sonin.mn
5.20 хэмээх ханзны дуудлага нь “Хайртай шүү” гэдэг хятад үгтэй маш төсөөтэй учраас Хятадын сүлжээ ашиглагчид энэ өдрийг интернет цаг үеийн хайр дурлалаа илэрхийлэх баяр болгон тэмдэглэх боллоо. Хятад улсад шинээр дэлгэрч буй энэ баяраар Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюаний хайр дурлалын тухай дуулгая.
Ээж ааваа ачлан хүндэлж, эхнэр хүүхдээ хайрлан хамгаалах нь гэр бүлийн аз жаргал хэмээн Ши Жиньпин чухалчлан үздэг. Тэрээр гэргий Пэн Лиюаньтайгаа хайр дурлалаа холбон, ханийн заяа түшээд, ард иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн “Хайртай хосууд”-ын үлгэр шишээ болж байна.
 
Чи минь байгаа болохоор хайр төрдөг
 
1987 оны 9-р сард Ши Жиньпин Пэн Лиюань гэрлэсэн ч хуримын ёслол гэж хийгээгүй, харин ажлын хамт олон, сайн найзуудаа урин, дөхөм зоог барьсан бөгөөд баярын чихрээ ч ёслолоос өмнөхөн худалдаж аваад олондоо тарааж билээ. Бие биеэ хайрлан түшихэд сэтгэл дүүрэн байдаг, үүнийг жинхэнэ аз жаргал гэж хэлнэ биз ээ.
 
Бие Биеэ дурсах бол жинхэнэ хайр
 
Гэрлэсний дараа Ши Жиньпин удирдлага хүний хувиар байнга гадуур ажил албанд явдаг. Гэргий Пэн Лиюань ч цэрэг армийн нэрт дуучин хүн болохоор байнга тайлан тоглолтод оролцдог. Хоёулаа байнга хамт байж чадахгүй ч сэтгэлдээ тээж явдаг хосууд. Ши Жиньпиний ажиллаж байсан Фүжянь муж өвөлдөө маш хүйтэн болохоор Пэн Лиюань түүнд гараа гарган хөнжил оёж өгч байсан бол Пэн Лиюань төв телевизийн сар шинийн үдэшлэгт оролцоод харихад нь Ши Жиньпин гэртээ баншаа бариад хүлээж суудаг.
 
Сургаал сайтай гэр бүлийг байгуулах бол мөнхийн хайр
 
Тэд гэр бүл босгож үр хүүхэдтэй болсны дараа, хүүхдээ маш хатуу сургадаг. Охиндоо “Минзэ” гэдэг нэр хайрласан нь “ариун чигч хүн болох”-ыг нь хүсэн бэлгэдсэн юм.
 
Насаараа ханилах бол үнэн хайр
 
Удирдах албан тушаалд орсны дараа Ши Жиньпин гэргий Пэн Лиюаньтайгаа олон арга хэмжээнд хамт оролцох болжээ. Тэдний халуун дулаан харц, үйл хөдлөл бүрд нь хайр шингэсэн байдаг болохоор хүмүүс “Ши агаа”, “Пэн аниа” гэж ёстой олны хайр хүндэтгэлийг хүлээсэн “Хайртай хосууд” юм даа хэмээн энхрийлэн дууддаг ажээ.
 
 
 
 
 
 
 
Сарантуяа