sonin.mn

Өнөөдөр (2018-05-18) Монголын улс төрийн отгон хүчин "Дэлхийн Монголчууд Нам" нэртэйгээр байгуулагдан, анхны ээлжит бус хурлаа хийлээ. МҮЭСТО-д болсон уг хурлаар Монголын улс төрд шинээр мэндэлж буй отгон хүчин болох "Дэлхийн Монголчууд Нам" нь өөрсдийн зорилго, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, намын дотоод дүрэм, удирдлагуудаа хэлэлцэн, намын даргаар Г.Тэмүүжинг сонгов. Г.Тэмүүжин нь Бүгд Найрамдах Намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан аж.

 

М.Чойжал