sonin.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” компанийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу шилжүүлэх шийдвэр гаргажээ. Тус компани нь ЗГХЭГ-ын харьяан дахь “Эрдэнэс Монгол” компанид хамаардаг байсан билээ. “Эрдэнэс Монгол” компанид “Эрдэнэс Тавантолгой”-гоос гадна  “Эрдэнэс Оюутолгой”, “Шивээ Овоо”, "Мон-Атом", "Багануур" тэргүүтэй компаниуд багтдаг юм.