sonin.mn
Жүжигчин Стивен Сигалыг манай хүргэн гэдгийг бүгд мэднэ. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн  санал хураалтад оролцож, саналаа өгөхийг  хүссэн байна.  Гэвч  тэрээр энэ үеэр Аризона мужид байх учраас өөрийн биеэр сонгуульд оролцох боломжгүй гэв. Учир нь ОХУ-ын элчин сайдын яам болон  консулын газраас хол хэмээн түүний төлөөлөгч Анар Рейбанд “Спутник” агентлагт ярьсан байна. Стивен Сигал  2016 оны гуравдугаар сарын 3-нд ОХУ-ын иргэн болсон юм.
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин