Өв соёлоо байгаагаар нь хадгалж, үнэт зүйл болгон хүн төрөлхтний оюун санааны оргилд залж чадсан ард түмэн хүчтэй байдаг.
Жилд хэчнээн сая жуулчдыг татаж байдаг дэлхийн гайхамшгууд үүний тод жишээ юм. Египетийн Пирамид л гэхэд хаанахын хэнбугай хэдэн ч удаа очиж үзээд уйддаггүй. Пирамидын нууц өнөө хүртэл тайлагдаагүй. Харин хүмүүс өөрийн тийш татагдаж, зорьж очоод буй шалтгаанаа янз бүрээр тайлбарладаг. Пирамид эртний нууцыг хадгалсан, энергитэй газар ч гэх нь бий.
Хамгийн гол нь түүний эргэн тойронд ямар нэг барилга, орчин үеийн нэг ч бүтээн байгуулалт байхгүй. Анх улсынх нь ерөнхийлөгч ийм байлгах ёстойг зарлигдсан нь уламжлал болон тогтжээ. Эргэн тойронд нь орчин үеийн өндөр барилгууд барих юм бол пирамид биш болно гэж үзсэнээс тэр. Хэрэв тэгсэн бол жуулчид нэг удаа очоод дахиж зүглэхгүй байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Яг түүн шиг манай улс Гандантэгчилэн хийд, түүний ойр орчмыг гэр хороолол болгочхолгүй аваад үлдсэн бол өдгөө гадаадын жуулчдыг татах гэж толгойгоо гашилгахгүй байлаа. Монголын уламжлалт шашин соёлын төв, XX зууны өмнөх монголчуудын хийсэн том бүтээн байгуулалт, хойч үед үнэ цэнэтэй соёлын дурсгал шүү дээ. Хэрэв өнөөдөр Гандантэгчилэн хийд их хотын баруунтаах Далхын дэнж дээр Египетийн Пирамид шиг оршиж байсан бол ямар байх байсан бэ гэдгийг бодоод үзье. Зөвхөн сүм хийдийн барилга ч гэлтгүй тэнд 1800-гаад оны үеийн уран барилга, монголчуудын дүрслэх урлаг, монгол зураг, шүтээн урлал, Занабазарын гайхамшигтай бүтээлүүд, энэтхэг, төвд, хятад, монгол хэл дээрх судар ном гээд өв соёлын дурсгалууд бий. Дээр нь шашны дэг жаяг, номын уншлага, ном хаялцах, дамжаа барих, цамын бүжиг, балин хийх гэхчлэн зан үйлийн асар их өвийг хадгалж байгаа газар. Тэр бүхнийгээ нэгэн цогц болгож, Ганданг гандан хэвээр нь хадгалсан бол өдгөө Монголын Пирамид байх байлаа.
ДАНШИГ ХИЙЖ БАЙХААР ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙДЭЭ ТОРДООЧ
Өнөөдөр манайхан даншиг наадам хийнэ, хийхгүй гэж дээр доргүй хэрэлдээд сууж байна. Ер нь бол хоёр жил тутам ийм хэрүүл болдог. Нэг хэсэг нь “Лам нарын баяр” гэж шүүмжлэх, нөгөө нь “Өв соёлоо сурталчилж, жуулчин татаж мөнгө босгох арга” гэлцэх. Ингэж талцсаар энэ жил 270 сая төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. Их мөнгө зарлагадсаны эцэст үлдэх бүтээн байгуулалт байна уу гэтэл үгүй.
“Жуулчид татаж, улсын валютын санг арвижуулдаг” гэж тайлбарладаг ч бодитой мэдээлэл алга. Даншиг хийж байхаар Гандантэгчилэн хийдээ гайгүйхэн тордчихоод, хүрээ цам, ном хаялцах, уралдаж балин хийх, ховор сонин үзмэрийн үзэсгэлэн гэхчлэн шашин, өв соёлын үзүүлбэрийн онцлогийг цаг үе, улиралд нь тааруулан зохион байгуулж, тус тусдаа жуулчдыг татах “ивент” болгож яагаад болохгүй гэж. Ингэж чадвал заавал ирээч, үзээч гэж сурталчилж, урилга, заллага болох ч албагүй.
Мэдээллийн технологи хурдтай хөгжиж, цахим орчинд сонирхолтой нэг зураг оруулахад л хэдхэн секундэд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн тэрбум хүн үзчихдэг болсон өнөө цагт жуулчдын хөл тасрахгүй байх сан. Харамсалтай нь үе үеийн хотын дарга нарын харалган шийдвэр Гандангийн дэнжийг дахин төлөвлөх ажлыг гацаасаар өнөө хүрчээ. Тэр орчмыг жуулчдыг татах цогцолбор, шашин соёлын төв болгоно гэлцдэг. Ганданг цэгцлэх цаг болсон гээд л шуугьдаг. Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийг тойрсон гэр хорооллын хог, бохир дийлдэхээ больсон. Айлуудын нүхэн жорлон борооны усаар дүүрдгээс хөрсний бохирдол ч дээд цэгтээ хүрсэн. Хашааны эзэд их төлөв түрээсэлчхээд ихэнх нь орон сууц бараадсан. Зарим нь нийтийн орон сууц барьж хөлслүүлдэг болсон байна. Өдгөө тэнд амьдарч буй иргэдийн олонх нь хог, угаадсаа гудамж руугаа гаргаад цацчихдаг, хаяг нь тодорхойгүй, хариуцлага хүлээдэггүй түрээслэгчид л байна. Сургууль, цэцэрлэг бараг байхгүй. Харин зочид буудал, баар цэнгээний газар, нийтийн байр тоогоо алджээ. Шашны эд хэрэглэл зардаг дэлгүүрүүд гэх өндөр байшингууд сүндэрлэснээс Гандантэгчинлэн хийдийн гол сүмийн орой ч ялгарч үзэгдэхээ больжээ.
“ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙД БУЯН ҮЙЛДДЭГГҮЙ ЮМ БАЙНА”
Саяхан “Монголын соёлын ертөнц: Өв,үнэт зүйл, урлаг” сэдвээр Улаанбаатарт чуулсан дэлхийн монголч эрдэмтдийн хуралд “Монголын сүм хийдүүд ба настай лам нарын дурсамж яриа” сэдвээр илтгэл тавьсан Унгарын судлаач Кристина Телеки “Монголын сүм хийдүүд 10 жил болоход нэг ч засвар хийгээгүй байна” хэмээн онцолсон.
Тэгвэл Улаанбаатарын гэр хороололд гадны шашныхан хэдэн давхар орд өргөө шиг сүм барьсан нь тоогоо алдлаа гэх шүүмжлэл их байдаг.
Статистикаас үзвэл, нийслэлд 400 гаруй сүм, хийд үйл ажиллагаа явуулж байгаагаас 63 орчим хувь нь христийн сүм, хийд байна. Нийтдээ 13 шашны төрөл, урсгал чиглэл байдаг. Католик, христ, бахай, мүүн ,шинто, хиндү, мусульман /лал/ шашны сүм, хийд зонхилдог.
Тэднийг хараад байхад хүмүүсийг уриалж, амьдарч байгаа орчныхоо хогийг түүж нийтийн тустай хөдөлмөрт хамруулах, цусаа хандивлах сайн дурын аянд нэгдэцгээх, түүнчлэн гэр хорооллын амьдралын боломж муутай хүүхэд залууст англи хэл үнэгүй сургах боломж олгох, ядуу зүдүү хүмүүст хоол хүнс тараах, өндөр өртөгтэй хагалгаанд орох гээд зардал мөнгөгүй сандарч яваа иргэдэд сайн санааны хандив цуглуулах гэхчлэн буяны ажил зохион байгуулдаг, түүнийгээ мэдээлдэг юм байна. Гэтэл Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн зүгээс ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Ямартай ч хурал, ном уншлагыг өндөр тарифаар тооцож хийдэг. Сайн үйлсийн аян, буяны ажил санаачилж, зохион байгуулж байна гэж дуулддаггүй. Очоод асуухаар “Бид буяны ажил зөндөө хийдэг. Тэрийгээ сурталчилдаггүй л болохоос” гэнэ. Яг юу хийсэн нь тодорхой бус. Гадаадад сурч эрдэм номд боловсорч гэгээрсэн залуу лам нараа хажигладаг юм уу, ямартай ч тэд нь өрх тусгаарласан нь цөөнгүй. Гандангаас гадуур буян, номын үйл ажиллагаа явуулж байгаа тэднийг харахад бас ч нийгэмд тустай, ард түмний амьдралд нэмэртэй зүйлүүд хийсэн нь цөөнгүй.
Тухайлбал, “Жавзундамба” төвийн тэргүүн Д.Нямсамбуу ёс зүйн айлтгал, лекцүүдээрээ нийгмийн оюуны санаанд том хөрөнгө оруулалт хийдэг. Өөрийн лекцээрээ олон нийтийг уриалж, орон гэргүй ядарсан нэгнийг гэртэй болгосон, зовсон нэгэнд эмчилгээний зардал цуглуулсан гээд мэдээлэл нь ил тод нээлттэй байдаг. Зурхайч Ж.Гончигсүрэн Түвдэнпэлжээлин хийддээ “Хүүхдийн даахь үргээх өргөө” байгуулсан бол монгол ёс заншлын цэцэрлэг, сургууль үйл ажиллагаа явуулдаг. Манба дацан хийд дэргэдээ уламжлалт анагаах ухааны сургуультай, өвдөж зовсон хүмүүст үйлчилдэг. Дашчойлин хийд хатуу тарифаар биш хүмүүсийн сүсгээр ном уншлагаа үйлддэг юм байна.
Бас нэг жишээ хэлэхэд, энэ зуны халуун өдрүүдэд Английн сүм, хийдүүд ард олондоо хандан “Өнөөдөр төдөн градус хүрч халах юм байна шүү. Та бүхэн манай сүмд ирээрэй. Энэ халуунд хамгийн сэрүүхэн газар сүм хийд л байна. Сэрүүцэхээс гадна эртний уран барилгыг үзэж сонирхоорой” гэсэн зар явуулж байсан нь хүмүүст хүрсэн сонирхолтой сурталчилгаа байв. Энэ мэтчилэн гадаад, дотоодын жишээг дурдаад байвал Гандантэгчилэн хийд, удирдлагуудад асуудал байх шиг. Хатуухан хэлэхэд, манай Гандантэгчилэн хийд буян үйлддэггүй юм байна. Өнөө хүртэл Ганданг Пирамид болгох санал хүсэлтийг уг нь тэд тавьж, төр хэрэгжүүлж, монголчууд үр шимийг нь хүртсэн байх байлаа.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Мангаа зотол мөн гуцваа. Үхсэний чинь пирамид болгох? Богдын ордон музейн тухай ганц үг ганхийх чинь яав? Тэр музейг олон давхар чүдэнзний хайрцагнуудаар шавуулсан ольгоруудын зулбасга юм байж л дээ та? Пирамид гэж хоосон бурахаар өгөршиж гатсан Богдынхоо музейд будаг түрхэх тухай гуцвал барав.
Чам шиг тэнэг хүн биш эх орноо гэсэн эгэл нэгний үг бна..чи одоо хол очиж солиороо
Далхын дэнж дагшин газар аа.Хүрээ энэ хөндийд бууснаас хойш номын дуу тасраагүй орон юм.Зарим хийрхэгчид сүм хийдийг хориглосон үед ном тасарсан гэж элийрэх биз.Гэвч бүх номтой лам нар энэ дэнжид хотол чуулаад гэр гэртээ номоо уншаад ард олондоо буянаа хийгээд явж ирсэн газар.Одоо үед шинэчлэлт нэртэй золбин зуйгуул юм хийдэггүй газар эднийх л үлдээд байгаа болов уу.Төр ч замарлаа,түмэн ч замардаа.Харин Гандан ганцаараа хадан цохио шиг дүнхийж байна.Улааныг дагаад урвасангүй,шарыг дагаад шарвасангүй.Одоо Ганданг шинэчлэх гэж байгаа нь энэ гэж байж шувтарсан цагаан бумбандаа буучих вий дээ.Ононбатаар Наадам найруулах болоход сэтгүүлчид,-Наадмын нээлтийг та шал өөр болгох уу гэж эргүүтэхэд тэрбээр, -Монгол төрийн Наадам олон зуун жилийн уламжлалтай төрийн их баяр.Түүнд тогтсон уламжлал бий.Огт өөрчилж болохгүй юм ч бий гэж хариулсан юм.Ганданг шинэчлэх гэж хуучны уламжлалыг баллах хэрэггүй.Гандан бол Уукагийн элдэв гоёлтой адилгүй.Уламжлал хуучин байх тусмаа хүндтэй байдаг юм.
гандан дотороосоо үмхийрч байна удахгүй нурна .монголын төрийг харааж байх үүрэгтэй үнэн ч байж ирсэн. одоо хар хараал нь буцаад гандангын ганжир дээр чойжамцын махан толгой дээр бууж байна хуучины хэдэн хараал ч өвгөд нь үхэж дуусан. пүүжээ нарын тарний ном мэддэг гэж ард түмэнээ хуурсан хар захтнууд гандан гэдэг хар амбаарынхаа хаа нэг буланд ч шингэхгүй болоод байна .тарний ном гэдэг нь хараалын ном шүү дээ манайханыг чааваас нууц тарни гээд нээх мундаг ном байдаг гээд хуурчихсан .
олон жил дамжин монголын төрийг доройтуулах хараал хийдэг хар амбаарт ороод гарсан хүний зүгээр байсан юм зүгээргүй болдог. гандан гэдэг хар сахиус, савдаг цугалдаг хар амбаар ыг буулгаж хаяад оронд нь хүнд хэрэгтэй бүтээн байгуулалт хиймээр юм .эсвэл монголчуудын зовлонт түүх ингэж эхлэж байв гээд түвдийн улааны болон шарын шашины хар хараалчидын тухай түүхэн үзмэр хийж болох юм
зотол чи ,Христийн сүмээ л шинэчил.Танай тэр Ертөнцийн Эзэн чинь дэлхийг бас хүн төрөлхтнийг төдийгүй өдөр тутмын бүх асуудлыг бүтээгч бас зохицуулагч юм гэсэн.Тэрэндээ хэлж энэ дэлхийг нэг аятайхан болгоодхооч гээд дамжуулчихаач. Арай хэтэрхий боллоо шүү.Монголоос нэг этгээд, чиний халтуур биш ээ гээд байна гээд хэлээд дамжуулаад өгөөрэй.Хамаг алдаагаа битгий сатана руу чихээд бултчихаарай.
ДАНШИГ НААДАМ БОЛ МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВ.ХҮМҮҮС ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭЭД БХЙГАА БОЛ ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРТАЙ ХОЛБООТОЙ УЧИР ДУРГҮЙЦЭЭД БАЙНА ЛДАА. МОНГОЛЫН АРД ТҮМЭЭН ӨӨРИЙ БАХАРХАЛТАЙ ШҮТЭЭНТЭЙ ЯАГААД БОЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ0 ТИЙМ Л ИХ ХӨРӨНГӨ МӨНГӨ ДУТААД ЭНЭ НААДАМ Л ХАМАГ МӨНГИЙГ ЧИНЬ АВЧИХГААД БАЙГАА ЮМ БОЛ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУДААСАА АРД ОЛНЫ МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙГ АВНА ГЭЖ ЯРИХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ6 ГЭТЭЛ ДАМШИГ НААДАМД ЗАРЦУУЛАГДАХ ЛУЙВАРЧДЫН ИДСЭН МӨНГӨӨНИЙ ӨЧЧҮХЭН ХЭСЭГТ ХҮРЭХГҮЙ ЮМАНД ИХ ЮМ БОЛ ГЭНЭ6 МОНГОЛЫН АРД ТҮМЭН НААДМАА ХИЙХ Ч БОЛНО6 ХИЙСЭЭР Ч ИРСЭН. ТА БҮХНЭЭС АСУУХГҮЙ
yneheeriin gadaadiin bolon dotoodiin setgelgeegeer GANDAN gaa eed ni tatah ajil hiisengyidee,Sasinii zytgeltengyyd bisgyidee l gadaadiin sasinii barilga yrlagaas harsaar l baigaa ted eersdiinhee yumand demjleg yzyylej hardaggyi yum bna§Choi hamba hichneen jil bolob yamarch eerchilelt gargasangyi ee!!Gandand eerchileh ni ikhe chyhal!sym dyganaas ehleed hyychinii dygang sydlan dahiad sineer barih ni chyhal!bas gadniihanii symiin holbogdoltai gazaryydaas syralzah heregtei!zebhen hyychin terheer ni abch baigaa ni saisaaltaich odoo chagt sineer barij tohijuulah ajil heregtei biz dee!!!ene tal deer yum hii!!!
Odoo baigaa Gandangaan musee bolgood gandangiinhan yyland gazar abaad sineer byteen baigyylalt hiibel yasan yum be?sym hiid byyr aglag gazar baimaar bna!ychir ni ene hotjson byzar gazar lam nar habiin byzariig singeej lam nariin ariun yabdald niigem ni saad hiij bna!lam lamaaraa yabah abaas saihan hereg!niigemiin byzar bylaigaas holdmoor bna!byyr Tebdyyd sig yyland gazar abch tendeen byasalgal dayanaa hiibel lam nart erdem soyold ni ch ahich garna gej boddog!hotod ter dyndaa Gandan habi bol gazar ni chiig daasan byzar muuhai byhen singesen olon zyyn jil bolj emhiirsen hersgyi bolson gazar orons dee!sain bolgoo!
Зөвхөн Халх 7 хошуунаас Манж Төрийн дээдэст мандал өргөдөг Баторшил наадам нарийндаа бүх Монголчуудынх биш.Гандан Дашчойлон хийдүүдийн орлого бага биш л дээ.Номлож сургадгаараа бол наад зах нь Өнчин хүүхдүүдийн болон Батсүмбэрийн хөгшүүдийн асрах газрыг эд нар санхүүжүүлэх үүрэгтэй.Даан ч нэгийг сургаж нөгөөг хийдэг бохир ёс суртахуунтай Төвд шашинд одоогийн байгаа нь тохирно.
Кирилл үсгээр коммент бичээд байгааг нь харахад бичиг үсэг тайлагдсан баймаар баагийнууд Даншиг бол манжийн хаанд өргөдөг ёслол гээд мал шиг юм бичээд байх юм.Үнэхээр ийм харанхуй мунхаг лалар юм бол битгий элдэв долоон юм бичээч.Аль эсвэл бодит түүхийг зориуд гуйвуулж өөр шигээ люмпэнгүүдийнхээ харанхуй тархийг угаах гээд байгаа юм уу.Түүхээ мэдэж солиорно шүү.Даншиг бол Да Чин гүрнээс хамаагүй ах юм.Аль эсвэл чи Христийн сүмийн угаадас иддэг золбин юм уу.
Ми овогтын Төв Хэнтий шавь долоод хамаарахыг ойлгож байна.Тэглээ гээд анх Манж Төрийн Кансигийн зарлигаар Бээжинд Занабазарт өгсөн Халхын анхдугаар Богд цолыг Манж Төрөөс өөрөөс нь ах гэж битгий балайт.
халх долоон хошууны буяныг ханцуйндаа залбираад хүртэж чадахгүй Халхын дээдэст амны алдас хийж яваа золбин зуйгуул цагаач ноход хойд төрөлдөө соёмбо үсэгт туг оройдоо залдаггүй газар төрөх болтугай.монгол улсад төрөл хэзээ ч бүү олох болтугай.Бүрмөсөн тонилох болтугай.
Жуулчдыг татна гэдэг нь зөв. Гэхдээ хэдэн жилийн өмнө ирсэн жуулчин 2-3 жилийн дараа Гандан хийдэд дахин очиход бахь байдгаараа ,будаг тавьж шинэчилсэн юм огт байдаггүй. Чийг ,тос хольж үнэртээд ,дээд хэсгээрээ тоостой,хиртэй харагдаад санаа зовох үе гардаг. Энэ хүний бичсэн бас үнэний ортой. Улс мөнгө гаргаад бүтээн байгуулалт хийж тэр хавийн газрыг нь чөлөөлж ,жуулчдыг татах газар болгох нь зөв. Гандангийн удирдлагууд арай өөр шинэчлэлт хийж,улстай хамтран төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй.