sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр itoim.mn сайтад ярилцлага өгчээ. "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж, "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгтээ тухайн үед Засгийн Газрын тэргүүн байсан мөртлөө огт хамаагүй, ямар ч оролцоогүй,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас М.Энхболд оролцсон нь зөв байсан, АНУ-д байгаа долоон байшин өөрт нь ямар ч хамаагүй, зүгээр л охидуудынх нь байшин гэх мэтээр өөрийгөө л өмгөөлж, хамгаалсан агуулгатай олон зүйл ярьсан түүний нэг яриа анхаарал татаж буй юм. Энэ нь Санжийн Баяр Монгол Улсын Хуулийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн явдал юм. Тодруулбал тэрээр: "Элчин сайд бол төрийн тусгай албан хаагч. Улс төрийн сонгуульд оролцож болохгүй. Болохгүй юм хийснээ би ч мэдэж байгаа, мэдье гэсэн улс нь ч мэдэж байгаа." гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболд түүний тухай: "Ерөнхийлөгч ямар ч тайлбаргүйгээр Элчин сайдыг эргүүлэн татаж болно. Заавал тайлбар шаардлагатай бол бүх шатны засаг дарга нараас бусад бүх  төрийн албан хаагч улстөрийн сонгуульд оролцох эрхгүй. Сонгуулийн хуульд хэн нэгнийг дэмжиж болохгүй гэж заасан бий. 
Хуулийг ярихгүй юм гэхэд тухайн орон дахь Монголчуудынхаа итгэлийг дааж чадахгүй байгаа хүн яаж Элчин сайдаар ажиллах билээ. Ингэж улсынхаа нэрийг гутааж байхаар боль гэж байгаа юм. 
Өнөөдөр УИХ-д асуудлыг хүргүүлсэн байгаа. УИХ-аас шийдвэр гарвал шууд эргүүлэн татна" хэмээн мэдэгдэж байсан юм.
 
Ч.Явуу