sonin.mn
-Ta яаж хүмүүстэй муудалцаж, хэрэлдэлгүй аятайхан харьцаад байж чаддаг юм бэ?
-Ямар ч хүн, юу ч гэж ярьсан би түүнд “Чиний зѳв ѳѳ” гэж хариулдаг юм
-Шал тэнэг юм, юу гэж тийм юм байх билээ?
-Чиний зѳв ѳѳ
 \Нүүрномд бичигдсэн хошигнол\
 
Хүмүүс бидний хоорондын харилцаанд хэрүүл үүсгэж, зодоон болон хувиргадаг нэг шалтгаан нь алив зүйлийн талаар маргадахдаа заавал “ѳѳрийн зѳв” гэдгээ нотлох гэж зѳрүүдэлдэг  араншин мѳн. “Тэнэг мунхаг хүнтэй тэрсэлж бүү маргалдаж бай” гэдэг сургаал нь зүгээр нэг хэллэг биш аж. Санаа бодлын зѳрүүгээс гадна, туйлын “үнэн” гэж байдаггүй болохоор хүн болгон сэтгэл дотроо бодож байгаа зүйлээ “үнэн”, “зѳв” гэж итгэдэг. Ѳѳрѳѳс нь ѳѳр санаа бодолтой хүнтэй ямар нэгэн сэдвээр маргахдаа заавал ѳѳрийн зѳв гэдгээ нотлох гэж зовдог. Эхлээд намуухнаар тайлбарлаж байснаа аажим аажмаар дуугаа ѳндѳрсгѳж, сүүлдээ хашгирч босон харайдаг үйлдэл эцэстээ юу болж тѳгсдгийг бид мэднэ. Заримдаа учирлал нь тэнэглэл болон хувирахад дараа нь хичнээн харамсаад ч бүх зүйлийг эргүүлж байранд нь тавьж чаддаггүй.
Эхнэр нѳхрүүдийн хамтдаа байгуулсан гэр бүлийн харилцаанд ч энэ хандлага бас нѳлѳѳлнѳ.  Хааяадаа хэрэлдэж маргалдахын оронд “Чиний зѳв ѳѳ” гэж хэлээд орхичих нь дээр байдаг. Харин ѳѳрийнх нь “буруу” гэдгийг бага багаар үйлдэл дээр нь хошигнон ойлгуулж болно. Зѳрүүдлэн хэрэлдэж маргалдахаар л уурласандаа хэлсэн муу үг болгон эргээд ѳѳрийг нь буруутгах шалтгааны нотлох баримт болж хувирдаг. Хайрласан сэтгэлийн дундуур гомдлын “хар муур” гүйж ѳнгѳрѳх аж.
 
-Хонгор минь уурлаж бухимдаад яах вэ? Хоёулаа тайван ярилцья
-Хуцаад бай, тайван ярилцахаар дандаа л чиний зѳв болдог биз дээ!  \бас л нүүрном дэх хошигнол\
Уур нь гарсан ч гэлээ ѳѳрийн зѳв ба буруудаа эргэлзээд ч байж магадгүй юм даа хэхэхэ.
Заримдаа тайлбар учирлалыг нь сонсохгүйгээр зѳрүүдлэн аашлах хүүхдээ “тархинд нь ойлгуулж чадахгүй байгаа ч маханд нь ойлгуулах” гэж зодох хүсэл тѳрѳх нь бий. Бидний үед нийтлэг байсан энэ хүсэл одоо  бол багассан юм шиг билээ, хэхэхэ.
Сошиал ертѳнц дэх хэрүүл бас л аймаар шүү дээ. Талцаад л маргаж хэрэлдээд, эсвэл бие биенээ ѳдѳѳд, хэлэх хэлэхгүй муу үгээр харааж зүхнэ. Албатай юм шиг сэтгэгдэл хэсэгт орж ирээд салахгүй хэрэлдэнэ. Түүнийг нь дэмжиж хоёр хэсэгт хуваагдаад ѳѳр хоорондоо “үгийн мууг” сонгож “сэтгэлийн бохир” нь үерлэтэл маргаж хэрэлдэцгээнэ. Хэн нэгний бичсэн сэдвээр нь бус, хувь хүнийг нь мэдэх хэн нэгний бичсэн доромжлолыг ѳлгѳж аваад л солиорч ѳгнѳ. Эцсийн дүндээ ийм хийрхэлд монголчууд биднээс ѳѳр хохирогч байхгүй. Энэ бүхнийг зориудаар зохион байгуулан ѳдѳѳж, монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж муудалцуулж байх “хар сэтгэл”-ийн үйлдэл юм уу? гэж би ихэнхдээ харддаг юм. Ямар ч доромжилсон сэтгэгдэлд огт хариу бичихгүй байх нь “Чиний зѳв ѳѳ” гэж хэлж байгаагийн илрэл юм шүү дээ. Гэхдээ чи хохирохгүй.
Нас ахих тусам л хүмүүс бид шал хэрэггүй асуудлаар хэрэлдэн маргалдаж ѳѳрсдийгѳѳ зовоож байжээ гэдгийг ойлгодог юм. “Ялаа шиг жижиг асуудлыг заан шиг том” болгон дэвэргэснээр бид ѳѳрсдийн санаа сэтгэлээ тарчлааж, бусдад ѳс хонзон санаж, ѳрѳѳл бусдад муулан хамтдаа үзэн ядахыг хүсдэг. Гэвч цаг хугацааны урсгал дунд хүн дандаа сайн тал руугаа ѳѳрчлѳгдѳж байдаг болохоор хожим нь түүнээсээ ичиж зовох нь бий. Хэн нэгнийг талаар бусдад муулан хов жив болгон ярьж байгаа бүхэн нь маргааш ѳѳрийг тань бусад хүмүүс муулах шалтаг нь болно. Уурлаж бухимдан, ѳѳрийн зѳв гэдгээ нотлох гэж тэчъяадахын оронд “Чиний зѳв ѳѳ” гээд зѳнгѳѳр нь орхичих нь дээр байдаг юм даа. Таних танихгүй хүнтэй маргалдаж хэрэлдэж байхын оронд зүгээр л ганцаараа бясалгаж суух нь дээр байж ч болох. Гэгээрэх тийм ч хэцүү биш бололтой хэхэхэ. Надтай маргалдмаар санагдав уу? Чиний зѳв ѳѳ.
 
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2018-08-15