sonin.mn

МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07 тоот тогтоолд заасныг харгалзан үзэж, МАХН-ын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу МАХН-ын ээлжит бус их чуулганыг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдуулах, ээлжит бус чуулган зарлагдсантай холбогдуулан МАХН-ын бага чуулганы 20 дугаар хуралдааныг 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулахаар тус тус шийдвэрлэлээ.