АН-д ардчилал ор мөргүй устжээ. Тэр дундаа намын дарга С.Эрдэнийн хүн чанарыг дэнслэхээс аргагүй өдрүүд үргэлжилж байна.Учрыг тайлбарлахын өмнө үйл явдлын өрнөлийг тоймлоё. Нэгэн цагт энэ намын тэргүүн эгнээнд зүтгэж, нэр нүүр нь болж явсан төдийгүй Монголын улс төрд цэл залуугаараа орж ирсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр ар араасаа “аавын хаалга” татсан нь хэн бүхний анхаарлыг эрхгүй татаж эхэллээ. Уг процесст адилтгаж болох олон тал байна. Юуны өмнө, тэдний саатуулагдсан шалтгаан нь улс орны эрх ашигтай холбоотой том асуудал. Тухайлбал, С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан цагдан хорьсон бол Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан саатуулаад байна. Тэдний хувьд дээрх гэрээнүүдийг үзэглэсэн байдаг. Цаг хугацааны хувьд ч дээрх эрхмүүд долоо хоногийн зайтай ийнхүү саатуулагдлаа. Харин эдгээр баривчилгааны араас хамгийн түрүүнд АН-ын удирдлагууд байр сууриа илэрхийлсэн нь содон байв. Эхний удаад Сангийн сайд асан С.Баярцогтыг АТГ-аас баривчилсны дараа АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж, түүнийг намаас хөөснөө албан ёсоор зарласан.
АН-ын дарга энэ талаар “С.Баярцогт анх 1.2 сая ам.долларын хадгаламжаа мартаад, тухайн үедээ УИХ-ын дэд даргаасаа огцроод асуудал өнгөрсөн. Дараа нь 8.2 сая еврогийн асуудал үүссэн. Үүнийгээ хүнээс зээлсэн гэж тайлбарласан. Гэхдээ албан ёсны тайлбар өгөөгүй. Гурав дахь удаад 30,40 сая ам.долларын асуудал гарсан. Үндсэндээ гурав, дөрвөн удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө оффшор дансанд байна гэсэн асуудал ил болсон. Жилийн өмнө Үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж байх үед нь С.Баярцогтод оффшор дансныхаа асуудлыг тайлбарла, эх үүсвэрийг нотол, тэр болтол намын төлөөллийн төв байгууллагад нэр дэвшүүлэх боломжгүй байна гээд бүртгэхээс татгалзсан. Бүтэн жил өнгөрөхөд нэг ч тайлбар өгөөгүй, ямар нэгэн уулзалт хийгээгүй. Тэгээд дахиад манай ротацийн сонгуулиар Үндэсний бодлогын хороонд нэр дэвших үеэр нь дээрх асуудлыг дахиж ярьсан. Ер нь өмнө нь намаас өгсөн удирдамжийг биелүүлээгүй, албан ёсны тайлбар хийгээгүй, нэг биш удаагийн үйлдэл нь тогтоогдоод эхэллээ. Ийм үйлдэл байж болшгүй, асуудлаа шийдээд, шүүхийн шийдвэр гарсны дараа намын гишүүнчлэлийн асуудлыг ярих нь зүйтэй гэж үзээд намаас хөөх шийдвэр гаргасан’’ гэх тайлбарыг өгч буй. Харин Ч.Сайханбилэгийн тухайд “Ч.Сайханбилэг ямар нэгэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, тэр нь нотолсон шүүх,хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байгаа.Ч.Сайханбилэгийн хувьд гэм буруутай нь тогтоогдох хүртэл АН-ын гишүүн хэвээрээ байна. Шаардлагатай гэвэл намаас бүх талын дэмжлэг, тусламж үзүүлнэ. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх ч юм уу ямар нэгэн асуудал үүсвэл бид улс төрийн тодорхой алхмыг ч хийнэ" хэмээн мэдэгдлээ.
Намынх нь хоёр гишүүн шүүхийн хаалга татангуут даргынх нь хийсэн тайлбар тэнгэр газар шиг зөрүүтэй. Нэгийг нь “бидэнд хамаагүй” гээд хаалгаа хаасан атлаа нөгөөг нь "эцсээ хүртэл хамгаална” гэх жишээний. Хэдийгээр дээрх хоёр процессыг ялгаатай гэж тайлбарлаж байгаа ч Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрын хэнийх нь ч асуудлыг шүүх эцэслээгүй. Тэднийг дөнгөж л шалгаж эхэлж байна. Тодруулж хэлбэл, “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно” гэх Эрүүгийн хуулийн тодорхой заалт бий. Гэтэл АН-ын дарга шүүхээс урьтаад С.Баярцогтыг “яллачихаж” байгаа юм. Том зургаар нь харвал АН-д ардчилал бүрэн утгаараа устжээ гэж дүгнэж болохоор байна. Дотоод эрх ашиг гэх шалтгаантай холбож үзвэл АН-ын дарга хэтэрхий жижиг улс төр хийж байна. “Үндэсний хэмжээний том нам” гэж тодорхойлдог АН-ынхан, даргад нь “төрүүлсэн үрсээ” ард, урдаас төрсөн гэж алагчлах жижиг эрх ашиг үйлчилж буй нь энэ намын цар хүрээг бэлхнээ тодорхойлоод өгчихлөө. Энэ үүднээс нь авч үзвэл АН-д том эрх ашиг, амбийц гэж байхгүй болжээ. Тэр дундаа намын дарга С.Эрдэнэ хүн чанарын хувьд хэн бэ гэдгээ бүрнээ илтгэж байх шиг. Энэ удаад унасан хүүхдийг татаж босгох ухаан түүнд байсангүй. Гагцхүү унаж яваа нэгнээ араас нь өшиглөөд гаргачихлаа: С.Эрдэнэ энэ удаад намын нөхдөөсөө хасах оноо авч буй нь гарцаагүй. Учир нь, намд зүтгэж, итгэл үнэмшилдээ үнэнч зүтгэж яваа залууст хэзээ нэгэн цагт асуудал үүсвэл намын дарга нь лав хөөгөөд гаргах нь. Магадгүй, Ч.Сайханбилэг шиг намын даргаараа тултал өмгөөлүүлэх жижиг эрх ашиг үүсгэж чадаагүй бол шүү дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
С.Баяр гэж нөхөр, Д.Зоригт нарыг мөн адил барьж хорьж шалгаач.
Сайхан билэг..Баяр нарын эх орноосоо урвагч нарыг. Суллана гэж бхгүй шүү ..АТГ
С.Баяр ...суллагдчихжээ..АТГ ..юу болоод бнас..
АН угаасаа нэг нэгнээ бодохгүй амь амиа боддог хүмүүс шүү дээ.
Saihanbileg Ebi2turul geh yum bilee tegeel tegej bga bh
АН ы дарга Эрдэнэ хачин ярилцлага огчээ Баярцогт гэм буруугаа улээчихсэн Хуулийнхан заавал унэн худлааг тогтоох шаардлагагуй гэжээ Улс тор явж байна Тэгэж яривал Сайханбилэг Эрдээтийн 49 хувь дээр унэхээр дураараа аашилсан Эрдэнэ Элбэгдорж туунийг хамгаалж Баярцогтыг золиослох гэж байна
Сайханбилэгийг хорьж Баярыг суллахаар АТГ-ын дарга Энхжаргал гүйж байгаа гэнэ.
Бvгд хулгайч нар
Ардчилалд аюул учирлаа! МАН-ынхан 1937 оныг санагалзаж эхэллээ! Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ, сэрээ. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын давлагааг дахин нэг давалгаалуулъяа! Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ. Монгол Улсын баатар Бат-Үүл ардчилал аюулд орж, дарангуйлал сэргэж, ногоон малгайтнуудын сүнс амилж байхад яагаад таг дуугай байна? Батбаяр, Гарамгайбаатар хоёрыг баривчилж хар гэрт хийхэд "Цагаан сарын өмнө баривчилна гэдэг чинь сэтгэл зүйн дарамт байхгүй юу" гээд гал цогтой үгээ хэлээд тэмцэж байсан бус уу? Хавар болж яргуй дэлгэрэх цагаар баривчилна гэдэг чинь бүр аймаар дарамт биз дээ?
hutsaa chi. chinii ardchilal gej u baihav.... zorig alagdaj mongoliin ardchilal geech ni olgiitei baihdaa orshuulagdsan. gazar shoroo bayalgaa gadaadad ezeddee zarsan hulgaichdiig barihlaar 37 on boloh uu malaa. hulgaich luivarchid aluurchdiig bari shorond ni hori.... chi metiin bogs doloogchid ter hulgaich batyylteigee tonil. modhon chinii ter gaihuuldag batyyliin chini hulgi luivar ilrch todorno.
АН-д хэн их мөнгө өгнө түүнийг хамгаална. Н.Золжаргал мөнгө хэвлэж тараахдаа АН-д өгөөгүй бол хамгаалуулахгүй байсан. Ч.Сайханбилэг Дубайн хишиг хүртээсэн учраас хамгаалуулж байна. Харин С.Баярцогт Оюутолгойн авилгалаа өөрөө авч гадаадын банкинд нуусан учраас намаас хөөгджээ.
Баярцогт ганцаараа идэхийг боддог хужаа зангаасаа болж дээ.
Manai setguulch nar asuudlyg mash ungutshun harj bichih yum. Unekheer chadal baikhgui yumaa.
ганц нэгийгээ хамгаалахгүй бол өөрсдөө цөмөөрөө орчих гээд байгаа байх. баярцогт наадуултайгаа холбоо бага араасаа чирэх хүн цөөн биз. тэгээд хөөгдөж, сайханбилэг олон хүн чирэх гээд байгаа байх. тэгээд сайханбилигийгээ хамгаалж баярцогтыг түлхэж байгаа байх. чононууд юм даа. цөмийг нь уудлаад гаргаад ирэх хүн байвал улсын баатар өгөх хэрэгтэй. Бат-үүлийнхийг хураах хэрэгтэй. тэр чинь ганцхан элбэгтээ л баатар. өрөвдмөөр амьтас юм.
Баярыг Ми дааяа гаргаад авчихаж байна,Сайханбэлэгийг хэн гаргаж авах вэ?
Ан гэгч салхин доогуур нь ч гарах аргагүй сэжгийн өмхий жорлонд итгэлээ өгөөд одоо болтол найдан суугаа гэнэн тэнэг хонгорууд аа,та нар ухаажих болоогүй юу.Наадхаа бүрмөсөн дарж булж устга.Дараагийн бай МАН гэдгийг санацгаа.
Хүн алаад шоронд сууж байсан хүнээс өөр дарга олдохгүй байна уу, АН-ын залуус ааааааааааааааааааааа
Bayariig,saihanbilegiig byy sylalla!!ard tymenii syyrhai syymjilel bna!ynen gej baidag bol yasiig ni gartal salga?tegj chadahgyi bol syyh syyh bis?Prokuror prokuror bis!!!zail!!!
Mongoliin deed medeliin hylgaich nar chini bye byendee egch abalzsan hylgaich nar bis yy?Tegeed zarimiig ni syllaj baigaa yum bna l daa!!ard tymen harsaar baigaa syy!!!syyld ni byy gomdooroi!!!ene zasag toriig chini ard tymen medne!ta nar sig hyyramch zasaglal medehgyi ee!hylgaich naraa sain salga?chadahgyi bol zail!!!!
Баас гэж...Намаас хөөх энэ тэр бол яршиг л байна.Хамгийн гол нь хулгайлаж луйвардуулсан олон сая доллараа авах,энэ луйварчдыг цаазлах л чухал болохоос юу тэр нам ямар хамаа байна.
МоАХ-ны партизан гэх этгээд авилгачин, эрүүгийн элементүдийг өмгөөлөх ёстой гэж бичсэн байх юм.Хөөе, чи 1990 онд ардчиллын үзэл санааны төлөө явсан юм уу эсвэл ирээдүйд бүх ард түмний өмчийг хулгайлчихаад ял завшина гэж явсан юм уу.Чиний тэнэглэл монголын ардчиллыг тэр чигээр нь муухай харагдуулж ,гутааж байна.Тэнэг Пи...