Алт   бусад металлийг бодвол байгалиас цулаараа (төрц) олддог онцлогтой  байх юм. Түүнийгээ дагаад бас  төрөл бүрийн өвөрмөц  үзүүлэлтийг өөртөө агуулдаг ажээ. Цулаараа олдсон алтыг жингээр нь авч үздэг. Монгол орны нутаг дэвсгэрээс нэг кг орчим хэмжээтэй алд олдсон тухай мэдээлэл байна. Эрдэнэсийн санд одоогоор 780 грам орчим цул алт хадаглагдаж байгаа аж.  Түүнээс гадна 10 орчим байгалийн цул алт тус санд хадгалагддаг гэж мэргэжилтнүүд ярьсан юм. Австралиас 76 кг цул /төрц/ алт олдсон  нь дэлхийд тэргүүлдэг гэнэ. Мөн алтыг жингээс нь  гадна хэлбэр дүрсийг чухалчилсан байдаг гэх. Ийм үзүүлэлтэд   ОХУ-д  хадгалагдаж байгаа “өвгөн”  нэртэй эрvv нь унжчихсан настай хvн шиг дvрстэй алт ордог байх жишээтэй.
Хаан царс уусмалд алтыг уусган бусад метиалаас нь  ялгана. Цэвэр алтыг жинлэн хэмжээг нь тогтоодог. Үүнийг “жингийн арга” гэнэ. Нэг гр-ыг дээрх байдлаар уусгахад 585 мг алт   байвал  цэвэр гэж  үзнэ.  Харин нэг гр-д агуулагдах алтны цэвэр жин сорьц болон хувирдаг. Энд тэмдэглэн хэлэхэд хаан царс уусмалд   мөнгө зэрэг бусад үнэт металл уусгадаггүй юм байна.
Олон улсад алтыг “750″, “585″ гэсэн хоёр сорьцоор экспортод гаргах стандарт тогтоожээ.  Монголчууд шижир алт  гэж ярьдаг. Энэ нь  нь нэг гр-ын  “960″ мг цэвэр алт  гэсэн үг . Үлдсэн нь өөр төрлийн металл байх жишээтэй. Алтанд мөнгөний агууламж  илүү байвал цэвэрхэн тунгалаг өнгөтэй харагдана. Харин зэсийн агууламжтай бол улаавтар туяатай харагддаг гэж шинжээчид тодорхойлжээ.
Мөн хайлах, цэвэршүүлэх үйл явцыг хольж хутгах явдал хэрэглэгчдийн дунд гардаг аж. Нунтаг шороон алтыг гонзгой хэлбэртэй гулдмай болгохыг “хайлах” гэнэ. Гэтэл   түүнийг манайхан “цэвэршvvлэх” хэмээн буруу ойлгодог. Буруу ойлголтоо лавшруулаад буруу ярьдаг байх жишээтэй.  Ер нь алтны 90 хувь нь цэвэр,  үлдсэн арван хувь нь мөнгө бусад элемент байна гэж үзье. Тэр 10 хувийн өөр элементийг салгаж  алтыг “995-999″  сорьцтой (агуулгатай) болгохыг  цэвэршvvлэх гэж ойлгох учиртай аж .
Грект анх удаа алтыг  санхүүгийн хэрэгсэл болгосон нь манай эрний өмнөх үед хамаарах юм байх.   
Харин 1914 оны 07 сарын 24-өөс 1918 оны 11 сарын 11 хүртэл  дэлхийн нэгдүгээр дайн болсон билээ. АНУ дайсагнагч талуудад зэвсэг нийлүүлснээр тухайн үеийн  алтны талыг өөрийн эзэмшилд шилжүүлж авчээ. Тэгвэл 1941-1945 оны хооронд болсон хоёрдугаар дайны дараа бүх   алтны дөрөвний гурав буюу 75 хувь нь тэдний гарт орж нэмэгдсэн байна. АНУ дэлхий нийтэд нэг ам. доллар 0.22 гр алттай тэнцэнэ гэж баталгаа гаргасан аж. Ийм баталгаатай тул ам. доллор ямарч улсын нутаг дэвсгэрт гүйлгээнд орох эрхтэй болсон аж. Гэвч 1970 оны орчимд Швецарь улс ам.доллорыг их хэмжээгээр хуримтлуулан АНУ-д алтаар сольж авах  тулгалт хийн хүдрүүлсэн юм. АНУ тухайн үед ам. доллорын алтан баталгааны журмыг “ алт болон бусад  активаар баталгаажина” гэж өөрчлөн  зальдаж хүнд байдлаас гарсан баримт, болсон явдал бий гэж банкны ахмад ажилтан М. Лхагжав гуай хэлж өгөв. Энэ үеэс  алтанд стандаарт тогтоон  мөнгөний бодлогын хэрэгсэл болгосон бололтой.
Алтны хэрэглээг 2010 оноос хойш авч үзэхэд хамгийн өндөр хэрэглээ буюу гоёл чимэглэл, түүгээр эдлэл хийсэн жил нь  2013 он гэж шинжээчид тэмдэглэсэн байх юм. Тэр жил олборлосон нийт алтны 8 хувийг орчин үеийн тоног төхөрөмжид, 10 хувийг банкны нөөцөд, 28 хувь санхүүгийн хэрэгсэл болгосон байна. Харин 54 хувь нь хүний хэрэглээ буюу гоёл чимэглэл алтан эдлэл хийхэд зарцуулагджээ.
Гоёл чимэглэл,  хүний хэрэглээнд зориулагдсан нийт алтны 33 хувь нь БНХАУ, 26 хувь Энэтхэг улсад, 41 хувь нь дэлхийн бусад орнуудад ногдсон судалгаа байдаг гэж алтны зах зээлийн шинжээчид тайлбарлаж байна. Алтыг гоёл ахуй хэрэглээндээ хэрэглэх нь тухайн  ард түмний  ёс заншил зан үйлтэй холбоотой гэж тэд хэлсэн байна. Дорно дахины өв соёлтой эдгээр ард түмэн алтны хэрэглээгээрээ дэлхийд толгой цохиж байгаа нь санаандгүй зүйл биш гэнэ. Эрт дээр үеээс тэд алтыг эдэлж хэрэглэдэг уламжлалтай аж. Энэтхэгийн нэхмэлийн салбарын толгой бизнесмен Pankaj Parakh 4 кг гаруй жинтэй цэвэр алтан цамцтай хийлгэж өмсчээ. Түүний өмссөн алтан цамц нийт 127.000 фунт стерлингийн үнээр бүтсэн байна.Тэрбээр, би хэзээ ч 2.58 кг-аас бага жинтэй алтан эдлэлтэй гарч байгаагүй гэж хэлжээ. Түүний алтан цамцыг   хоёр сарын турш 20 орчим гар урчууд 3200 цаг зарцуулан урласан гэнэ. Ингэж ээмэг бөгж болон янз бүрийн гоёл чимэглэлийн хэрэгслээс гадна алтаар  цамц хийлээ. Алтан эдлэлийн шинэ үе эхлэв бололтой. 
Цэвэр алт нь ихэнхи тохиолдолд 30-50 хувийн мөнгөний хольцтой. Үүнээс гадна  найрлагад зэс төмөр зэрэг зарим эрдэс бага хэмжээтэй байдаг.  Хүн төрлөхтөн үндсэн болон шороон ордоос нэг сая 800 мянга гаруй тн алт авч ашиглажээ.  Алтны гол нөөц  одоо далайн  1 тэрбум тонн буюу 1шоо метр усанд 3-5мг алт байдаг гэж үздэг. Гэхдээ далайгаас алтыг олборлох аргыг нээж илрүүлээгүй байна. Харин алтыг шингэрүүлж хүнсэнд хэрэглэх явдал бий.
 
 
Г.Эрдэнэбат
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг