Би хөдөөнөөс ирээд Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн нэгэн адуучин залуугийн адуугаа гардан хээлтүүлэгт оруулж байхыг хараад ихэд гайхах, айх, харуусах, өрөвдөх сэтгэл төрлөө. Урд нь ийм зүйлийг үзэж дуулаагүй болоод ч тэр үү ихэд цочирдлоо. Би говь нутгийн хүн. Дээр үед буургүй ганц хоёр ингэтэй айл л ингээ бууранд гаргах гэж бууртай айлд очиж ингээ гардан хээлтүүлэгт оруулдгаас өөр ямар ч малыг гардан хээлтүүлэгт оруулдаггүй байлаа. Харин одоо гүүг гардан хээлтүүлэг хийдэг юм байна. Ингэхдээ нэг хүн гүүгээ цоровдож бариад мөн нэг нь өрөөлдөн чөдөрлөж сүүлний угыг боох зэргээр хээлтүүлж байв. Дараа нь нэг залуу хашаанд гүүгээ хашив. Хагсарсан том азаргыг хөтлөн гарч ирэхэд азарга нь унагатай гүүг хараад шууд дайран харайлаа. Энэ азарга нь Англи үүлдрийнх гэнэ. Тэр арваад минутад гурав харайсны дараа азаргыг буцаан байранд нь орууллаа. Унагатай гүүг ч ижилд нь тавилаа.
Англи азарга 70 сая төгрөгийн үнэтэй. Энэ азарганд гүүгээ хээлтүүлэхэд гурван сая төгрөг төлдөг гэнэ. Ийм хачин үйл ажиллагааг хараад монгол адуу минь ирээдүйд ямар хувь заяатай болох бол гзж сэтгэл зовсондоо малчин олон, мал аж ахуйн мэргэжилтэн та бүхэнд хандаж энэ сэдвийг хөндөж байна.
Монгол адууг харийн янз бүрийн адууны үүлдрээр эрлийзжүүлэх нь ямар зорилготой байна вэ. Монгол адуугаа улам сайжруулах гэж байна уу эсвэл мөнгөжих нэг арга уу. Арваад минутад гурван сая төгрөг олдог азаргатай байж мөнгөжих арга олов уу. Монгол адууны онцлог, түүний ач холбогдлыг тоочоод бичвэл бүхэл бүтэн бүтээл-ном болох биз. Үүнд товчхон нэг зүйлийг дурдахад монгол азарга арваад гүүг хураагаад хээлтсэн үед нь азарга нь л хамгаалж байдаг. Гэтэл дээрх эрлийз азаргаар хээл авахуулсан олон гүүгээ эзэн нь л өдөр шөнөгүй хамгаалахгүй бол өөр монгол азаргатай тааралдвал тэр азаргагүй гүүнүүдийг хураан эрлийз азарганы их үнэтэй хээлтүүлэгч талаар болох л байх даа. Ингээд бодохоор монгол адуу эрлийзжээд жинхэнэ цэвэр монгол адууг олоход бэрх болох юм биш биз. Монгол адууг эрлийзжигдэхийг нарийн журамтай болгож бүр монгол адууны хуультай болохгүй бол болохгүй нь. Монгол адуу маань дэлхийд маш ховор онцлогт тооцогдоно. Эзэн Чингисийн унаж дэлхийн талыг эзэлж явсан монгол адуугаа эрхэмлэн хамгаалах нь зүйтэй. Монгол адуугаа улам чанаржуулан сайжруулахдаа гадаадын үүлдрээр бус монгол адууны нутаг нутгийн омог угсаагаар л сайжруулах нь зүйтэй болов уу.
Орчин үед адуу сонирхдог, ялангуяа морь уралдуулах хоббитой залуус олширчээ. Энэ залуус монгол адуугаа л хамгаалж хайрламаар байна. Миний харсан гардан хээлтүүлгийн хүчирхийлсэн арга ажиллагааг хүүхэд залууст үзүүлэшгүй юм билээ. Монголчууд эрт дээрээс малаа эрхэмлэдэг, малтайгаа зүй бус харьцаж байгаагүй юм шүү.
Монгол малчны мал маллах уламжлалт сайхан арга барилыг малчин залууст эзэмшүүлэх хэрэгтэй юм байна гэж бодогдлоо.
С.Батсүх
/Өмнөговь. Даланзадгад.Өндөр настан/
Сэтгэгдэл0
Эрлийз дарга нар байхад адуу эрлийз болох нь аргагүй.Хятадын эрлийз Ми овогт монгол адууг эрлийз болгоно гэж дайраад байгаа шүү.
ДАВЖАА АДУУТАЙ БАЙГААД БАЙХ ХЭРЭГ ҮҮ?МОНГОЛ ХҮН НЭГ ХЭСЭГ НЭЭХ ТОМ ТОЛГОЙ ГЭДЭС БОГИНО ГАР ХӨЛТЭЙ ТАГЖИЙСАН БАЙСАН ОДОО САЙХАН БОЛЖ БАЙНА.
монголчууд түвдийн нэн балмад шашинд дарлуулаж байсан цаг үед алга болохоо шахаад үлдсэн цөөнх нь гэж хүн харахын аргагүй царай муутай бас тэнэгдүү байсан энэ байдалаас гаргахад онцгой үүрэгтэй цэвэр цус сэлбэсэн хүмүүс бол шинжаанаас бөөнөөрөө хил даван орж ирсэн айл өрхүүд юм. маршал чойбалсан тэр айл өрхүүдэд монголд амьдарах зөвшөөрөл өгсөн ний ач тус юм .шиншаанаас оргож ирсэн айл өрхүүд хятадтай дайтаад монголруу орж ирсэн 2000 айл өрх .хятадыг нэг нүдээр үздэггүй хүмүүс байв .
Цэцэг. Муу новш минь хуцаад байгаарай. Ална шүү
Төр энэ тухай юу ч хийхгүй. Төрийн дарга нарын бизнэс шүү. Иймд гадаад азаргуудыг алга болгох хэрэгтэй. Нөгөө гөх монгол, гас энэ тэр хөдлөх ёстой.
Maliin udamiin sang hamgaalah toriin bodlogo zailshgui heregtei,urjil selektsiin mergejiltnuudiig beldej gargah heregtei,jinhene sain chanariin tsus holildoogui tsever mongol aduu urjuulsen aduuching ontsgoilon uramshuulah ch um uu,arga baij l taaraa
Uvchintei aduutai bolno doo.erliizjuulj bolohgui
Малыг эрлийзжүүлж болохгүй Монгол мал монголоороо байх ёстой. Эрлийз мал монголын бэлчээрт идээшэхгүй тэжээлэгдэг учир дасахгүй
тийм балмад байдалаар англи адуу , монгол унагтай гүүтэй харьцаж байгаа нь яав ч хэвийн зүйл биш. монголчуудыг хүчирхийлэхийн тулд ямар ч байдалаар өөрсдөөр нь өөрсдийг нь хүчирхийлэж хүн болон бусад амьтаны амьдаралын бүтэцийг эвдэж байгаа нь аль ч талаас нь яаж ч авч үзээд зөвтгөх боломжгүй юм .монгол хүмүүс бид амьдаралын хэв маягаа хамгаалаж хадгалаж байх үүрэгтэй ийм байтал өөрсдийн эсрэг хаа газарын хүн амьтаны зан үйлийг хийх нь ёстой муу ёр гээч нь болох байх . мөнгө олохын тулд жам ёсны амьдаралын хуулийг эвдэж мөнгө олж байгаа нөхөдүүд, жам ёсны амьдаралын хуулийг эвдээд мөнгө олоод болоод байна гэж андуурах хэрэггүй .нэгэн цагт эвдсэн бүхнийхээ хариуг харах болдог .
Цэвэр Монгол банхар байхгүй болсынштэ.Удахгүй монгол адуу олдхоо бна.Дахиад 20 жил болход нят болно.
Монгол хун алга болох шахаад эргэн тойронд нуль эрлийз хурлийзуудаар дуурчээд байхад тэр морь малч яаамайл биз
Цус нь ойртчихсон жалганы Оркууд Монгол ялна гээд Орос Женкогоо дагаад орилоод хулхидуулж байхдаа таарна.Матөриал ген нь ядуу дээр нь Тангад соёл нь худалч хулгайч дүр эсгэсэн,хийрхүү,залхуу, онгироо! Найдваргүй.