Дууссаных нь дараа шууд намар болдог наадам дууслаа. Монгол хүн бүр сэтгэлээ догдлоон байж хүлээдэг болохоор бэлэг дэмбэрэлээ бодсон ч “Наадам сайхан” болов. Олон жил будлиан болж дандаа хэл ам дагуулдаг байсан хурдан морины уралдаан ямар ч гомдол саналгүй сайхан болдог болжээ. “Хийхийг хүссэн хүнд арга нь олдож , хийх дургүй хүнд шалтаг нь олдоно” гэдэг үнэн ажгуу. Олны нүдэн дээр онож, алдаж байгаа нь ил тод харагддаг болохоор сурын харваа угаасаа л шударга сайхан болдог хэвээрээ. Харин С.Эрдэнэболд дүүгийн санаачлан байгуулж буй сурын шинэ талбай, ирэх жилийн наадамд сурын хѳгжлийг нэг шат ахиулан нѳлѳѳлѳх буйз.
За үндэсний бѳхийн барилдаан нэг л хѳгждѳггүй ээ.
1. “Үндэсний Бѳхийн Холбоо” нь эв зүйгээ олохгүй үргэлж хэрэлдэн маргалдаж байдаг заваарлын цаана, мэдсээр атлаа ѳѳрсдѳѳ ил хэлж зүрхлэхгүй байгаа “Бѳхийн Ѳргѳѳ”- нд эзэн суух хүсэл, олон жил ужигарсан баруун, зүүн Монгол хийгээд жалга довны үзэл гаарсны илрэл. Энд хэдэн аваргууд толгойлж, зааварлаж суугаа нь нууц биш. Наашаа харж “шударга ёс” ярьчихаад, цаашаа харж “цолны найраа” хийж байгаа та нарт хэн итгэх юм бэ?
2. Улсын цолонд хүрч сайн барилдаж байгаа ч нилээдгүй бѳхчүүдэд “Ёс зүй”, “Жудаг” гэгч огт алга. Унасан бѳхийнхээ дээрээс биеийнхээ жингээр нидэрч байна, мэх хийх дүрээр хѳлѳѳрѳѳ ѳшигчиж байна, тахимаа авахдаа мѳрѳѳрѳѳ ёворч бэртээж байна. Юун ёс жудаг, уламжлал вэ? Хорсол заналаа зэрлэгээр илэрхийлж буй ийм балмад үйлдлийн ард, цолны болон бѳхийн байд ѳгч байгаа машин, мѳнгѳнд шунасан шунал л байна. Би лав ѳѳр юуг ч олж харсангүй.
3. “Начин” цол олгох 5 ын давааны найраанд үзэгч олон ч, Тѳрийн ѳндѳрлѳгүүд ч бүгдээрээ дасан зохицжээ. Илэрхий найраагаар “Начин” болж байгаа бѳхѳд цолыг нь баяр бахдалтайгаар гардуулж байгаа Монгол Улсын Ерѳнхийлэгч ѳѳрѳѳ энэ найрааны авилгалыг баталгаажуулж байгаа хэрэг. Үгүй гэж үү? Үнэн хүчээрээ цол авч байгаа бѳхчүүдийг найрааны цолтонгүүд үнэ хүндгүй болгож байна. Хэрвээ “Начин” цолтонгууд 3 жилийн дотор, “Заан” цолтонгууд 5 жилийн дотор цолоо батлахгүй аваас “хүчингүй” болгодог дүрэмтэй болох аваас хэн ч ийм дэмий зүйлд мѳнгѳѳ үрэхийг хүсэхгүй дээ.
4. Наадмын түрүү бѳхѳѳс улбаатай Увс, халх гэх харгалдаант солиорлыг ѳдѳѳгч, дэврээгчид нь “Нутгийн зѳвлѳл”- ийнхэн. Тэд л бие биенээсээ ѳрсѳж, бэл бэнчингээ гайхуулдаг, “Нутаг”- ийн нэр барьж улстѳрийн замаа засдаг, оюуны чадамжийг биш биеийн бярыг материаллаг шуналаар хѳѳргѳдѳг тогтолцоог бий болгосон. “Увс хүн” гэдэг нэршлийг Увс аймгийн “Нутгийн зѳвлѳл”- ийнхэн бий болгож байсан нь ѳдгѳѳ хагарал, харгалдааныг дэврээж байна. Аймаг аймгийн “Нутгийн зѳвлѳл” гэдэг сайн дурын байгууллагын үйл ажиллагааг хянаж, бѳхчүүдэд олгодог бай шагналыг хязгаарлахгүй бол дээрх үзэгдэл улам ихээр даамжрах шинжтэй.
5. Хѳгжил дэвшил улам улмаар шинэчлэгдэн даяаршиж буй энэ цаг үед монголчууд бид энэ “жалга дов”-ны үзлээсээ салж, түүнийг ѳгдѳѳн дэвэргэж буй хүмүүстэй хариуцлага тооцохгүй бол болохгүй болжээ. Яг үнэндээ хэдхэн луйварчид энэ санаан дээр тоглоод байна шүү дээ. “Монголчуудын Үндэсний эв нэгдэл”-д хохирол учруулж байна гэж үзэн тэднийг шийтгэх хэрэгтэй. Монголчууд бидний эв нэгдлийг бататгадаг, ѳѳрсдийгѳѳ “Монгол хүн” гэдгээ мэдэрч бахархан баярладаг “Эрийн гурван наадам”- ыг ийм болгож болохгүй ээ, бѳхчүүд ээ. Ѳѳрсдѳѳ хѳгжиж байж бѳхѳѳ хѳгжүүлнээ. Найраа хуйвалдаанаар биш, үнэн хүчийг үзэн барилдаж давсан бѳхчүүдэд чин сэтгэлээсээ баярлан талархдаг болж гэмээ нь “Монгол бѳх” хѳгжинѳ.
…Орос Улсад зохион байгуулагдсан “Хѳл бѳмбѳгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” ѳчигдѳр дууслаа. “Хѳл бѳмбѳгийн спорт ийм түвшинд хѳгжсѳн учраас даян дэлхийн хүмүүс бие биенээ дэмжин нѳхѳрлѳж, дайн дажин гарахгүй болгож байгаа юм шүү дээ” хэмээн ярьсан нэгэн танилын санаатай санал адил байна. Их спорт хүмүүсийг баярлуулан цэнгүүлэхийн зэрэгцээ эвсэг сайнаар нѳхѳрлүүлдэг. Олон зуун дамжин наадаж ирсэн энэ уламжлалаа монголчууд бид эв нэгдлийн баяр болгож тэмдэглэвэл юутай сайхан. “Цол дагаж бяр биш, мѳнгѳ авч ирдэг болгосон” хэр хэмжээнээс хэтэрсэн бай шагналыг, үнэн хүчийг үзэж бус найраагаар цол авах болсон энэ тогтолцоог ѳѳрчлѳх хэрэгтэй байна. Одоо чинь 21 р зуун шүү дээ.
Монгол Тѳрийн тэргүүнүүдийн эгэл жирийн дээл ѳмсгѳл надад лав их таалагдсан. Тѳрийн тэргүүн гэхээрээ наадмаар элдэв хаад ноёдын ѳмсгѳл ѳмсѳж, ший янгуунд тоглох гэж буй мэт аягладаг цаг, үеэ элээжээ. Гэснээс, экс Ерѳнхийлэгч Н.Багабандийн зүүсэн бүс их чамин гоё байлаа. Хүн ѳѳртѳѳ байгаа юугаа ѳмсѳж зүүх нь тэдний эрх гэлээ ч, хаана хэдийд юу ѳмсѳж зүүхээ тохируулах нь их ухааны илрэл гэх юм билээ. Яг үнэндээ Увсын бѳхчүүд үнэхээр эв нэгдэлтэй, бодлоготой, сайн барилдацгаасан шүү. Тэдэнд уурлаж, муулахын оронд тэднээс суралцах зүйл их байнаа. Үгүй тэр “барьц сонгуулах” гэж тамтай үйлдэл байнаа. “Зѳрүүд бух” шиг хѳшилдсѳѳр хамаг цагаа үрчих юм. Үзэгчид нь хараад залхаад эвшээгээд байхад тэд хээв нэг хѳшилдсѳѳр байх аж. Уг нь цаг хэмнэж хурдан шуурхай барилдуулах гэж зохиосoн дүрэм нь “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдгийн үлгэр лугаа болж дээ. За тэгээд наадам сайхан болсоон болсон. “Дараа жилийн наадам даанч хол байна даа, хол байна”.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
yaag sanal niilj bna. Bagabandiin huvid arai dendseen. ard tvmnii amidral yamar baigaa bilee. ingej bolohgvi ee
Муу барилдаж байгаа бөхчүүдийг гарьд, арслан гэлтгүй цолыг нь бууруулж байх, аварга хүн муу барилдаад байвал зодог тайлуулах, зүй бус үйлдэл, найраа гаргаад байгаа бол ёс зүйг нь хэлцдэг зөвлөлтэй болох, хөөж байх гээд л зөндөө юм хийж байж цэвэршинэ ээ. Аварга арслангууд байж 18-тай жаахан хүүхэд амладаг ийм харьцангуй үл бүтэх зүйлийг ч болих л хэрэгтэй.
tanii sanaa bol SUMOTOI boloh tiim ee!!!Mongol yndesnii barildaan syy!!!sain oilgoj dyygar?...
Gangan hund garhi nemer.... ediin hor ni odoo boltol garaagui ....
Bi ch gesen mal,mah boltloo yadarsan durvuded unalaa, hulchgar novsh gej SanjaaDampuug haraaj baisnaa zogsooson shuu. Bur tsaanaasaa l durvudiig unaasai gej bodood baij. Teneg shuu bi. Batsuuri avraga tesver, tevcheer, yalan diilehiin dotood huch chadlaa sain gargalaa. Baliaar niamka dorligjav metiin honzognogch ulsturchid ni end hamaarahgui
шаагаад бгаарай төрийн цагдаа зодож явсан бөөс яаж аврага бдын, увсынхан зохицуулаагүй бол аврага боллоо юу?
Bi ch gesen mal,mah boltloo yadarsan durvuded unalaa, hulchgar novsh gej SanjaaDampuug haraaj baisnaa zogsooson shuu. Bur tsaanaasaa l durvudiig unaasai gej bodood baij. Teneg shuu bi. Batsuuri avraga tesver, tevcheer, yalan diilehiin dotood huch chadlaa sain gargalaa. Baliaar niamka dorligjav metiin honzognogch ulsturchid ni end hamaarahgui
Тэр бай шагнал өгсөн бас авсан хоёроос хоёулангаас нь нөт болон ашгийн нийт 20% татварыг авч байх хэрэгтэй. Жирийн иргэд,жижиг АА нэгжийг ямар ч орлого зарлага гарсан ч тавараар боомилоод л байдаг мөртөө улсад ганц мөнгөний баялаг бүтээдэггүй бц ийм шудуарга бус бж болохгүй шүү.

OBEG-iin darga Badral Uvs uchir Batsuuriig Suhbaatar aimgiin ontsgoin alband hoshuuch tsoltoi ajilluuldag gej 1 say togrog sar bur olgodog baina, gehdee Batsuuri Suhbaatart ochij ajilladaggui gene, ene tegeed shudarga yavdal uu? jalga dovnii uzlee iim baidlaar dandaa huurch hulhidahad ashigladag uchir uvsuudad humuus durgui baidag yum.
ардчилсан оронд бол бадрал огцрох нь гарцаагүй эд бн даа
Эрийн 3 наадам гээд байгаа энэ нэг утгаа алдсан хийрхэл ,их үрлэг залагыг 21-р зуун гээд байгаа энэ үед эргэж харах, бүр өөрчилөх шаардлаатай болсон байна. Арай соёлтой , арай хөнгөн , ,хүмүүст дарамт багатай хэдэн бөхчүүдэд биш нийтэд хүртээмжтэй болгох хэрэгтэй .Энэ хийрхэлээс болж 28 хүн хорвоогоос буцаж 179 тонн хог цуглаж, зам тээврийн 427 осол гарсан ,асар их ажил алдсан олон хоногийн наадмын зардал гэж нийтээрээ их хохирсон байна шүү
Shagnalaas tatvar avah hul baigaa bizdee
“Начин” цолтонгууд 3 жилийн дотор, “Заан” цолтонгууд 5 жилийн дотор, гарьд, арслан цолтонгууд мөн адил 5 жилийн дотор цолоо батлахгүй аваас “хүчингүй” болгодог, эсвэл цолыг нэг шат бууруулдаг дүрэмтэй болох нь зүйтэй байна. Яг сумо шиг. Сумо бол шударга барилдаан.
Хараалч баянмөнх ,Бөхийн холбоог зөвхөн бөхчүүд мэддэг байх ёстой гэж солиордог.Харин Сумод бол Сумогийн холбооны үйл ажиллагааг хөндлөнгөөс хянах үйл ажиллагаа эрхэлдэг Ёкозүнагийн зөвлөл гэж бий.Тэр зөвлөл ямар ч аваргад сумогоос хөөх хүртэл хатуу шийтгэл оноох эрхтэй.Нийгэмд хяналт үгүй болвол бүх зүйл гажууддагийг өнгөрсөн 28 жил ухаарууллаа. батүүл гэгч эрүүгийн элемент эрх мэдэлд хүрээд зуршил ёсоор урьд нь айлын гэр ухаж байсан бол ард түмний өмчийг хулгайлахын тулд төрийн нүд,чих,хатуу гар болж байсан НАХЯ болон ард түмний хяналтын тогтолцоо болох Ардын Хянан Шалгах Хороог татан буулгасан.Зорилго нь юу байв.Хяналтгүй хулгайлах байсан.Одоо МҮБХ-г шинэчлэхдээ удирдлагыг солихын хамт шударга, ёс суртахуунтай,аймгархаж нутгархдаггүй,зоримог хатуу шийдвэр гаргаж чадах иргэдийн оролцоотойгоор Хяналтын зөвлөлийг байгуулвал баянмөнх мэтийнхний бузар санаархлыг тас цохиж чадна.Тэгвэл бөхчүүдэд бүх цолыг хураах,барилдах эрхийг насаар нь хасч арга хэмжээ авч журамд оруулж болно.
Монгол үндэстний тусгаар тогтнол ёс суртахууны өв,соёлын тулгуур болсон Цагаан сар,Наадам хоёрыг яавал өөнтөглөж үгүйсгэж байгаад үгүй хийчих юмсан гэсэн хорон санаат жүүдүүдийн санаархлыг тээж ирсэн Шорошын сангаас санхүүжүүлдэг нохдод Наадамыг өөнтөглөх бол ажил нь болчихсон юм.Гэвч бидэнд бас засч залруулах зүйл мундахгүй бий. Аливаад улс төрчид бузар савраа дүрвэл тэр салбарт мөхөл нүүрлэдэг хуультай.Иймд дээдэлдэг, хайрладаг бүх зүйлдээ МАН-АН-н муу ёрт хар сүүдрийг тусгахгүй хамгаалж чадвал тэр салбар сайн сайхан явна.Моринд МАН-АН-н хөрөнгөтэй, эрх мэдэлтэй ноход орж ирээд юу болж байгааг бид мэднэ.Тун удахгүй эрлийз мориор төрийн наадамын түрүүг авч эгэл ард түмнийг шахах хорт санаа явж байгааг зогсоох ёстой.Бөхөд мөн нутгийн зөвлөл гэгч мөнгөтэй, эрх мэдэлд сувдаг шуналтай, өлөн нүдэлсэн, нүнжиг суугаагүй ноход юу хийж байгааг бид харж байна.Хамгийн тод жишээ нь Увс аймгийн нутгийн зөвлөл байна.Байдаг л нэг түрүүг юу болгож дүвчигнэж байгааг хараарай.Энэнд няцаалт хэрэгтэй.
Behchyyd dabchihaad garaa gozolzyylaad gyih ni yos zyid ynen taarahgyio ee!ene behchyyd ynedesnii ylamjilalt naadam bolohoos ta nariin meregjiliin sport bys?....yalgaatai baina!ta nar yaponii sumog har!!!!
Ta nar harin haraalch har dotortoi Bayanmenhiig l behiinhee holboo ryy byy oirtyyl?Ter bol domog bolson haraal hiisen hyn?Tyynii haraal hiideg BOO ni gyrbaljingiin gyyr habizaa baisan gej beh sonirhodog ender nastan 1985 ond nadad yarij baisan?Bayanmenh bol Cherentogtoh abraga Hadbaatar abraga bas olon behed neleelej hyneer har domoor haraal hiilgesen hyn?....iim hyn bohiin ergeeg abna geed temyyleed baigaa ni yndsendee byryy begeed hol baigaasai gej ard tymen bid hysej baina!hereb behiin ergeeg abah synalaan zogsoohgyi bol hyyramch behiin holboond ebgyi yum boloh baih syy!!!!
Архиа бага уу Галаа найзаа.Нэг үрчийсэн шар өвгөн болчжээ.ядахад наад сахалаа хусаа.Нөгөө жоохон хүүхэд жирэмслүүлсэн гэгдээд байсан чин юу болсон бэ.Наанаа нээх сүпэр сүпэр юм бичээл байх юм цаанаа бас л хэцүү хүн юм аа.ядаж л архиа бага уу эрүүл толгойтой л яваа тэр хүн амьтанд сүрхий сүрхий сургамж өгөх чин ч яаах вэ өөрийгөө л хичээ найзаа
хагаралын гол шалтгаан нь бөхийн өргөөний ашгийг гудрах гэсэн тэмцэл хэрүүл тэмцэл гараад байвал наадмаас бөхийг хасчихвал болоо биш үү?
Үнэхээр бөхчүүд жудаггүй,хүн чанаргүй, бүдүүлгээ энэ наадмаар бас л харууллаа,самарч цохих,унагчихаад дээр нь дарж нидрэх,толгойг нь хээв нэг алхаад гарч/Содномдорж/ харагдах нь Монгол бөхөд баймааргүй муу муухайг түмэндээ харууллаа.Хэдийгээр унасанч гэсэн бөх бол бөх тэр хүнийг тэргүүн алхаж гарсан хүн хир хол явах бол,бурхан заяа гэж бас бий бөхчүүд үүнийг анхаараасай билээ.Дүгнэлт хийгээсэй.

galbadrah gytlaa udej chadahgui hevtej barits songoh talaar byraad hereggui shd.
Бүх нийгмээрээ үнэт соёл үндэсний бөхөө муу муухайгаас салгаж сайны мөрд оруулахад зүтгэе.Бөхчүүд бол яг бидэнтэй л адил хүмүүс.Тэдэнд бидэнтэй яг адилхан алдаа дутагдал, заримд нь бүүр гэмт хэргийн санаа сэдэл чч бий.Тиймээс нийгмээрээ шүүмжилж шахаж байж бөхийн орчныг эрүүлжүүлнэ. Бүгдээрээ эрчээ сулруулалгүй шахаж байгаад хайртай үндэсний бөхөө хамгаалцгаая.Үүний тулд бөх рүү бузар савраа дүрэх гээд байгаа баянмөнх тэргүүтэй шуналтнуудыг эхний ээлжинд дөтийн замаар тонилгоё. Тэгээд дараа нь айвуу тайвуу бүгдээрээ хэлэлцээд засах юмаа засаад явцгаая.Сайхан болгож болно оо. Үүнд бөхөд хайртай хүн бүрийн хүчин зүтгэл чухал.
Бөхөд хайртай хүн үнэндээ ховор шүү дээ.Боловсролгүй махан толгойнууд. Батсуураас авахуулаад
Bagabandi altan bus buselsen ymuu ug ni hoosongui tolgoi gej boddog baisan chini ene naadmaar emssen zuusnii ni haraad setgel gonsoib
Насаараа аврага цол зүүдэг экс аврагууд зарим нь барилдаж найраа хийж, зарим нь Х.Баянмөнх аврага шиг гаднаас нь нөлөөлж цолны найраа хийж байна. Тиймээс цолоо батлаагүй бөхчүүдийн цолыг хураах журам гаогах хэрэгтэй. Аврага цолтой 40 наснаас дээш бөхчүүдийг барилдахыг хориглох хэрэгтэй. О.Балжинням аврага юугаа хийх гэж барилдаж байгаа нь тодорхой шүү дээ. Зөвхөн найраа, худлаа барилдуулах гэж шогтож байгаа юм.