sonin.mn
Дүнжингарав нэртэй морины уралдаан уржигдар  шөнө хагаслан болж, уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн билээ. Уг үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд тайлбар өгчээ. Тэрээр: 
"-Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна.
-Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно." гэжээ.