17,18 р зууны “Сонгодог уран зурaг”-ууд дээр дүрслэгдэж асан махлаг, булбарай бүсгүйчүүд “моод”- ноос гарч хэрзгэр туранхай, хэвлийдээ ѳѳхгүй бүсгүйчүүд “моод”- онд орох цагаар бүсгүй хүн болгон турах давалгаанд нэгдэж, турж чадахгүй байгаа нь сэтгэлийн дарамт дор шаналж байна. Жаахан махлаг бүсгүйчүүд “аминдаа арчаагүй” гэдэг үнэлгээнд багтаж, бусадтай адил турахын тулд хоолоо сойж, хѳлсѳѳ урсгаж, “турахад сайн” гэж цуурсан болгоныг хэрэглэн “махаа барах” аж. Олон нийтийн энэ давалгаанд хамагдахын тулд хувь хүний хүсэл бодол, сонгох эрх чѳлѳѳ, боломж бололцоо огтоос хамаагүй гэнэ. Зүгээр л бусдыг дуурайж, хэн нэгэнд таалагдах адбиш хүслийнхээ боол нь болон тарчилцгаана.
Туранхай биед тэр болгон таарахгүй хѳх, ѳгзѳгѳѳ томруулах дараагийн давалгаа бүсгүйчүүдийг хамарч эхлэв. Бүсгүй хүний хѳх ѳгзгийг томруулан чангалах үй олон дасгал аргуудаас гадна элдэв бодис шахуулах арга хэрэгслэлүүд ч энэ тѳрлийн бизнес эрхлэгчдийг ч “баяжуулна”. За тэгээд тачаангүй харагдахын тулд уруулаа дорвойлгож, эрлийз харагдахын тулд хамраа ѳндѳрсгѳж, торомгор харагдахын тулд давхраа хийлгэж тѳрүүлсэн эцэг эх нь бүү хэл, ѳѳрѳѳ ч ѳѳрийгѳѳ танихгүй болтлоо ѳѳрчлѳгдѳх хүсэлтэй. Ѳѳрийн биеийн бүтэц дотроо гадны биет байршуулан бусдад гоё сайхан харагдах гэдэг ямар болохыг мэдэхгүй ч, цагийн аясаар хѳгширч царай болон биений тѳрх ѳѳрчлѳгдѳхѳд илүүдэл гажиг бүхэн нь “зовлон” болох нь харин үнэн.
Бүсгүйчүүдийн нүүр будалт, алдарт “Жоконда”-г зурсан Леонарда Да Винчи ч атаархмаар сонгодог түвшинд хѳгжиж байна. Ѳнгѳ будгийн хослол, гэрэл сүүдрийн зохицолдоо, алслалтын ѳнцѳг гээд бүх л будалт тѳгс болсны гайгаар эрчүүд бид “жинхэнэ” царайлаг, “будмал” царайлаг зэргийг ялгахаа больтол самуурч байна даа. Орой нь бааранд танилцсан “сахиусан тэнгэр” шиг харагдах гоо бүсгүй, ѳглѳѳ нь “шүүр унасан шулам” шиг аймшигтай харагдах итгэж боломгүй, санаанд багтамгүй, гэнэт цочирдом дүр зургуудын дунд амьдрах болж байна даа. Уг нь энэ үзэгдлүүдийг хуулийн талаас нь аваад үзэх ахул “залилангийн шинжтэй” үйлдэл юм шүү дээ. Гэхдээ тэгж сонгосон эрчүүдийг ѳрѳвдѳх хэцүү, тавлах ч бүр хэцүү. За тэгээд “хүний эрх” гэдэг сонгодог хэлц үгээр бүхнийг хааж болох л доо.
Бусдад хѳѳрхѳн харагдах хүслээр бүсгүй хүн бүхэн гадна тѳрхѳндѳѳ анхаарч, гоёдог л доо. Мэдээж хүн болгон заавал хѳѳрхѳн харагдах боломжгүй ч, бусдын нүдэнд дулаахан харагдуулдаг хамгийн гол зүйл болох дотоод сэтгэлийн сайхнаа бид мартаад байнаа. Ямар ч бүсгүй хүний дотоод сэтгэлд шингэсэн гоо сайхан нь үргэлжид гадаад тѳрхѳнд нь гэрэлтэн харагдаж байдаг. Сайхан сэтгэл, сайхан хайр, сайхан инээмсэглэл гээд. Гоёмсог чихрийн цаас шиг гадаад үзэмж бол түр зуурынх шүү дээ. Магадгүй 10, 15, 20 жил… Цагийн аясаар хѳгширч доройтоод ирэхэд түр зуурын гоо сайхнаас тань унжсан үрчлээ, ядарсан арьс, гуньж харууссан харц л үлдэнэ. Гаднах гоо сайханд тань шунаж тачаадаж явсан харчууд тань “үүдээ нээгээд ѳгсѳн ч үзэж харалгүй” арилаад одно. Амьдралын гашуун үнэн нь энэ.
Мэдээж гоёлгүй яахав бүсгүйчүүд минь. Цэцэг шиг залуу насандаа эрвээхэй шиг дэрвэлзэхийг хүсэхгүй хэн байх билээ. Чиний дэргэдүүр ѳнгѳрсѳн хэн боловч “эргэж хараасай”, бас “ѳѳдѳѳс тань инээмсэглээсэй” гэж хүсдэг залуу нас тань ѳѳрѳѳ л гоёл юм шүү дээ. Гэхдээ нэг л зүйлийг… дотоод сэтгэлийн гоо сайхнаа бүү мартаж бай. Бүх зүйлийг гутрангаар бус ѳѳдрѳгѳѳр хар, бусдын ѳмнѳѳс уурлаж бус инээмсэглэж харьц, бусадтай сонссон хов живээ бус уншсан номоо ярьж бай, мѳнгѳ зүгээр ѳгсѳнд нь биш чин сэтгэлээсээ тусалсан хүнд талархаж бай, чамд дурласан хэн нэгнийг бүү доромжил, харин хүндэтгэж эелдгээр татгалзаж сур, амьдралаа хэн нэгнээс хамааралгүйгээр ѳѳрѳѳ авч явах гэж хичээ. Энэ бүхэн чамайг бусдад дулаахан сайхан харагдуулдаг юм даа.
Дэлхий даяаршиж хүмүүсийн хэрэгцээг хангаж дийлэхээ болихоороо органик ба органик бус хэмээн бүтээгдэхүүнүүдээ ангилдаг боллоо. Хүмүүст сонголт хийх боломж олгож байгаа хэрэг. Удахгүй бүсгүйчүүд та нарыг ч ингэж ангилж сонгодог болох вий дээ. Тэр сонголт руу та нар ѳѳрсдѳѳ л яваад байна даа. Ѳѳрсдѳѳ сонгож болдоггүй Монгол эх оронд, ѳѳрѳѳ сонгоогүй эцэг эхээсээ тѳрсѳн аугаа их хувь заяандаа сүслэн ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах боломж бидэнд бий. Эрчүүд бид монгол бүсгүй та нарыгаа ориг, эсвэл жинхэнэ гэж ялгалгүйгээр хайрлаж баймаар байна. Хүнсэнд сонгох гэж байгаа биш тарган туранхай гэж ялгаад яахав, хѳѳргѳж нисгэх гэж байгаа биш элдэв нэмэлт хачраар яахав, хѳрѳг болгон харах гэж байгаа биш будагтай будаггүй гэж хараад яахав байгаагаар тань хайрлая. Жинхэнэ монгол бүсгүйн тѳрхѳѳр тань хайрлая. Дотоод сэтгэлийн халуун дулаан илчээр тань хайрлая.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Орой танилцсан сахиусан тэнгэр, өглөө нь шүүр унасан шулам..... Залилан ..... Хахах гое хэлжээ
mongold origooroo bvsgvi . gishvvn asan oyungerel l bn daa
Ориг бүсгүй байхгүй болсон:. Муухай хүүхэн алга болсон. Бүгд өндөр хамартай, урт сормуустай, давхараатай алга нүдтэй, зузаан уруултай, том хөхтөй, ондгор бөгстэй бүр дух хийлгэдэг болсон. Бас харвингаа авхуулж, хавиргаа хадуулдаг болсон гэсэн
Гүрвэл, могойн нүд гаргасан охид хүүхэнүүд энэ монголын ТВ, хамтлаг театар меатараар л дүүрэн байх болсийм байнлээ. Тэднүүсийг л ориг гэдгийм шиг ээ.
Down syndromnuud hair yarihaar hoh ineed hureh yum
Сагсуу зан мулгуугийн илрэл. Энэ яг чамд зориулсан үг.
хүүхнүүд нь ийм болж байгаа нь нөгөө талаас эрчүүдтэй нь холбоотой. энэ талаас нЬ галбадрах гуай бичээрэй
Kk unen bichjee, mongols orig emegteu baihgui bolsin, hamgiin baga ni humsguu shivuulsen, bas tolgoigoo yaj daaj yawdgiin gemeer budah yuma
Тийм шүү, Хүргэн хүү кинонд тоглодог Батсүрэн гуай, Ардын элчин Цэвэлсүрэн, Тунгалаг тамирын Гэрэл, Би чамд хайртайгийн Үрлээ эд нар чинь жинхэнэ ориг гоо үзэсгэлэн байсан юм шүү
70 hvrcheed . pimbiitlee huuguud shumbiiiiisen amnaas uur hudluh arisgvi oyunhorol shig bolchvol yanam be .?? kkkkkk
Тэгээд бас Гантулга тэр муу хүүхнийг хүчиндэж байхаар намайг хүчиндэхгүй гээд нүдээ тас аньчихсан мөрөөдөөд зогсож буй зураг нь байгаа ш дээ.
ч тийм биш ээ! Өөр " Кино " сайн үз! Харьцуул!
Монголд хүүхнүүд нь эрчүүдээсээ олон. Тиймээс нөхөрт гарахын тулд хичээх л хэрэгтэй болдог. Тиймээс бөгс хагс, хөх дэлэн нь том байж эрчүүдийн нүдэнд өртөж "борлогдох" магадлал өсдөг. Үүнийг цаанаас нь байгаль "ургуулж", томруулж зохицуулж байдаг юм. Хятадад бол эрчүүд нь хүүхнүүдээсээ хавьгүй олон. Тэнд хамгийн царай муутай ямар ч бөгс хөхгүй хүүхэн ч "найдвартай борлогдоно". Тийм болохоор бөгстэй мөөмтэй хятад хүүхэн ховор байдаг. Тэнд бөгс, хөх томруулах байгалийн зохицуулалт байхгүй.
сонгож байгаа юм шиг. Арай ч дээ, новшнуудаа! Цаана чинь амьд хүний тухай яриад, бичээд байна.
Mongol tyreg sartuul geed holildson sh dee
Duuchin Javhlangiin ehner Erdenechimeg l jinhene orig gedegtee orno doo.
УИХ-ын зарим эмэгтэй гишүүд тухайлбал,Оюундарь, Сарангэрэл нар нүүрэндээ ботокс шахуулсан юм шиг эсвэл гахайн хавдар туссан юм шиг TV -гээр аймаар харагдах юм. Ботоксыг нэгэнт шахуулсан бол насан туршидаа, 6 сар тутамд шахуулахгүй бол арьс нь жинхэнэ байдгаасаа илүү их үрчийж унждаг гэж пластикийн эмч нар хэлдэг.
ene horvoo deerh humuunii niigmiin hariltsaa chin yer n ih baga yamar neg hemjeegeer bie bienee zalilan mehelj l yavdag yum bishuu?! huuhnuud n saihan haragdah gej nuuren deeree zurag zurj erchuudee huurna, erchuud n uuriinhuu bodit chadal chansaanaas hetersen tom tom yum yarij,amlaj huuhnuudee huurna geh met. kkk
Хаха
Delhiin nydeer harbal manai bysgyichyyd tednii tyyhiig l dabtaj baigaa baih?Tyynees bys?muudaan orig bysgyichyyl alga bolood haragdahaan baisan yum ygyideg!tiimees haisaa ch harsan harchyyl zaluus bid l harin er hyn sigee l baimaar daa...tehgyi bol bysgyi sig abirlasan erchyyd olsirbol ene ylas yndesten bytehgyi bolno syy!!!
хоёр " Жинхэнэ Монгол Бүсгүй " - н зураг бишийн биш байна.
Тийм.Зурган дээр жинхэнэ Монгол бүсгүй биш.Навтгар хамар,хавтгай нүүр, өргөн шанаа онигор нүд,давхар эрүү, хавтгай цээж,богино бакь гар хуруу алга.
Таньд гүзээгээ чирсэн,богино мөчтэй,онигор дээр нь хамаргүй өргөн шанаалсан том толгойтой халтар зүстэй гахай таалагддаг байж болно.Надад лав үгүй.
лав, яс, цус, үс, зүсний асуудал байгаа хэрэг.
jinhene mongol buskin tori gej you youm be?haluun dulaan ene ter?youm uzej nud tailsan geed baigaa hulgaich engej bichiheer busdaana yaah bolj bainaa hytad hun emegteegee hairaldagui youmuu?tee.magadgui bid nar naas iluu hairaladag baih.
heleh ug alga
таалагдлаа