Өвөрмонголын Ордос хотноо “Чингис хааны онгон” хэмээх аялал жуулчлалын цогцолбор газар бий. Ордос хотоос 65 км зайд орших тус газрыг зорих жуулчдын хөл тасардаггүй ажээ. “Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жил, Нэг бүс нэг зам”-ын хүрээнд Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяллаар бид тус газарт очсон юм. Чингис хааны онгонтой холбоотой элдэв таамаг, яриа бүхэн маргаан дагуулдаг тул монгол сэтгүүлчдийн хувьд тус газрыг аялал жуулчлалын цогцолбор талаас нь сурвалжлахыг хичээсэн билээ. Онгоны талаар мэдээлэл хүргэхээсээ өмнө онгон гэдгийг бунхан биш ариун дагшин гэсэн утгаар нь хэрэглэдэг юм байна гэсэн ойлголтыг уншигчдадаа хүргэх нь зүйтэй болов уу. Учир нь, Ордос нутагт Чингис хааны шарил байхгүй атал онгон гэж нэрийдэж хүмүүсийг төөрөгдөлд оруулж байна гэсэн шүүмжлэл байдаг. Тус газрын үйл ажиллагааг хариуцаж байдаг дархадуудын хэлснээр энд Чингис хааны сүнсэн онгоныг тахиж, тайлга хийдэг гэнэ. Бөөгийн шашны ёсоор бурхан болж буй хүний эцсийн амьсгалыг шингээн авсныг тухайн хүний онгон гэж үздэг. 1227 онд Чингис хаан Тангууд улсыг мөхөөгөөд тэнгэр болох үед нь тэмээний магнайн ноосыг аманд нь тавьж сүнсийг нь шингээж авсныг түүний хэрэглэж байсан зүйлстэй нь хамт энэ ордонд онгон хэмээн байршуулан тахисан гэж хөтөч бүсгүй ярив. Тэрээр цааш нь “1227 онд Чингис хаан Тангад улсыг мөхөөгөөд тэр жилийнхээ долдугаар сард нь насан эцэслэсэн бөгөөд Түрэмгий сууринд дагаж явсан үр хүүхэд, жанжин сайд нь бөөгийн ёсоор цагаан тэмээний магнайн ноосыг Чингис хааны аманд тавьж сүнсийг нь шингээж аваад түүний хэрэглэж байсан эд хэрэгслийг нь цагаан ордонд оршуулан тахисан.
Цаг төрийн үймээнээс болж Чингис хааны онгоныг тайж тахиж ирсэн шар дархадууд онгоныг залан Алтай нуруу хүртэл нүүж байсан боловч эцэстээ Монь уулын энгэр Бортохойд ирж нутагласнаас хойш Ордост тахидаг болсон.
Жилд 30 гаруй төрлийн 2000 орчим тахилгыг хийдгээс жил бүрийн билгийн тооллын гуравдугаар сарын 21-ний өдөр болдог хаврын улирлын цагаан сүргийн их тайлга хамгийн алдартай.
Харин шинэ Хятад улс байгуулагдсан 1949 онд Чингис хааны онгон шүтээнийг Хөхнуурын Гүмбэн хийдэд шилжүүлэн тахиж байснаа 1954 онд Эзэн хороо хошуунд залан авчирч, тайлга хийсэн. Одоогийн энэ онгоныг 1956 онд байгуулсан” хэмээн ярилаа.
Цогцолбор газрыг Чингис хаантай холбоотой тоо баримтуудыг бодож барьжээ. Тухайлбал, дээш гарах шатны өргөн 13 метр бөгөөд энэ нь XIII зууныг бэлгэдэх бол 27 шат байсан нь Тэмүүжин 27 насандаа хиад аймгийн ахлагч болж байсныг илтгэх аж. Шатны дунд хавьд нэгэн овоо байх бөгөөд уг газар нь Чингис хаан ташуураа унагасан газар гэнэ. Онгоны үүдээр оронгуут Чингис хааны хүрэл хөшөөтэй тойрог хэлбэртэй талбай байх аж. Талбайн диаметр нь 66, хөшөөнийх нь өндөр 6.6 метр зэрэг нь Чингис хааны насалсан насыг илтгэж буй гэв.
Аялал жуулчлалын төв болсон энэхүү газар нь 2006 онд ЮНЕСКО-д биет бус соёлын өв хэмээн бүртгүүлсэн бөгөөд Хятадын 5А зэрэглэлийн жуулчны газар болон хөгжсөн байна.
Чингис хааны онгоны гол бүтэц нь найман цагаан орд өргөө. Тодруулбал, Чингис хааны болон Бөртэ-Үжин хатны цагаан орд, Хулан хатны цагаан орд, Зүүн гэр эзний цагаан орд, Өндгөн цагаан морины шүтээн, Бор өндрийн цагаан орд, Хур саадгийн цагаан орд, Шангийн өргөөний цагаан орд зэргээс бүрддэг гэсэн үг. Эдгээр ордод Чингис хаан болон түүний хатдын сүнс, шүтээний зүйлсийг нь тайж тахидаг байна.
Гол ордны хойморт гантиг чулуугаар сийлсэн таван метр өндөр Чингис хааны хөргийг тахиж, араар нь том газрын зураг байрлуулж, эзэн богдын өмнө мөнхийн зул бадраатай байв. Ордуудыг холбосон хонгилын ханан дээр Чингис хааны бүх насны үйл хэрэг болон томоохон үйл явдлуудыг нь харуулсан уран зургуудыг байрлуулжээ. Зарим судлаачийн хэлснээр энэ газарт Чингис хааны хэрэглэж байсан жинхэнэ эмээл, нум сум, айрагны сав гэсэн гурван зүйл байдаг гэдэг.
Чингис хааны онгоныг тасралтгүй 800-гаад жил үе уламжилж, тахиж ирсэн шар дархадууд одоо залуу үеийнхээ 40 дүгээр үе дээрээ яваа гэнэ. Тэднийг 1985 оноос хойш улсаас нь цалинжуулж эхэлсэн байна.
Жилд 30 гаруй төрлийн 2000 орчим тахилгыг хийдгээс жил бүрийн билгийн тооллын гуравдугаар сарын 21-ний өдөр болдог хаврын улирлын цагаан сүргийн их тайлга хамгийн алдартай. Нийт найман өдөр үргэлжлэх бөгөөд Чингис хааны тайлга дахь хамгийн ёслол төгөлдөр нь гэнэ. Энэ үеэр өдөрт 160 мянга орчим жуулчин үзэж сонирхохоор ирдэг ажээ. Тахилгыг бүгдийг жуулчдад зориулж хийдэггүй бөгөөд бүгдийг үе уламжлан ирсэн жаягийн дагуу гүйцэтгэдэг. Нууц тахилга ч байдаг тул тус онгонд монгол үндэстнээс бусад хүмүүсийг гэрэл зураг авахыг хатуу хориглож байв. Мөн тус газраар зочилж үзэхэд монгол үндэстэн төлбөр төлөхгүй. Бусад орны жуулчид 180 юанийн төлбөр төлж нэвтэрч байлаа. Тун удахгүй Ордосоос Улаанбаатар хот руу шууд нислэгтэй болох гэж байгаа мэдээллийг аяллын төгсгөлд бидэнд өгсөн билээ.
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Өвөр монголчууд маань маш их хөдөлмөрлөж, маш том бүтээн байгуулалтын ажил хийсэн. Хятадуудын нэг онцлог байдаг. Төр, засгийн зүтгэлтэн байсан хүмүүсээ болж өгвөл устгадаггүй. Түүх дурсгалын үнэт зүйлийг барагтай бол түйвээдэггүй. Энэ бол агуу соёл. Бид удам судар муутай улаан оросуудыг дуурайж удам судартай, ухаантай, эрдэмтэй хүмүүсээ устгаж, оронд нь барлаг гаралтай, сүржин, соёлгүй, хулгайч, худалч хүмүүсийг тахиж, дагаж явна. Соёл гэж мэдэхгүй учраас эд өлгийн зүйл, эрхэм дэдсийнхээ үлдээснийг үгүй хийсэн. Гэгээрсэн сэтгэл, гэгээрсэн хүмүүстэй байж гэгээрсэн үндэстэн болохыг үргэлж санаж байх хэрэгтэй.
түүхэн дурсгалыг нураах оросын тулгалтыг эсэргүүцсэн эх оронч бүрийг цаазалсан шүү дээ оросын үгэнд орж нураахаас өөр яахав Харин хятадууд хятадтай холбоотой түүхээ хадгалж түйвээдэггүй Монгол Манжтай холбоотой олон түүхэн дурсгалыг галдан шатаасан Зөвхөн Мин улс гэхэд Юан улсад байсан Монголтой холбогдсон бол эвдэн шатааж устгаж нэр бичгийн нь өөрчилж байсан юм
Эрхэм ноён оо, Агуу их Цинь Ши Хуанди, Күнзийн сурталт 450 эрдэмтэн зүтгэлтэнийг амьдаар нь газарт булж байсан билээ.
Мүни шашныхан өмнө нь гараа сарвайгаад суучихаж. Тэр дотор нөгөө Илжигдорж харагдаж байна уу үгүй юу. Тиймэрхүү юмнуудыг оруулахгүй байх хэрэгтэй дээ.
9889УБ МАШИНЫ АЗЫН ДУГААР ЗАРНА naraaltan@yahoo.com
Их хааны унаж байсан машины дугаар юм уу
Гүнээ хүндэтгэн мэхийнэм...
Гүнээ хүндэтгэн мэхийнэм...
Bi juulchin geh naizuudaa 5 odtoi zeregleleer avdag. Ih ajil, tsag gardag uchir tom hetevchtei, juulchlaad surchihsan, zindaa ulsuudiig avdag. Hicheej zutgevel Mongold ch bolno. Hoolniihoo menu, ortsiig 1 jiliin umnu zahidag, geh metchilen jijig geltgui huseltiig huleej av. Or dernii daavuugaa Germany -aas avch ugaaj hataahdaa huduu, baigald zoriut hataaval tsever fresh salhinii uner garch almairuul. Bulgiin usaar nuur gariig ugaalgaj, hul nutsgen uvsun deer yavuulah, bituu manan dotor, 6 r sariin tasraltgui huhuunii duu sonsgoh, maliin baas argal deer gishguuleh zereg olon olon argaar mungu "saaj " bolno sh dee. Turk togooch maani "orange juice "-nees ehleed coffee -goo hurtel uuruu butalj buhniigee naturali ugdug.
Yagaad bichsen buriig min tolgoi daraaluulan arilgaad bdg um be? Manaihand heregtei um bichsen umsan. Arai l ????
Barimal barij baigaad garaa gemteesen uchir tom uran buteel zurag zurahaa bolison. Gadaadad gargah tansag hunjil 2 oedolchnoor oeuulj bn
Tsasan tsagaan zuulun tovgor heetei uiten huaar shig daavuug har zahaas avsan tsav tsagaan gutliin udeeseer ushuu goe tovoilgoj amerik naizdaa uzuulsneer uhaanaa aldan avaad zogsohgui tsaash ni reklamdav
Juulchiddaa iim um belegleerej, Mongoldoo ch iim um hiij bolno geh geed bn daa. Queen n King Size -aar oedog um shuu.umaisan jijig um bolkui.damaging buu hairla.har,ulaan,shar unguur oej bolno.tansag hiivel une hurne
Bayarllaa sonin.mn. jaahan hatuurhchihlaa.gunee uuchlalt husie.
Afrikiin ger buluud juulchidiig mash undur tuvshind avch bn. Manaih 30 jil yarij,uy ch ahisan umgui b. Bid 2 bagaar L geh naluugaar Kilimanjarod avirsan ch bi garnii gemtleesee bolj uuliin tayagaa ch barij chadahgui, uuliin orligoos 2 "camp"-eer door baij baigaad irsen.
3 ger bul l 2 bagt uilchilj chadaj bn. Nuurnii bayasgalantai, tansag hooltoi, tsag minut burt anhaaral ni sarnihgui mundag b. Iim "package " hudaldaj avsandaa bayarlsan shuu. Hamt yavsan setguulchid odoo end bas ircheed baigaa. Namibia -aas Botswana ordog elite bayachuudiin marshrutiig medej avlaa. Daraa yavna.Mongolchuud maani hamtarch bolno.
Elite bayaachuudiin marshrut murtluu golduu tomoos tom tohilog maihand baidag bololtoi. Buh tusgai hangamjtaigaa. Manai bayachuud shig tenegledeggui, engiin yavdag gene.manai huduu oron nutagt juulchin avdaggui, gadaad juulchidtai holbogdoj chaddgui olon ""camp"" juulchnii baaz duuren baidag. Ulsaas bodlogiin demjleggui bolhoor ulgun salgan, jaahan doilluurt hanachihaadd gadniihand hiamdhan muljuuleed baij b.
Iim yadruuhan bolhoor uursduu ch "still underdeveloped" usch boijij chadkui, jaahan olson umaa ch demii gialgar tsalgar umand ureed "camp""-ee tohijuulj chadkui um bilee. Buh um ni huuramch plakat zurag deer l... Humuus ni garaa ch ugaadaggui.
202.179.26.11 Үүнээс өөр үнэн үг олдохгүй ээ
Huvsguld uichilgee buriig 1$-aar avah gej deerelhsen tenemel juulchidiig zogsooj 10 garui hunees honogiin 20$ iig huduuniihend avch ugch tusalsan shuu. Tsuuhun Mongolchuud bid bie biendee l tuslaj yavaya.
Manai huduuniihen ch ajilsag, dulaan dotno setgeltei. Uvur Mongoloos dutahgui hudulmurch. Hatuu hahir ni dendsen ene niigemd bolgood l yavaa hovor ard tumen. Daanch tur zasag ni hayachihan
Yaj xolbogdox ve?
Z tei yaj holbogdox ve?
Манайхан одоо өвөрмонгол өвөрмонгол гээд хамаг соёлын өв, урлагийн бүтээлүүдээ зүгээр очиод заагаад өгчихдөг биет зүйлүүдээ өгчихдөг ч буруу л юм байгаа юм даа. Өвөрмонгол хэзээ ч манайтай нэгдэхгүй. Хятадууд өвөрмонголоор дамжуулан бидний бүр уусгах бодлоготой. Одоо манай 60 70 аад оны дуунуудыг өвөрлөгчид дуулахаар манайхны залуучууд өвөрмонгол дуу гэж андуураад анх хэн зохиосон хаана дуулж байсаныг ч мэдэхгүй бна.
хэдэн зуун жилийн дараа жинхэнэ монголчууд энд байдаг гээд л хужаа нар солиорох вий дээ
Цагаан тэмээний унгасанд сүүлчийн амьсгалыг шингээсэн гэдэг. Сүнс амаараа гарахгүй. Буруу л бичсэн байна.
Унгас гэдэг чинь ноосны оор нэг нэр нь шуу дээ унгас ноос гэдэг биз дээ цагаан тэмээнии унгачихсан унгасанд шингээсэн гэж бодоод байгаа юм биш биз дээ арай хэ хэ сунс амаараа гарахгуй ч гэх шиг
Бээжин д ч мөн монголын эртний түүхэн баримт байгаа өвөр монголд ч бий тэр хийсэн киног нь яг л