sonin.mn
Онцгой байдлын ерөнхий газар, цаг уур орчны шинжилгээний газраас хамтран ойрын үеийн цаг агаарын төлөв байдал, болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Он гарснаас хойш 12 аймгийн 30 суманд нийтдээ 55 удаа гал түймэр гарсан бөгөөд эдгээр түймрүүдийг бүрэн унтрааж, одоогын байдлаар ой хээрийн түймэр дахин гараагүй байна. Мөн нийт нутгийн 30 хувьд нь зуншлага хэвийн хэмжээнд, үлдсэн 70 орчим хувь нь зуншлага муу байна гэж мэдэгдлээ. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.