж ямар сайндаа: "Энэ Д.Эрдэнэбилэг хаана байна? Эзнийхээ царайг харчихаад үхэх юмсан" хэмээж байх вэ дээ?
Д.Эрдэнэбилэг нь 1968 онд төрсөн. МУИС, "Мандах бүртгэл" дээд сургууль төгссөн. 1996 оноос хойш Улаанбаатар хотын банк, 1998 оноос хойш Худалдаа Хөгжлийн Банкыг удирдаж буй.  Улс төрийн хувьд Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж нартай холбоотон гэгддэг. Одоо улс төр, мөнгөний хувьд өөр бүлэглэлд багтдаг болжээ.Хэрэв Монголд шударга ёс байдаг л бол Ш.Батхүү яагаад улсын өмч болох "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж, их хэмжээний зээл авснаа, Д.Эрдэнэбилэг Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдын хэлсэнчилэн улсын мөнгөөр улсын үйлдвэрийн 49 хувийг хувьдаа авсан нь үнэн эсэхийг Монголчуудад тайлбарлах цаг ирэх учиртай. 
 
н.Орхон