Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтын талаар хэлэлцлээ.
Баяр наадам зохион байгуулах төсвийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо.
Урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хорооноос наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, төрийн хүндэтгэлийн тоглолтын зохион байгуулагчийг сонгон шалгаруулсан бөгөөд Үндэсний хорооны хурлаар наадмын ерөнхий найруулагчийг баталлаа.
Энэ жилийн наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллана.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концерт, урлаг соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэлийг одооноос эхлэх, Хүй долоон худагт наадам болтол уралдаан, тэмцээн сунгаа, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сэргээшийн шинжилгээний талаарх мэдээллийг бөхчүүдэд хүргэж, танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох салбар хорооны дарга нарт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Нөгөө маэстро Сосорбарам яасан бэ? "Хонхны дуу" эгшиглэлэээд л, "Толин хул" морь унасан хүн наадмын талбайд хэвтээгээрээ дуулаад л% ерөнхийлэгчтэйгээ цун "монгол ёсолгоо" хийгээд л гоё л болдог байсан ш дээ.
Za butehgui ee.tegeed bagahan medlegtei bas nodnongoinh shig bolvooo.UUR OLIGTOI HUN ALGUUU
Цэнгэлдэхийн эргэн тойронд авилгалаар авсан газар дээрээ барилга. Бариад наадмын талбай руу орж чадахгуй боллоо ийм байж хаана наадам хийхгээд байгаа юм бол
Naadam~g undesni sport~n festivali gj juulchdad oilguldag.Naba bol nodlingin nadmin neltig mundag uzushtei tuuh soelo tusgaj hisen.juulchdad ih talagdsan.ene jil bur shn zuil hih bh amjilt husie
SAIN SAIN BAINA. TERMUU HALTAR HAR SOSRBARAMAAS L DEER
Зовлон дун дахь , баярлал. Хун амь/нх нь 30% - нь ядуу байна . Тед нар хохьчинь юу? Ходоод нь хоосон байг юу? Юун баяр , наадам геж? Баярлалтлаа ажиллаж , ард тъмнее сайхан амьдралтай болгоо юу?