БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд БНАСАУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ри Сү Ён нартай уулзаж хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр намын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ агуулга хэлбэрээр баяжуулах талаар санал солилцсон байна. Мөн БНАСАУ-ын Намын дээд сургуулийн удирдлагуудтай уулзан намын боловсон хүчин бэлтгэх сургалтын арга зүйтэй танилцжээ.
Монголын зочид төлөөлөгчид Энх тайвны тосгон гэгдэх Панмунжомд зочилж, умард ба Өмнөд Солонгосыг заагласан хилийн зурвас дахь цэрэггүй бүсээр очин, гурван жил үргэлжилсэн Солонгосын дайн ба дайныг цэглэж, талууд 1953 онд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан түүхийг сонирхлоо. Тус бүсээс холгүй орших Кэсөн хотод Корё улсын он тооллын 918 онд байгуулсан Корё улсын 31 дэх хаан Гунмин болон түүний Монгол хатны бунхан бий. Энэ бунханд Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын зочид хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол улс, БНАСАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойн хүрээнд болон БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен-ий мэндэлсний 106 жилийн ойг угтан зохион байгуулсан “Нарны баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын төлөөлөгчид болон гадаадын зарим орны зочид төлөөлөгчид, Пхеньян дахь гадаад улс орнуудын элчин сайдууд мөн оролцсон байна.
Монгол улс, БНАСАУ нь 1948 оны 10-р сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Сэтгэгдэл0
Татварын мөнгөнөөс зарж яваад ирсэн үү? эсвэл 60 тэрбумын үлдэгдэл байсан уу?
lalaruudaa bolildoo . nuugdaj . il zarlaj delhiigeer hesvvchleed . mongoliig urund bariulsan zeeliin heden bor yumaar toglood duuslaadaa ene heden jinger
muu gahai nar
Телеген коммунист хурган дарга нартай нь уулзаж ууж байгаад ирсэн юм биздэ?! Негее уулзалтыг Монголд болгоно гээд байлуу?! Энэ xyлгайч нар тэнд зугаалга хийснээр Монгол улсад ямар ашиг гарах уу?
Мундаг ард түмэн шүү. Манайхан хүнд хэцүү үед нь туслах л хэрэгтэй. Хойд Солонгостой дипломат харилцаатай цөөхөн улс байдаг. Манайхтай харилцаатай байна гэдэг бол бидэнд хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл.
Hereggui donshuuchilhaa bolimoor yum.hoid solongos maniusaas deer Metrotoi barilga baiguulamjtai bid nar tednees ene talaar surah yum ih tei m blee.
Ingej hereggui hesuuchilj tatvariin munguur zugsaldagiig boliulmaar yum.ter hurunguur 1tsetserleg 1 bagshiin tsaling tavina shuudee
GEREE BAITUGAI UURIIGUU ZASMAAR HUMUS YUND TEGEJ HOL YAVJ ZUGAALNAA..BAGSH EMCH NAR Geed hIISEN CH AVSAN TSALInGUI ZUUN ZUUN Hun BAINA SH DEE.TEDEND MUnGU ZARAhGUI BAIJ UURSDIIN TANSAGLAL zUgaALgAND IH MUngU TULUVUDUG BURUU
гадаадад тэнэж монголын эдийн засгийг хорлож байхаар намынхаа гишүүдтэй нээлттэй уулзаж нэр хүнд нь навс унаж байгаа намаа гишүүн нэртэй луйварчдаас цэвэрлэх ажлыг хийгээсэй
Интернэтэд дандаа ийм усан тэнэг эргүү харанхуй новшнууд нь байдаг юм уу, юу гэж намын арга хэмжээ татварын мөнгөөр явагдах вэ дээ. намын мөнгөөр л явж байгаа шдээ. ямар ч боловсролгүй ямар ч мэдлэг ухаангүй хүн сүрэг монголд бий болчихжээ.бүгдийг нь сири лүү хөөж явуулж монголыг эрүүлжүүлэх хэрэгтэй