“Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.БОЛОРМААТАЙ ярилцлаа.
Тэрбээр 100 гаруй авьяастнаас шилдэг хоёр оролцогчийн нэгээр тунаж үлдэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Отгонбаярын зөвхөн өөрт нь зориулан бүтээсэн дууг үзэгчдэдээ хүргэсэн билээ.
-“Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг болсонд баяр хүргэе.
“Гараа сайн бол бариа сайн” гэдэг. Анхнаасаа тууштай оролцсон байдал тань үүнд нөлөөлсөн байх?
-Баярлалаа. “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд өдийг хүртэл уралдаан тэмцээнд оролцох нэг их сонирхолгүй байсан. Харин “Voice of Mongolia” шоу миний хувьд анхны тэмцээн боллоо. Хүн аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо ялахын төлөө л бүхий л хүч чадлаа дайчилдаг. Тиймдээ ч би өдий болтол тууштай, хариуцлагатай, хүчтэй байх гэж хичээсэн.
-Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Отгонбаярын багийн гишүүн болсноороо та олон зүйл сурсан байх. Энэ хүний багт орсон нь зөв сонголт болсон гэж бодож байна уу?
-Тиймээ. Д.Отгонбаяр шүүгчээсээ маш их зүйл сурсан. Сүүлийн шалгаруулалт хүртлээ зөвхөн шүүгчийнхээ заавар зөвлөгөөгөөр явж, өөрийгөө шинээр нээж чадлаа. Энэ утгаараа Д.Отгонбаяр ахын багийн гишүүн болсондоо, энэ хүнтэй хамтран ажилласандаа маш их баяртай байгаа. Тийм ч учраас сүүлийн шалгаруулалт хүртэл явсан байх.
-Таны дуу хоолойны өнгө дахин давтагдашгүй өвөрмөц. Тиймээс ч шалгаруулалтад өөрт тохирсон уран бүтээлүүдээ сонгож байсан. Харин хамгийн сүүлд дуулсан дуу таны амжилтад нөлөөлчихөв үү?
-Д.Отгонбаяр ах Монголын бүх цаг үеийн хит уран бүтээлүүдийг зохиосон мундаг хүн. Хэдий цаг бага байсан ч зөвхөн надад зориулж хүн болгонд нэгийг бодуулах гайхалтай уран бүтээлийг зохиож өгсөн. Энэ мундаг хүний отгон уран бүтээлийг тэр сайхан тайзан дээр дуулсандаа маш их баяртай байгаа. Энэ бол хэн хүнд олдоод байх боломж биш. Тэр боломжийн эзэн болсон нь миний хувьд хамгийн том шагнал.
-Бусад оролцогчийг бодоход та мэргэжлийн дуучин байсан учир шүүгч төдийгүй үзэгчид танд өндөр шаардлага тавьж байсан. Энэ нь нэг талаараа танд дарамт болж байв уу?
-Тийм ээ. Дарамт гэхээсээ илүүтэйгээр хариуцлага нэмэгдэж байлаа. Тэр хэрээр өөрийгөө их дайчилсан. Энэ нь ч амжилт гаргахад нөлөөлсөн болов уу.
-Одоо эргээд бодоход засч залруулмаар зүйл байсан уу?
-Тийм зүйл огтхон ч байхгүй ээ. Шоунд оролцсон цаг мөч бүр маань миний амьдралд дахин давтагдашгүй гайхалтай дурсамжийн нэг боллоо.
-“Дуун жигүүртэй сурагч нас” нэртэй тоглолтоо хийж байсан таны багын мөрөөдөл одоо хүртэл хэвээрээ юү?
-Ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангид байхдаа “Дуун жигүүртэй сурагч нас” тайлан тоглолтоо Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт хийж байсан. Мэдээж одоо ч багын маань мөрөөдөл хэвээрээ байлгүй яахав. Шоунд оролцсоноор уран бүтээл туурвих маш их эрч хүч авлаа. Нэг ёсондоо цаашдаа уран бүтээл хийхэд “ташуур” боллоо гэж бодож байна.
-Таны гэр бүлд урлагийн хүн байдаггүй гэж сонссон. Тийм байхад та яагаад дуучин болох замыг сонгосон юм бэ?
-“Дуун жигүүртэй сурагч нас” тайлан тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин Г.Хайдав гуай, бас тэр үеийн УИХ-ын гишүүн гээд нэг хүн ирж байсан юм. Одоо нэрийг нь сайн санадаггүй ээ /инээв/. Тоглолтоо хийгээд дууссаны дараа тухайн үеийн Соёлын дээд сургуульд шалгалтгүйгээр суралцах эрхийн бичгээр шагнуулсан юм. Тэгээд өөрөө ч дуулах сонирхолтой, монгол хэл, математиктаа нэг их дуртай биш байсан болохоор дуу хөгжим заах арга зүйч багшийн мэргэжлээр урилгынхаа дагуу нэг жил сурсан. Ер нь тэр цагаас хойш л дуучин болъё гэж шийдээд СУИС-д шалгалт өгч тэнцсэн дээ.
-Уг нь та дуурийн дуучин болох байсан байх. Гэтэл эстрадын дуучин болсон нь цаанаа шалтгаантай байв уу?
-Ардын жүжигчин Г.Хайдав багш надад өөрийнхөө шавь болох санал тавьж байсан юм. Гэвч би дуурийн дуулаач болох нэг их сонирхолгүй байсан учир очоогүй. Тиймдээ ч СУИС-ийн эстрадын дуучны ангид шалгалт өгч тэнцсэн.
-Энэ удаагийн шоунд оролцсоноор магадгүй өөрийгөө шинээр таньж мэдэн цаашид уран бүтээл туурвих урам зориг авсан байх. Эхний алхмаа төлөвлөсөн үү?
-Мэдээж маш их урам зориг авсан. Одоо хамгийн түрүүнд Д.Отгонбаяр ахтайгаа хамтарсан уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байна.
-Ээж тань таныг бага байхад дууны тэмцээнд оролцохыг зөвлөдөг байсан гэсэн. Магадгүй энэ удаагийн шоунд оролцохыг ээж тань зөвлөсөн байх?
-Үгүй ээ, энэ удаад ах маань зөвлөсөн. Ахынхаа зөвлөгөөг дагасан нь зөв болсон гэж бодож байна.
-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин болсон түүхээсээ сонирхуулна уу?
-Ээж маань намайг Цэргийн ансамбльд орохыг зөвлөсөн. Энд ороход маш олон шалгуурыг давдаг, ер нь л их өндөр босготой газар. Тэр бүхнийг давж өөрийн хүсэл мөрөөдөл болсон ажлыг хийж байгаадаа маш их баярладаг.
-Дуучин болоход хамгийн их нөлөөлсөн хүн хэн байв?
-Нэг их нөлөөлсөн хүн байхгүй ээ. Өөрийнхөө хүсэл сонирхлыг дагасан нь намайг өнөөдрийн амжилтад хүргэсэн.
-Чөлөөт цаг гарахаараа охинтойгоо цагийг өнгөрүүлдэг үү?
-Тэгэлгүй яахав. Шоунд оролцсоноос хойш охиндоо төдийлөн цаг гаргаж чадахгүй байсан. Одоо бол ээж охин хоёр эрхэлж өгч байна даа.
-Энэ орчлонгоос авсан хамгийн том бэлгийг нэрлэвэл?
-Хайртай ганц үр минь байна.
-Ярилцлагаа таны зорилгын талаар асууж өндөрлөе гэж бодлоо?
-Намайг дэмжсэн маш олон хүн байсан учраас юуны түрүүнд тэднийхээ итгэлийг алдалгүй, хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшихоор гайхалтай уран бүтээлийг хийх дүүрэн хүсэл зорилгоор жигүүрлэж байна даа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Ямар ч байсан ВОЙС манийгаа доорд үздэг Орос багштай, Монголчуудыг аавтайгаа цонхоороо буудаж зугаагаа гаргадаг гахай толгойтой ёс суртахууныг сонгодог нь өөрсдийгөө ч хүндэтгэхээ мэддэггүй одоогийн бидний байгаа төвшин.
Ойлгосонгvй дахиад Монголоор бичдээ!!!
Энэ мэдлэгүй хүүхэн Отгонбаярыг дахиж уран бүтээл хийхгүй гэж зарлаад байгаа юм уу даа. Үгээ бодож ярьж баймаар юм. Иймэрхүү хийрхүү хийсвэр яриа зөвхөн энэ хүүхэн биш, дуу дуулдаг, хөгжим тоглодог толгой нь хоосон залучуудбн нийтлэг яриа шүү.
Энэ мэдлэгүй хүүхэн Отгонбаярыг дахиж уран бүтээл хийхгүй гэж зарлаад байгаа юм уу даа. Үгээ бодож ярьж баймаар юм. Иймэрхүү хийрхүү хийсвэр яриа зөвхөн энэ хүүхэн биш, дуу дуулдаг, хөгжим тоглодог толгой нь хоосон залучуудбн нийтлэг яриа шүү.
Hyn syymjilehees eer aransingyi dynhyy Mongolchyyd olsirchee!!yagaad neg habtgaid amidarch baij,bye byenee ad yzej honzognodog yum be?...ene bol senej mehej doroitoj baigaagiin chini aranhsin!!!zaluus er ni hynii yarilzlaga nebtryylegt orolzohdoo bodloggui teneg zangaasaa hagazmaar baina syy!!!ene bysgyi bol saihan dyylsan sain ch orolzson bidnii neg l baharhal men biz dee!!eersdee yuch byteej dyylaj chadahgyi baij hyn muulahaan boli!!!gadnaas Hyatad yum uu?neg yndesten dobtolbol muu heleed baigaa hymyys sig adgiin tenegyyyd yrbaad yabchih yum syy!!!bolgoomjtoi bai!eneeder neg iimerhyy baigaa ch byh yum chag ye eerchilegdej hybirna syy!!!!
Hoolond ni tser teegletsen zavaan duugardag, gazriin beteg tairdas, shal mangar huuhen.