sonin.mn
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 16.00 цагт хуралдсан. Хурлаар МАН-ын бага хурлыг товыг энэ сарын 6-нд хуралдуулахаар товлосон аж. Мөн МАН-ын Улс төрийн бодлогын газрын даргаар Н.Батсүмбэрэл, Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзул нарыг томилжээ. А.Энхзул нь УИХ-ын гишүүн асан, сэтгүүлч З.Алтайгийн охин бөгөөд "25-р суваг" телевизийн захирлаар ажиллаж байгаад уг албанд томилогдсон байна.
 
М.Чойжал