sonin.mn
“Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ түүхэн ойн хүрээнд “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний анхдугаар чуулганыг Эрдэнэт хотод дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулна. Энэ үеэр монгол орны 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас 500 орчим төлөөлөгч цуглаж, монголын уул уурхай дахь эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна манлайлах ур чадварыг дээшлүүлэх, хөгжлийн арга замыг тодорхойлох юм. Уурхайчин бүсгүйчүүдийн Үндэсний чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр, нарийн бичгийн даргаар “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Хууль, эрх зүйн газрын тэргүүлэх хуульч З.Жаргалмаа ажиллаж байна. Уг чуулганд оролцохыг хүссэн уул уурхайн компанийн бүсгүйчүүд 99908157, 99351325 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.