sonin.mn
АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн, Сангийн Сайд асан С.Баярцогтыг намын гишүүнээсээ хассантай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал тэрээр: "С.Баярцогтыг огцруулъя гэсэн, хамгаалж үлдсэн. Одоо хөөж нэрээ цэвэрлэх юм гэнэ. Дубайн гэрээ байгуулж Оюутолгойгоос Монголчуудын ашиг авах хугацааг 2037 он хүртэл хойшлуулсан Ч.Сайханбилэгийг огцруулъя гэсэн, хамгаалж үлдэцгээсэн. Одоо тэр гэрээг нь шалгах юм гэнэ.
Ц.Элбэгдоржийг 24 үндэслэлээр хариуцлага тооцож огцруулъя гэсэн, АН мөн л хамгаалаад үлдсэн. Одоо түүнээс муу хүнгүйг Монгол даяараа мэдэж шогширч байна...
Оюутолгойн гэрээ 2009 онд байгуулагдахаас нь эхлээд гудамжинд жагсаж, 14 хоног өлсгөлөн зарлаж ийм гэрээг байгуулж болохгүй гэж байж болох бүх аргаар эсэргүүцэж байлаа. Н.Золжаргалыг огцруулах гэж 3 удаа хандаж байлаа, хамгаалаад үлдсэн. Одоо эрэн сурвалжлаад олохгүй байгаа гэл үү ?!
ТИЙМЭЭ, БИ ПОП, ХАРИН ТА НАР ?!" гэжээ.