Одоогоос зуу гаруй жилийн өмнө буюу 1914 оны хавар Улсын дээд доод хурал байгуулсан тухай Бүгд ерөнхийлөн захирах яамнаас Дотоод яаманд илгээсэн бичигт тэдгээр хурлын дэг журмыг нарийвчлан заажээ. Түүний дөрөвдүгээр зүйлд “Бүгд ерөнхийлөн захирах яаманд сайн цагийн хэмнүүр /ханын цаг/ нэгийг бэлтгэн тавьж, эл цагийн хэмнүүрээр хоёр хурлын сайд, түшмэдийг хуралдах хэмжээ болгосугай. Ер сайд түшмэд хэн боловч өөрийн хэрэглэх цагийг дэмий баримтан саатах хожимдоход хүрч хэрхэвч үл болно. Тавдугаар зүйл. Эл хоёр хурлын сайд ба түшмэдээс эрхгүй зарлигаар дэргэд дуудсан ба эсвээс өөр үнэхээр чухал хэрэг учир тохиолдож, хурлын хэрэгт ирж чадахгүй болбоос тухайд учрыг гаргаж, мөн өдөр хурлын хуралдах хугацаанд өөр өөрийн хурлын газар хуудас бичиг өргөж чөлөө гуйсугай. Ер хуудас бичиг мэдүүлэхгүй дэмий хүн төлөө зарж, чөлөө гуйлгаваас шууд тасалсан ял хэлэлцсүгэй. Зургаадугаар зүйл. Дээд хурлын сайдууд хуралдахад арван нэгэн цагаас нэг мөч хүртвэл саатваас, Нийслэл хүрээний гол шүтээн Очирдара их дуганы Зуу, Дара-Эх, Бүгд ерөнхийлөн яамны шүтээн энэ дөрвөн газарт тус бүр гурван өдөр, шөнө мөнх зул өргүүлсүгэй. Нэгэн мөчөөс хоёр мөчид хүрвээс зэрэг нэмүүлэн зургаан өдөр, шөнө болгосугай. Хоёр мөчөөс гурван мөч, нэг хагас цагт хүрвээс зориуд тасалдуулсанд болгож, нэмүүлэн бүгд нэг сар, өдөр шөнө болгосугай” гэжээ. Энэ ёсоор хурлаас нэг мөч буюу 15 минут хоцорсон дээд хурлын гишүүнээс 12 жин, доод хурлын гишүүнээс гурван жин шар тос хурааж авдаг байжээ. Энэ заалтыг уриа тунхаг төдий болгосонгүй чанд баримталж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Гэтэл энэ үеэс хойш зуу гаруй жил өнгөрөөд байгаа өнөө үед УИХ-ын гишүүд маань дуртай цагтаа хурлаа таслаад явчихдаг ч ямар ч шийтгэл зэмлэлгүй өнгөрдөг гэж хэвлэл мэдээллээр цацагдсаар байгаа нь харамсалтай.
Д.Мижиддорж
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Цаг хугацаа асар их үнэтэй..монголчууд бид үд болтол унтаж үхрийн дуунаар сэрж бгаан чинь.үнэн..хойт урьд 2 хөрш..болон дэлхийн бусад орнууд манайх шиг ингэж үнэр ортлоо унтдаггүй...6 цагаас эрлээд ажил амьдралаа амжуулж үдээс хойн 14 цагт ажил нь дуусдаг...үнийг нөгөө залхуу америкууд хүртэл баримталж..үдээс хойш 2 дахь ажилаа хийсэнээр ..хүн ам нь 2 дахин их ажилын хүчтэй бна..гэтэл манайд 9бүр 10 цагт ажил нь эхэлж 11 цагт дэлгүүр ..онгойж..орой бүр харанхуй болсон хойно ..түгжрэлдээ зууралдаад ...хармааны хулгайч хэдэн дээрэмчидэд хэдэн халтар мөнгөө алдаад харанхуй гудманд тэмчичсээр гэрийн бараа харж бгаань дэлхийн хөгжилөөс хоцрох бас нэгэн шалтгаан болж бна..эрт босож сурцгаа..монголчуудаа

Цаг яах вэ. Төрийн албан тушаалыг наймаалдаг явдлаа МАН хэзээ зогсоох вэ?
Манайд хоёрхон цаг байдаг ш дээ.Үдээс өмнө хойно.
Хятадын удирдагчдаас монголын авлигачидтай тэмцэх талаар тусламж гуйх хэрэгтэй.Монголын авлигачид хятадын авлигачидтай холбоотой.Монголын авлгал бол хятадын ч авлигал мөн.
Бидний Чингисийн Монголчууд эртнээсээ цаганд баригдаж сүйд болж байгаагүй уламжлалтай.Тоймтой шиг нэг хоёр цагийн зөрөө бидэнд байх ёстой.
Чам шиг мал 60 аас илүү гарахгүй байж бас түмний цаг идээд яахав