sonin.mn
Хөрш орнуудад болж байгаа үйл явдлын талаар  янз бүрийн өнцгөөс бичигдсэн мэдээлэл авч өөрсдөө эргэцүүлэн бодож, дүгнэлтээ хийж  байх явдал чухал юм. Тэр тусмаа гадаад орчин маш түргэн хурдацтай өөрчлөгдөж байна.
Монголчууд бидний хувьд анхаарал татмаар нэгэн өгүүллийг хятадын  улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын талаар хэд хэдэн ном бичсэн Элизабет Экономи гэдэг хатагтай бичжээ.
Түүний бичсэн өгүүллийн зарим санааг тэмдэглэснээ хуваалцаж байна.
Болгооно уу.
 
Ерөнхий сайд асан М.Энхсайхан
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дэлхийн дэг журамд Хятад улс ямар байр суурьтай байх ёстой вэ гэдэг талаарх Хятадын үзэл бодол, үг хэллэг түргэн хурдацтай өөрчлөгдөж байна. Өнгөрсөн сард Си Жи Пин хятадын гадаад бодлогын албаны хүмүүс, эрдэмтэдийн өмнө олны анхааралд төдийлөн ороогүй бяцхан үг хэлэхдээ – дэлхий хэрхэн ажиллах ёстой талаар Хятад улс өөрийн гэсэн үзэл бодолтой “Глобаль засаглалыг өөрчлөхөд тэргүүлэх үүрэг рольтой байх”-хаа зарлан тунхаглажээ.
Энэ нь Дэн Сяопины үеийн Хятад улс бол “хөгжиж байгаа том л орон” гээд гадаад бодлогодоо аядуу байдаг цаг үе нэгэнт өнгөрсний дохио юм.
Хятад улс байгуулагдсны 100 жил буюу 2049 он гэхэд “Нэгдсэн Хятад” байгуулах том зорилгыг зарласан бөгөөд түүндээ хүрэхийн тулд Си Жин Пин гадаад бодлогодоо дипломат, цэрэг, улс төр гээд бүх хэрэгслийг хэрэглэж байна.
2017 онд Жибуттид Хятад улс гадаад дахь анхны цэргийн баазаа байгуулжээ.
Дэлхийн 35 орны 76 далайн боомтод хятадын төрийн компаниуд хяналтын багц эзэмшиж байгаа юм байна.
 
Си Жин Пин Хятадын улс төрийн тогтолцоог бусдад тулгахын эсрэг байдаг боловч наад зах нь Африкийн 8 орон, Зүүн Өмнөт Ази, Латин Америкийн зарим орны эрх баригчдад хэрхэн медиа болон интернэтийг хянах замаар улс төрийн тогтвортой байдлыг хадгалах талаар сургалт хийдэг гэж.
“Туйлын Торгоны зам”, “Зам, бүсийн санаачилга”, Хиймэл дагуулын интернэт сүлжээ зэрэг нь дэлхийн шинэ дэг журмыг тогтооход туслах юм байна.
Хятад өөрсдийн санаачилгаа олон улсын байгууллагын болгож бодлогын легитим шинж олж авахыг эрмэлзэж байгаа гэнэ. Түүний нэг жишээ нь “Зам, бүсийн санаачилга” НҮБ-ын 2030 Тогтвортой хөгжлийн зорилтын нэг хэсэг болсон аж.
Хятад улс дэлхийн дэг журмыг өөрчлөх хүсэлтэй, тийм бололцоотой гэдгийг Си Жин Пин зарлалаа.
Хятадын тэргүүлсэн дэлхийн шинэ дэг журмыг хүсч байгаа шинж тэмдэг дэлхий дээр одоо хэр бараг харагдахгүй байгаа гэнэ. Хятадын гэж хэлж болох Ази, номхон далайн орнуудын ард иргэд Си Жин Пины манлайлалд сайн итгэж өгөхгүй байгаа талаарх санал асуулгын дүн гарсан бололтой.
Хэтэрхий амбиц ихтэй бодлого Хятад улсын олон улсын нэр хүндэд халтай байна гэсэн дуу хоолой Хятад дотор гарч байгаа бололтой.
Харамсалтай нь Трамп Америкийн манлайлалд эргэлзээд байгаа нь Хятадад орон зай өгөөд байна. Трампын “America First” гэдэг номлол  “China First”-ын үрийг суулгаад байна гэж.