УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа
-Хаврын чуулганыг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Цөөнгүй асуудал хэлэлцэж шийдэлд хүрсэн ч Үндсэн хуулиас авахуулаад Улс төрийн намын тухай хуулийг өөрчилнө гэх хүлээлт байсан ч амжсангүй?
-Өнгөрсөн хаврын чуулганаар томоохон хуулийн төслүүдийг оруулж, баталсан. Тэдгээрээс онцолбол Татварын багц хуулийг нэрлэх байна. Энэ хуулийн хүрээнд ирэх оны төсвийг төсөөлж таарна. Энэ бол олон талын ач холбогдолтой том хууль. Чуулганы үр дүнг ярихад яалт ч үгүй Тавантолгойн төслийг дурдах учиртай. Энэ бол улс эх орны хөгжлийг урагш татах том төсөл. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ-аас гаргасан нь том шийдэл болсон. Ингэснээр Тавантолгойн 30 хувьд IРО босгохоор шийдвэрлэсэн. Одоо Засгийн газар нарийвчилсан судалгаа, тооцоог хийх хэрэгтэй. Бэлтгэлийг маш сайн хангах ёстой гэж харж байгаа. Олон улсын зах зээлд IРО гаргахад эхний ээлжид бизнесийн үнэлгээг зайлшгүй хийх ёстой байдаг. Үүнд зөвлөх багийн үйлчилгээг зайлшгүй авах хэрэгтэй болно. Цаашлаад бизнесийн үнэлгээний хажуугаар нуүрс угаах усаа хаанаас авах, төмөр замаа хэрхэх, тээвэр ложистикоо яах вэ гэх зэргээр бүгдийг цогцоор нь харах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
-Хаврын чуулган ерөнхий агуулгаараа чамгүй үр дүнтэй болсон гэж дүгнэх хүн олон бий. Гэхдээ чуулган хаасан өдөр маш олон хуулийг бөөндсөн нь зарим хүний шүүмжлэлд өртсөн. УИХ-ын гишүүдийн хувьд олон хууль давхардаад ирэхээр уншиж судалж амжихгүй байх тохиолдол гардаг уу?
-Миний хувьд хаврын чуулганы сүүлийн өдрүүдэд Татварын багц хуулийг нухацтай судалсан. Тэр дундаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг нэг бүрчлэн судалсан л даа. Монгол Улсад шинээр бий болж байгаа жижиг дунд аж ахуй эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй. Бидний хувьд хамгийн чухал зүйл бол татварын суурь баазаа бэхжүүлэх асуудал байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 150 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч 50 хувь нь X тайлан өгдөг бол 20 хувь нь алдагдалтай гэсэн тайлан өгч байна. Тэгэхээр үндсэндээ 30 хувь нь л татвар төлж байна гэсэн үг. Үүний цаана нуугдаж байгаа, далд эдийн засгийг бүрдүүлэгч зах зээл буюу зах дээр наймаа хийдэг, эсвэл ТҮЦ ажиллуулдаг, такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүс гэх мэтэд суурь баазаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүний тулд өмнө нь өргөн барьсан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хүрээнд 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой компаниудад нэг хувийн татвар ногдуулж байхаар тусгасан. Үүний хүрээнд бодлого явуулбал татвар төлөх аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Тавантолгойн төслийн хувьд би ерөнхийд нь дэмжсэн. Олон жил хэрүүлийн бай болсон эл асуудлыг шийдсэн учраас тэр л дээ. Харин дотор нь нарийвчилж үзэхээр буюу цаашид боловсронгуй болгох асуудал багагүй байна гэж харсан. Засгийн газар одоо энэ тал дээр тухайлан ажиллаж байгаа болов уу хэмээн найдаж байна.
-Татварын багц хуулийн хүрээнд гаднын компаниудтай холбоотой маргаан гараад байсан шүү дээ. Энэ тухайд ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?
-Энэ талаар би хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, элэгдэл хорогдол, хоёрдугаарт, зардлын байдал. Элэгдэл хорогдлын тухайд аливаа аж ахуйн нэгж, компани элэгдэл хорогдлыг өмнөх хуулиар буюу 40 жилээр тооцдог байсан бол энэ хуулиар 25 болгож өөрчилсөн. Харин өөрчилсөн хуулийн хүрээнд бүх компанид ийм хэмжээ заалгүй ялгавартай оруулсан. Жишээлбэл, дотоодын компаниуддаа элэгдэл хорогдлыг 25 жилээр тооцох, харин гаднынханд буюу олсон ашгаа Монголоос гаргах буюу уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол 40 жилээр тооцохоор өөрчилсөн. Энэ бол дэмжихээс аргагүй заалт болсон. Ингэхдээ газрын тохижилт буюу нөхөн сэргээлтийн элэгдэл хорогдлыг оруулж тооцохоор болсон. Зардлын тухайд зарим компани маш их хэмжээний мөнгийг удирдлагын зардалд тооцож гаргадаг тактик бий. Гэтэл удирдлагын гэдэг нь үндсэндээ тансаглалын зардал байдаг. Тиймээс эдгээрийг тодорхой болгож өгөх нь зүйтэй. Түүнчлэн зарим зардлыг баримтаар баталгаажуулахгүй байж болно гэх заалтыг оруулсан байна лээ. Миний хувьд энэ заалтын эсрэг байгаа. Учир нь баримтаар бүх зүйлийг баталгаажуулахгүй бол зүйд нийцэхгүй гэж үзэж байгаа юм.
-Татварын багц хуулийг хаврын чуулганаар буцаасан. Үүнийг та нэлээд эсэргүүцэж байсан шүү дээ. Тухайлбал, ямар заалт нь зөрчилтэй байна гэж та үзсэн юм бэ?
-Татварын багц хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд төр татвараа хураагаад зогсохгүй сая хүнийг ажлын байраар хангаж байгаа 132 мянган аж ахуйн нэгжид зориулсан хууль байх ёстой. Тэр нь том жижиг гэлтгүй бүх аж ахуйн нэгжийн эрх ашгийг хангасан байх ёстой. Ингэж хувийн хэвшлээ дэмжиж байж татварын сангаа бүрдүүлнэ шүү дээ. Гэтэл аж ахуйн нэгжүүдэд хандаж байгаа байдал нь эсрэгээрээ болчихоод байдаг. Өөрөөр хэлбэл, ялгавартай хандаад байгаа асуудал бий. Тухайлбал, бидний өргөн барьсан Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулиар 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компаниудаас нэг хувийн татвар авахаар оруулж ирсэн.
-Тэгэхээр Засгийн газраас оруулж ирсэн хуультай зөрчилдөөд байгаа хэрэг үү?
-Засгийн газраас оруулж ирсэн хуульд бүгдээс нь татвараа авчихаад дараа нь 90 хувийг буцааж олгоно гээд байгаа юм. Гэтэл хэзээ 90 хувийг нь буцааж өгөх юм, ямар ангиллаар хэнд өгөх юм гэх мэт тодорхойгүй зүйл олон байгаа юм. Гэтэл ингэж буцаан олголт хийхэд ямар хүнд суртал үүсэх, цаашлаад магадгүй ямар нэг хээл хахууль явахыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Түүнээс гадна Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хурээнд цөөнгүй зардлыг ойлгомжгүй байдлаар гаргасан л даа. Тухайлбал, уг хуулийн 4.1.7-д удирдлагын зардал тооцно гэсэн мөртлөө 8.3-т шал өөр нэр томьёо буюу "Удирдлагын үйлчилгээний орлого" гэгчийг цоо шинээр оруулаад ирсэн байх жишээтэй. Тэгэхээр нэр томьёоны хувьд ч гэсэн боловсруулалт дутуу байна гэж бид үзэж байгаа юм. Мэдээж аж ахуйн нэгж, компаниудын зүгээс аль болох тансаг хэрэглээгээ шингээхийг боддог нь нууц биш. Тэр тусмаа томоохон буюу олон улсын хэмжээний компаниуд татвараа төлөлгүй удирдлагын зардал гэгчдээ шингээгээд сурчихсан байдаг. Тийм болохоор энэ бол буруу гэсэн байр суурьтай байгаа.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "60 тэрбум"-ын гэх асуудлаар нээлттэй сонсгол явуулна гэж цөөнгүй гишүүний дэмжлэг буюу гарын үсэг авсан. Гэтэл сүүлдээ энэ нь ээлжит бус чуулган буюу АТГ-ын даргыг авч хаях ажиллагааны нэг хэсэг болоод хувирчихлаа л даа. Үүнд та хувьдаа ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Энэ асуудлыг ярихын өмнө бид эхлээд улс төрийн тогтолцоогоо авч хэлэлцэх цаг нь болчихжээ гэж хэлмээр байна. Учир нь улс төрийн намын санхүүжилт төдийгүй сонгуулийн үйл явцыг маш тодорхой болгох хэрэгтэй. Аливаа мөнгө төгрөгтэй холбоотой буюу албан тушаал наймаалцсан гэх мэт асуудал энэ удаад дэгдээд байгаа юм биш шүү дээ. Өмнөх парламентад ч энэ талаарх асуудал гарч л байсан. Энэ бүхэн нь эцсийн дүндээ тогтолцооны гажуудлаас үүдэлтэй байж болзошгүй гэж би хувьдаа харж байгаа. Яагаад гэвэл зөвхөн манай улсад гэлтгүй гаднын улсуудад ч улс төрийн нам, түүний санхүүжилт хардлага сэрдлэг дагуулсаар байна. "60 тэрбум"-ын тухайд хуулийн бүх шатны байгууллага дүгнэлтээ өгчихсөн шүү дээ. Ийм байтал бид шинжээч биш учраас тайлбар хийх нь илүүц байх гэж харж байган. Нэгэнт л хууль шүүхийнхэн нь шалгаад дүгнэлтээ гаргасан байхад дахин нээлттэй сонсгол явуулаад байх шаардлагагүй гэж ойлгож байгаа.
-Захиргааны ерөнхий хуулийг өөрчлөхөөр оруулж ирсэн нь хаврын чуулганы онцлох дуулианы нэг байсан. Энэ хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий эсэх тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Канадын Засгийн газрын санхүүжилтээр 500 гаруй хуульч хууль тогтоох байгууллага, шүүх засгийн үйл ажиллагааны талаар ярилцаж хэлэлцэж байсан л даа. Тухайн үед хамгийн том асуудал нь Захиргааны 5 ерөнхий хуульд оруулахаар оруулж ирсэн өөрчлөлттэй холбоотой байсан. Үндсэн хуулийн дагуу иргэн өөрийнхөө эрхийг хамгаалуулах учиртай. Тэр утгаараа Захиргааны хуулиар маш олон төрпийн асуудал ордог. Үүнд иргэнтэй холбоотой буюу ажлаас халагдсан юмуу лиценз, газрын маргаан зэрэг асуудал бий. Тиймээс юуны өмнө ажлын хэсгээ байгуулъя. Энэ хүрээнд Засгийн газраас өргөн барьсан хэлбэрээр нь биш, тодорхой өөрчлөлт хийгээд явъя гэж ярилцсан. Жоомоо алах гэж байгаад байшингаа шатаачихаж болохгүй биз дээ. Тиймээс Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах нь учир дутагдалтай гэж үзсэн хэрэг. Харин өөр хэлбэрээр шүүгчдийн ажил албан тушаал болон ёс зүйтэй нь тэмцэх хэрэгтэй гэж гишүүдийн олонх үзэж байгаа. Энэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр АН-аас завсарлага авсан учраас намрын чуулганаар хэлэлцэх хоёр дахь асуудал болж орж ирэх байх.
-Энэ чуулганы хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөхөөр хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан ч амжсангүй. Үүнтэй холбоотойгоор болон Ерөнхийлөгч нарын ээлжит бус чуулган зарлах хүсэлтийг хангаж магадгүй нөхцөл үүсээд байна. Таны хувьд ээлжит бус чуулган зарлах шаардлага үүссэн эсэх тухайд байр сууриа илэрхийлнэ үү?
-Энэ талаар одоогоор УИХ-ын гишүүдэд мэдээлэл ирүүлсэн зүйл алга.
-Үндсэн хуулийн тухайд?
-Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон эсэхтэй маргах хүн гарахгүй болов уу. Нэгэнт хаана хаанаа энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй болжээ гэдэгтэй санал нийлсэн, хуулийн төслөө боловсруулж дууссан учраас нэг талд нь гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тиймээс намраас ээлжит бус чуулган зарлах, эсхүл ээлжит чуулганы хугацаанд тусгай горимоор хэлэлцүүлээд батлах хэрэгтэй гэсэн бодолтой байгаа.
-Чуулганы завсарлагааны хугацаанд ямар ажил амжуулж байна вэ?
-Тойрогтоо ажиллаж байна. Мэдээж хаврын чуулганы хугацаанд ямар хууль, журмыг батлан гаргав, энэ нь олон нийтэд хэрхэн хүрэх юм. Цаашлаад Засгийн газар, УИХ-аас ямар ажил амжуулсан зэрэг асуудлаар тойргийнхоо ард иргэдэд мэдээлэл хүргэх нь бидний үндсэн үүрэг шүү дээ. Энэ ажлаа хийж байна. Хажуугаар нь мэдээж монгол хүн юм байна, найр наадамдаа оролцож байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Сэлэнгэчүүд дахиж сонгохгүй. Зөвхөн өөртөө л ашигтай бол бусад нь хамаагүй гэж амьдрахаасаа ичээч чавганцаа. Энэ зөвхөн энхболдын МАН-ын асуудал биш. Улс орны эрх ашгийн, ирээдүйн асуудал.Төрийн идээ бээрээс салах Ард иргэдийн хүсэл
ХӨӨЕ БҮДДҮҮНЭЭ АЛДААГ НЬ ЯРЬДАГГҮЙ ОРХИДОГ ЮМ АА ГЭХЭД ДАХИН АЛДАА ГАРГАХГҮЙН ТУЛД СОЛИДОГ ЮМ БИШҮҮ ЧИНИЙ БААРНЫ КАСС ДАХИН ДДАХИН АЛЛДАА ГАРГААД БАЙВАЛ ЧИ СОЛЬДОГ БИЗДЭЭ ЯЛГАА ЮУ БААЙНА
Та нар хол очиж гуцаа. Оюундарь та нараас хавгүй илүү ухаантай хүүхэн. Зөв ярьсан байна. Баруун зүүнээ мэдэхгүй балай юмнууд хөлсний тоть хийж эргүү юм бичиж суухаа больбол яасийн. 60 тэрбум гэдэг чинь зүгээр үлгэр. Энэ жүжгийн юмаа одоо больж үз. Энэний оронд уул овоо хэсэж найр наадам хийж сагсуураад байгаа Хүүк дуракдаа ажлаа хий гэж шаардаач. Хотынхоо утааг ярьж эхлээч троллуудаа
Хууль шүүхийнхэний шийдвэрийг заавал хянадаг, хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг нь шалгаж, хуулийг гуйвуулж, буруу зөрүү илт ашиг сонирхлын үүднээс бусдад давуу тал олгосон нь тогтоогдвол ажлаас нь халж, хариуцлага тооцдог болохгүй бол мөнгө, эрх мэдэлтэнд үйлчилдэг шүүхийн систем бий болсон. Чи өөрөө эрх мэдэлтэн, мафижсан бүлэглэлийн төлөөлөгч
Хууль шүүхийнхэний шийдвэрийг заавал хянадаг, хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг нь шалгаж, хуулийг гуйвуулж, буруу зөрүү илт ашиг сонирхлын үүднээс бусдад давуу тал олгосон нь тогтоогдвол ажлаас нь халж, хариуцлага тооцдог болохгүй бол мөнгө, эрх мэдэлтэнд үйлчилдэг шүүхийн систем бий болсон. Чи өөрөө эрх мэдэлтэн, мафижсан бүлэглэлийн төлөөлөгч
Энэ авгай ч бас юунаас хоцрохов гэж.Мөнгө авч дарга болгосон улс нь Сэлэнгэд олон байгаа байхдаа.
Намын санхүүжилтийг ил болгох гэдэг нь Ми овогтоо намынхаа мөнгөнөөс идсэн гэж далдуур хэлээд байна хэлээд байна.
Фан дарга эндүүрч андуураад байна уу албаар Миеэ рүү муу болгоныг наах гээд байх шиг МАН. АН. МАХН аль нь ч ялаагүй Намын санхүүжилт гэж Татвараас нэг ил нэг далд авч. авилага хээл хахууль зэргээс бүрдүүлдэг болох нь тодорхой одоо л 60 энэ тэр гэж хэрээнүүд биесээ барьж идэх гэж гуаглаж байгаа болохоос. Шийлэг тендерийн авилага авч намдаа өгөх гэж байгаад шоронд орсон . ердөө л евэнгийн 2 тал.Намын дансыг нь шилэн болгоод ч наадуул чинь аргаа олчихно. Гэхдээ ямар нэг гаргалгаа олохгүй бол 20 онд наад 60 чинь тэрбум 200 болчихсон биелэгдээгүй явж байх нигууртай
Ми дарга байрныхаа гадаа цүнхтэй мөнгө хүнээр өгч оруулсан тэр мөнгө алга болчихсон гээд хэрүүл хийлцээд байгаа юм биш үү? Тийм үү Бяс Ү Хао даргаа.
Ардын намынханд билгийн нүд алгаа .Сонгосон эмэгтэйчүүд нь хөгшин ,бүдүүн,манийсан өмхий үнэртэй авгайчуулыг сонгоод байх юм.Ардын намын хөгшин дааяа нартаа таарсан..
Юу ч гэж сайхан ярьсан хамаагүй Эби (Женко) Ми овогтын (Баяр) гарт байгаа хуулийнхан улс төрчдийн хэргүүдийг дарж л ирсэн түүх байна даа.Төв аймгийн алдарт уяачийн хотын газар хөрөнгийг зарж үрсэн хэргүүдийг бүгдийг хүчингүй болгож ирсэн ганц жишээ Монголын хуулийнхныг дүгнэхэд хангалттай.
Ene hen be?
УИХ д шаардлага хангахгүй олон хүн оржээ. ТӨРөө авлигачдаас цэвэрлэх бодолгүй ийм хүнийг УИХ д сонгож болохгүй. М. ЭНХБОЛД төрөөс тэрбумтан болсонг дэмжиж байгаа ийм хүн УИХ д байх ёсгүй
novshiin teneg avgai ymaa
Н.Оюундарь: Хууль шүүхийнхний гаргасан шйидвэрийг дахин сөхөх шаардлагагүй" гэнээ? Зоригийн алалгын тухай хулхи шийдвэрийг бас дахин сөхөхийг энэ төгцөг авгай эсэргүүцэж байгаа царай нь энэ юм байхдаа?
ХОХЬ НЬ ЭЭ ХОХЬ НЬ ХУВЬ ЗАЯАНДАА УЛС ОРОНДОО ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДДАГ МОНГОЛЧУУД ИЙМ Л ХҮНИЙГ СОНГОДОГ Ш ДЭЭ. ТА НАРЫН ӨӨРИЙН ЧИНЬ ХОХЬ
оюундаръ чи монголоос зайлаарай үхэж далд ор
huuli.shuuhiinhen.hezee.unen.zuv.shiidverlej.baisiin.bugd.avilgal.gedgiig.buh.hun.medej,bgaa
emegtei.hun.gisguun.bolloo.geed.yamar.ch.hereg.alga.harin.ch.bur.teneg.,..bdag.yam.bna
Энэ авгай ч өөрийгөө нэг сайн таниуллаа даа, Мафи-н гар хөл бологчдын нэг байна ш дээ, энийг сонгосон нөхдүүд нэгийг бодсон биз дээ
Хууль шүүхээ худалдаад авчихсан тэгээд өөртөө хэрэгтэй шийдвэр гаргуулаад болчихдог лалрын тогтолцоо эцэстээ хэлдэг үг нь энэ гичий шиг донгосно
Улаан цайм хууль бус шийдвэр гаргасан шуух, прокурорыг " шутээд" байх уу!!!
Мөнгөнд зоолчихсон том яриатай хүүхэн шүү
Ерөнхийлөгчийн завшсан 280 сая $, сонгуулиар таоааж байсан тэр бум тэрбум төгрөгүүд 60 тэрбумаас их дээ. Гэхдээ аль ч үед урвагчид, хахууль өгч авч ажилд орж оруулдаг болсон нь эмгэнэл юм даа.
Энэ хүн ямар хэрг нь сөхөгдөж магадгүй гэж айгаад байгаа юм бол доо! Уул нь жинхэнэ сөхөх ёстой баймаар!!!!!!
ХУЦДАГ ШУНАЛИИН ТУЛАМ
АНУ д шшүхийн шийдвэрийг хянадаг тангарагтны шүүх бий шүүдээ Тийм энгийн зүйл мэдэхгүй байж том ярихын яана гэж
Монголын Бизнес Хегжлийн Агентлаг, Байгаль Орчны Яам...
энэ бол янхан