sonin.mn
АНУ д түр хугацаагаар ирээд буцаж байгаа хүмүүст “бэлэг цуглуулах” гэдэг зовлон бий. Буцаж очоод бэлэг ѳгѳх хүмүүсийнхээ нэрийг жагсааж бичнэ. Хүн болгонд юу авч очихоо сонгох гэж хэдэн ѳдѳр дэлгүүрүүдээр эцэж цуцатлаа тэнэнэ. Мэдээж хангалттай мѳнгѳтэй биш болохоор аль хямдхан үнэтэйг нь эрж хайна. “Сайн яваад ирээрэй” гэж хэдэн доллар ѳгсѳн хүн болгонд тэр мѳнгѳнд нь тааруулж бэлэг сонгох гэж зовно. Бэлгээ цуглуулсаны дараа чемодан цүнхэндээ багтаах гэж хэрдээ хѳлсѳѳ дуслуулна, онгоцонд авч явах ачааны хэмжээт жин “хэтэрчих вий” гэж санаа зовно. Тэгж цуглуулж авч очсон бэлэг эзэндээ хэрэг болдог эсэхийг мэдэхгүй. Сэтгэл ханамжийг дагалдсан шаналан. “Бэлэггүй очвол гомдчих вий”, эсвэл “ах дүүс муу хэлэх вий” гэдэг шаналан ийм зовлонг дагуулдаг байх.
Монголоос АНУ руу ирж байгаа хүмүүс, зорьж ирж байгаа монголчууддаа бэлэг болгон ихэнхдээ энэ Улсын хил гаалиар оруулахыг хориглосон хүнсний зүйл авчрах гэж “азаа үзнэ”. Хууль дүрмийг нь мэдэх хэдий ч “аз таарсан” хүмүүсийн бардам ярианд итгэж “аргалж болно” гэдэг монгол сэтгэхүйгээрээ зүтгээд л алдацгаадаг.  Бараг 2 жилийн ѳмнѳ дѳѳ АНУ ын ТВ ээр, АНУ ын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж оролдсон монгол иргэний чемодан дүүрэн “адууны бэлэг эрхтэн” хэмээх махан бүтээгдэхүүнийг үзүүлж олон нийтэд анхааруулан сэрэмжлүүлсэн дээ. Тэр цагаас хойш хилээр орж ирж буй Монгол Улсын паспорттой иргэдийн ихэнхийнх нь чемодан, цүнхийг  шалгаж үздэг жишиг тогтоод байгаа. “Ѳлсѳж үхэх гэж байгаа” гэж бодсондоо ч биш “Нутгийн идээг амсуулахсан” гэж хүссэн хүслийг ойлгож болох ч аливаа улс орны хууль дүрмийг зѳрчинѳ гэдэг бусад монголчууддаа ч муугаар нѳлѳѳлдгийг бодолцмоор.
Жил бүрийн “Цагаан сар” аар монголчууд бидний сэтгэлийн том шаналал нь бэлэг бэлтгэх асуудал болдог. Хятад Улсын Эрээн хотыг хѳгжүүлэх хүртэл үргэлжилсэн энэ үзэгдэл ѳнѳѳ нилээд “эмхэрч” байгаа гэж ойлгогдсон. Гэхдээ л санхүүгийн боломжиндоо таацуулан “гар цайлгаж” байгаа тэр бэлгүүд эзэддээ хэрэг болдог эсэх нь бас л эргэлзээтэй. “Олны олон таван цэн” гэгчээр хүн болгонд ѳгч байгаа “гар цайлгах” бэлэг тэр айлын санхүүд нилээд хүнд цохилт болдог нь үнэн. “Авсан ѳгсѳндѳѳ ѳлзийтэй” гэгчээр хэн нэгэнд хэрэгтэй зүйлийг нь бэлэглэж баярлуулах сайхан байлгүй яахав. Харин хүн болгоныг тэгж баярлуулах боломж амаргүй л дээ. Тэгэхээр ядаж хүүхэд, хѳгшидѳѳ бэлэг ѳгч баярлуулаад, хүн болгонд хавтгайруулахгүй байвал болно доо. Уламжлал болгон цаг хугацааны хѳгжлийг дагаад ѳѳрчлѳгдѳн хѳгжиж байх учиртай юм билээ. “Хѳнжлийнхѳѳ хэрээр хѳлѳѳ жийнэ” гэдэг хэллэг ч бий.
Сэтгэлийн дотно хүмүүстэй хэрэгтэй зүйлийг нь сонгон авч бэлэг болгон ѳгч баярлуулах үнэхээр сайхан. Тэр хүнийхээ баярлаж талархаж байгаа тѳрхийг харж ѳѳрѳѳ ч баярлах бүр сайхан. Хүүхдүүдэд юу ч бэлэглэсэн тэд чин зүрхнээсээ баярладаг. Бэлгээ энгэртээ тэврээд үнэн сэтгэлээсээ инээн мишээх тэднээс хѳѳрхѳн нь бий гэж үү? Таалагдсан бэлгээ ѳѳрѳѳсѳѳ салгахгүй тэврээд л үеийн найз нартаа үзүүлж гайхуулаад л , ѳгсѳн хүнийг нь хамгийн сайн хүн гэж чин сэтгэлээсээ итгэж магтана. Ѳндѳр настан аав ээж, ах дүүс тань чиний ѳгсѳн бэлгийг “Үгүй яахнав дээ” хэмээн цааргалангүй аясаар хэлж авах авч сэтгэлдээ хамгийн ихээр баярладаг.  “Хүү минь, охин минь авчирч ѳгсѳн юм” гэж хэн нэгэнд гайхуулах ѳнгѳнд тэднийхээ сайн сайхан яваад баярлаж байгаа ѳѳрийн сэтгэлээ шингээж бахадна.  “Эдээр дутаагүй сэтгэлээр дутаж явдаг” хѳгшчүүд бэлэгний нэмэр чихэр амттанг хэзээ ч ганцаараа иддэггүй юм. Бусдад түгээж бусадтай хуваалцаж байгаа амттан болгонд тэдний сэтгэлийн “ерѳѳлийн тарни”’ шингэж байдаг юм.
Хэн нэгэнд чин сэтгэлээ шингээн ѳгч буй бэлэг, зусардал, тал засалтандаа авилгал болгон ѳгч буй бэлэг сэлтээс огт ѳѳр зүйл юм шүү дээ. Хайраа шингээн ѳгч буй бэлгүүд худалдаж авсан үнээсээ хэчнээн дахин үнэтэй гэж санана. Сэтгэлээ шингээж чадаагүй бэлэг тал засалт болж үнэ цэнэ нь ч тѳдийлэн гавихгүй. Зүгээр л “нэр хааж”, “тал засч”, “ѳр тѳлж” бэлэг ѳгѳѳд яах юм бэ? Гадаад дотоодоор аяллаа гэж хүн болгонд бэлэг ѳгч, үдэж тоссон хүн болгон бэлэг горьдож яах юм бэ? Боломжтой үедээ хүүхэд хѳгшчүүддээ жижиг ч гэсэн бэлэг ѳгч, бусдыг орхиж болно шүү дээ. Хүн болгон аялж сурч байгаа ѳнѳѳ үед хүн болгонд ийм асуудал тулгарч байгаа. Нийтээрээ ойлгоод жишиг болговол юутай сайн сан.  За тэр их мѳнгѳтэй хүмүүс “Лаагаа иднэ үү? Луувангаа иднэ үү?” ямар хамаатай. Нийтээрээ энэ зовлонгоо ойлгоод хүн болгон “Хѳжлийнхѳѳ хэрээр хѳлѳѳ жийж” сурвал зүгээр сэн дээ.
Залуу байхдаа “Хэзээ нэгэн цагт, хаашаа ч юм онгоцоор нисэхдээ ганцхан жижиг цүнхэндээ аар саар зүйлээ хийчэхээд их л хѳнгѳн шингэн аялж байх юм сан” гэж мѳрѳѳддѳг байж билээ. Нэг их ачаа бараандаа үүртээд л хѳлс нь урсаад л, үүртэж шаналсан царайндаа зовлонгоо илчлээд л явах хэцүү. Зовж шаналж байж авч ирсэн бэлэг нь хэн нэгэнд хэрэг бололгүй энд тэнд хэвтэж байхыг харах бүр ч хэцүү. Тэр хэмжээгээр бидний үргүй зардал урссаар л. Бид болохоор “Амьтан хүнд муу хэлэгдэхгүй” хэмээн аялж зугаалахаас илүү их цагийг дэлгүүр хэсч бэлэг цуглуулахад зарцуулаад л. Танд хэцүү санагдахгүй байна гэж үү? Зүгээр л хѳгжилтэй сайхан аялцгаая л даа. Бэлэгний талаарх бодол хандлагаа ѳѳрчилцгѳѳе л дѳѳ.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах