АНУ-д тамхи үйлдвэрлэгчдийг шүүхэд өгсний дараагаар пиво үйлдвэрлэгчдийг шүүхэд өгсөн явдал хэдэн жилийн өмнө болсон. АНУ-ын Небраск мужид байдаг ердөө 11 хүн амтай Вайтиклей тосгонд дөрвөн жижигхэн дэлгүүр өдөрт 13 мянган лааз пиво зардаг байна. Хамгийн ойр хот бол Вайтиклейгаас хоёр цаг явж хүрдэг. Гэхдээ 200 хан метрийн цаана Өмнөд Даккотагийн хилийн цаана Файна Рийж индианчуудын нутаг дэвсгэр оршдог бөгөөд тэнд 1970-аад оноос согтууруулах ундааг хуулиар хориглосон ажээ. Дэлгүүрүүд нь зөвхөн 2010 онд 5 сая лаазтай пиво зарсан байна.
Энэ нь өдөрт дунджаар 13 мянга орчим лааз пиво гэсэн үг гэж омгийг төлөөлж өмгөөлөгч Том Вайт хэлэв. Вайтиклейд зарагдсан бүх пивийг Файна Рийжийн Индианчууд хэрэглэдэг бөгөөд Файна Рийжид 45 мянга орчим индианчууд амьдардаг. Өөрөөр хэлбэл индианчууд зэргэлдээх муж Небраска руу гарч пивийг хууль бусаар оруулж ирж хэрэглэдэг байна. Өнгөрсөн жил нийт 45 мянга орчим индианчуудын 20 мянга нь архитай холбоотой хэргээр баривчлагдсан байна. Энэ нь нийт хүн амынх нь 40 орчим хувь юм. Энэхүү Индианы газар нутаг бол АНУ-ы дотроо ядуурлаараа 3-т ордог байна.
2012 оны хоёрдугаар сард Оглала Сиох овгийнхон дэлгүүрүүд болон пиво үйлдвэрлэгч Анхейзэр –Бүш болон бусад Америкийн томоохон пивоны компаниудыг шүүхэд өгсөн. Энэ бол архинд донтолтыг зогсоох хамгийн эцсийн арга юм. Тэрээр эдгээр компани, дэлгүүрүүдийг юу гэж буруутгасан бэ гэхээр оршин суугчдад согтууруулах ундааг хэрэглэх, зөөвөрлөх болон байрлуулах зэргийг хууль бус байдлаар дэмжиж байна хэмээн буруутгасан юм. Өнгөрсөн хугацаанд Файна Рийжид согтууруулах ундаанаас шалтгаалсан хүн амины хэрэг, зам тээврийн осол болон архинаас шалтгаалсан өвчин эмгэгүүд нэмэгдсэн ажээ.
Хойд Даккотогийн цагдаагийн офицер хэлэхдээ энэхүү байдлыг зогсооход хүн хүч хүрдэггүй гэдгээ илэрхийлж байна. Тэрхүү индианчуудын овгийн ерөнхийлөгч хэлэхдээ “шүүхээр шийдэгдэж буй гэмт хэргүүдийн 90 хувь нь согтууруулах ундаатай холбоотой мөн нийт оршин суугчдын өвчлөлийн 90 орчим хувь нь үүнээс шалтгаалан бий болдог” гэжээ. Тэрээр хэлэхдээ Файна Рийжийн оршин суугчдын хэрэглэж буй пивоны ихэнхи нь Вайтиклигаас хууль бусаар орж ирсэн гэжээ. АНУ-ын хүн амын дундаж наслалт 77 байхад эдгээр индианчууд дундаж наслалт 45-52 байна. Тиймээс Оглал Сиох овгийнхон тэдгээр пивоны компаниудаас 500 сая доллар нэхэмжилсэн бөгөөд энэ нь овгийн хүмүүсийн эрүүл мэнд, хуулийг хэрэгжүүлэхэд болон архаг архичдын нийгмийн үйлчилгээнд зориулна гэдгээ илэрхийлжээ.
Америкийн индианчуудын үхлийн шалтгааны дийлэнх нь согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой ажээ. Хэдийн Файна Рийжид согтууруулах ундааг хориглосон ч, тэнд асуудал хүн байна. Овгын удирдагч хэлэхдээ “Оршин суугч таван гэр бүлийн дөрөв нь архины асуудалтай байдаг. Мөн дөрвөн хүүхэд тутмын нэг нь архинаас шалтгаалсан өвчин болон гажигтай төрдөг” гэжээ. Сахарын өвчлөлт, насанд хүрээгүйчүүдийн амиа хорлолт, гэмт хэрэг, ажилгүйдлийн хэмжээ үндэстний дунджаас дэндүү өндөр аюулын түвшинд хүрсэн байна. Тэдгээр индианчуудад зарагддаг пивоны алкохолын хэмжээ нь 8.1 хувьтай байдаг бөгөөд энэ нь хамгийн өндөр хувийг эзэлж байгаа юм. АНУ-д архи маш өндөр үнэтэй учраас хэрэглэдэггүй. Индианчууд энэхүү шүүхийн зарагдаа ялах магадлалтай хэмээн өмгөөлөгч нь мэдэгджээ.
АНУ-ын индианчууд маш том газар нутаг эзэмшдэг бөгөөд тэрхүү газар нь маш их байгалийн баялагтай ажээ. Тиймээс компаниуд тэдний архинд живүүлэх болон хордуулах тэр ч бүү хэл уух усанд нь уран хийж хордуулсан зэрэг тохиолдлууд илэрч байсан байна. Энэ мэт хүмүүнлэг бус аргуудыг тэдний эсрэг ашиглаж байсан.
Монголчууд бид 8.1 градустай пиво биш харин 39 градустай архи хэрэглэдэг. Энэхүү архи бол НҮБ-аас зарласан таван хорын гуравт бичигддэг бөгөөд хар тамхитай эн тэнцэхүйц хорт бодис юм. Монголын Эрүүл мэндийн яамнаас явуулсан судалгаагаар монголын насанд хүрсэн нийт хүн амын талаас илүү хувь нь архинд донтогч бөгөөд нийт хүн амын 13,6 хувь нь архинаас хамааралтай гэсэн дүн гарчээ.
Монголд архи худалдан авах нь маш хялбар бөгөөд үнэ нь ч хямд байдаг. Ойролцоогоор таван эрэгтэй хүн тутмын нэг нь долоо хоног бүр архи хэтрүүлэн хэрэглэдэг бөгөөд 270 хүн тутамд нэг архины дэлгүүр ноогддог байна. Мөн судалгаагаар хүнд гэмт хэргүүдийн 80 хувь нь архитай холбоотой гэдэг нь тогтоогдсон байна. Архи, согтууруулах ундааны борлуулалт улсын төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулдаг ба нийт төсвийн 20-23 хувь нь архи, согтууруулах ундааны борлуулалтын татвараас бүрддэг байна. Ихэнхи улс төрчид ч архины үйлдвэрлэл ба бизнестэй шууд холбоотой байдаг. Түүнээс гадна, ажилгүйдэл, ядуурал зэрэг нь архидалтад хүргэдэг томоохон хүчин зүйлс болж байна. Хүн амын 55,2% нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. 140000 хүн эрүүлжүүлэгддэг, донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12000 хүн байдаг. Архины улмаас жилд 1000 хүн нас бардаг. Архинаас болсон гэмт хэргийн 55,2% нь хотод, 44,8% нь хөдөө орон нутагт үйлдэгддэг гэсэн ноцтой баримтууд дурдагддаг байна. Монголчууд минь индианчуудын араас орж байгаа гэдэг нь нэгэнт тодорхой болжээ.
Харин бид энэ байдлаас хэрхэн гарах вэ?
Өнөөдөр монголчууд эр эмгүй, хөгшин залуугүй архи ууж байна. Идээний дээж архи хэмээн худал тархи угаалтад автагдаж, баяр ёслол бүрийг архитай тэмдэглэх нь бараг л заншил болж хувирчхаад байна. Гадаадынхан бол монголчуудтай бизнесээ хийгээд өөрсдийн замдаа гараад алга болно. Харин монгол хүнд монгол хүн нь хэрэгэтэй. Монгол улсад эрүүл монгол хүн нь хэрэгтэй. Монголчууд оросын водка зэрэг өндөр градустай архинаас өмнө нэрмэл, айрагаа л уудаг ард түмэн байсан. 40 градустай архийг шингээх чадал бидний бие организмд алга. Өөрсдийгөө удирдах чадал ч алга. Ийм байтал яагаад архийг квотоор худалдах хууль гаргахгүй байна вэ? Монголчууд амьдралаа архины балагаар өөрийн болон бусдын амьдралын баллаад дууслаа. Дэлхийн олон улс оронд архийг тусгай лицензээр, квотоор тодорхой нас, нийгмийн байр суурьтай хүмүүст л борлуулдаг.
Магадгүй бидний индианчуудын хувь тавилан руу оруулж байгаа ч юм уу бүү мэд. Энэ мэтээр бусдад буруугаа чихэх маш хялбар. Гэтэл өнөөдөр монгол хүнийг архиар хордуулж, архиар шахаж аманд нь хүртэл цутгадаг нь монголчууд өөрөө л байдаг. Албан тушаал, ах захаараа дарамтлан ухаан алдтал нь архиар шахах моралгүй хүмүүс хаа сайгүй. Ухаан алдсан хүнд, ялангуяа эмэгтэйчүүдэд ямар ч аюул учир ч болно.
Архи уух хувь хүний эрх чөлөөний асуудал. Архи уу гэж дургүй байхад нь элдэв байдлаар дарамтална гэдэг моралгүйн хамгийн дээд түвшин. Хүнийг санаатайгаар л хордуулж байгаа хэрэг шүү дээ. Хүнийг архиар шахаж уулгаад, гэмт хэрэг хийлгэхэд хүргэсэн хүмүүсийг яах вэ? Тэдгээр хүмүүс ямар ч буруугүй юу? Хуулийн өмнө шууд шийтгэх заалт өнөөдөр байхгүй боловч нийгэмд моралын шүүх гэж байдаг. Тэрхүү моралын шүүхээр хүнийг хороор шахагч хүмүүсийг шүүх цаг болжээ. Хүн төрөлхтний бүтээсэн шүүх засаглал гэдэг институти моралын онол дээр суурилж бүтээсэн зүйл гэдгийг санах хэрэгтэй.
Монголчууд минь архи ууж наргиж цэнгэхэд хүртэл морал байх ёстойг байнга санаж яваарай. Монгол хүн Танд монгол хүн л хэрэгтэй.
“Моралтай Монгол” Сан
Сэтгэгдэл0
Гөвсгөлийн дархадын суманд архи оруулах, архи бэлэглэх худалдахыг сум хориглосон байсан. Энэ хоригийг төр даслан цогсоож чодохгүй л болуу.
"Монгол хүн Танд монгол хүн л хэрэгтэй" гэж юу гэж байгаа юм??? Аминдаа Монголчууд бусдаас дээр гэж сурталчилж байгаа бол мэдэхгүй юм байна! Харин худалч хулгайч,дүр эсгэгч,залхуу алхаг, аймхай хулчгар,онгироо сагсуу,сүржин туйлширмал морал Монголчуудынх.Архинд ямар ч буруу байхгүй.Уухаараа амьтан шинжээ гаргадаг нь харин Индианчуудтай адил Монголчуудынх!
Айл болгон нэг эсвэл хоёр архичинтай байдаг. Айл болгон асуудалтай байдаг
Худлаа байх оо,манайх 3 ам бүлтэй би өөрөө,эхнэр,охин манайд л лав архичин байхгүй,хааяа хэрэг болуузай гээд хөргөгчинд нэг шил архи байж л байдаг юм.
Манайд бол виски архи вино бүгд байна.
цөөнхөн хүн амтай улсад бол гэмт хэрэг шүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү архи пиваар бизнес хийк нь
Зика новш үгүйрэн хлосорч байгаа Монголчуудыг хараад хөх инээд нь хүрээд суудаг байх даа?! Жонxyy зика чaцга нар Монголын хөгжлийг 20-30 жил гацааж чадлаа шдээ...
Зика новш үгүйрэн хлосорч байгаа Монголчуудыг хараад хөх инээд нь хүрээд суудаг байх даа?! Жонxyy зика чaцга нар Монголын хөгжлийг 20-30 жил гацааж чадлаа шдээ...
Baabariin am ruu darj baigaad arkhi tsutgah beregtei..
Архи монголчуудыг алж байгаа нт үнэн.сүүлдээ бүүр хүүхнүүд нь ч архичин болж бн.сая гарсан хэргийн үеээр эмэгтэй хүн хамт байсан мөртлөө алуулсан залууг өмөөрөх сэтгэлгүй байлаа гэж үү.төрөөс архитай тэмцэх хатуу бодлого дутагдаж бгаа.социализмын үед архичингийн тоо хамаагүй бага байсан
1950-иад оныг хүртэл Монголчууд архи нэг их уугаад байдаггүй ард түмэн байсан,Их багш Стаүин Монголд спирт завод бэлэглэсэн тэр мөчөөс Моноголын архин далайн түүх эхэлсэн.Дээрээс нь АИХ-ын тэргүүлэгчдийн 120-зарлиг бүр ташуур өгсөн.
Сталин
Сүүлд Горбачёвын хуурай хуулийг дуурайж бүрхээр тогоо эвдэж зүвчигнэж байж архидалтыг бүүр гааруулсан даа.Төрийн буруу бодлого асуудлыг шийдэх бус улам дордуулдагийн л нэг жишээ. Социализмын үед сайхан байсан юм биш шүү дээ,үй түмэн асуудал хуримтлагдчихсан тэрийгээ шийдэж чадахгүй худлаа л амьдрал сайхан байна гэж сурталдаж байсан биз дээ,ямар сайндаа л 2 лоозон зохиож эр эмгүй хүүхэд үүхэдгүй Орос Монголоор нь цээжилчихээд маань мэгзэм шиг дүнгэнүүлж байхав дээ.1981 онд 8-р анги төгсөх шалгалтан дээр энэ 2 лоозонг Орос Монголоор нь дуржигнуулаад онц авч байлаа хөө
Чи ч тэгээд маань мэгзэм умшаад онц авч байсан бол тархи чинь ажилдаггуй хий гэсэн болгоныг хийж явдаг боолын уршиглалтай Робот шиг аюултай амьтан байнадаа чи
Чи ч тэгээд маань мэгзэм умшаад онц авч байсан бол тархи чинь ажилдаггуй хий гэсэн болгоныг хийж явдаг боолын уршиглалтай Робот шиг аюултай амьтан байнадаа чи
Harinch arhi uuh n bagassan bnlee.
Анх 20-р зууны эхэнд Азийн ард түмнүүдийг арьс өнгөөр ялгаварлан доорд үздэг Их Оросоос Монголд хатуу Монопол архи орж ирэхдээ тэдний гарт бидний араас хутгалах хутга байсан, байгаа! Баахан бохир ч спиртийн хувь багатай шимийн архинаас өөрийг хэрэглэдэггүй байсан Манголууд водканы өмнө тэсэх биеийн ч оюуны ч дархлаа байгаагүй.Физиологийн хувьд Индианчууд шиг сүйрчихгүй бол тэртэй тэргүй шалгарч шүүгдэн дархлаа бий болох ч үүнд хугацаа хэрэгтэй.Оюун санааны хувьд өөрсдөө архчин луйварчин гахай лам нартай Төвд Бурхны шашин архины эсрэг тэмцэхгүй тул суртал ухуулга гэгээрүүлэх ажил л үлдэж байна.Төрийн зүгээс авч болох хууль эрх зүйн олон арга хэмжээ байж болох ч Оросын хүргэн Ерөнхийлөгч нь хүртэл өөрөө архи спиртэн дээр боссон луйварчин байхад найдваргүй.
Арьс өнгөны үзэл АНУ лд байдгым чи өөрөө очоод үз биерээ мэдэрнээ..хэхээ
Хужаа Америк гэж Монголчуудыг турхирч ирсэн Женкогийн Оросуудын мунхруулга Монголд конец! Англи Америк, Дани Герман,Испани Итали Баруун Европын Католик Простестант Христийн соёлууд Оросын Үнэн Алдартны шашин шиг Будда Күнз сургуультай Нармай Азийн соёлуудыг арьс өнгөний хувьд үзэн ядаж,наад зах нь гэрлэхийг ч хориглодоггүй! Тэд бидэнд мөнөөх Оросууд Өмнөдийн Хар Халтаруудад Европ болох гэж яддаг Оросууд элэгсэг шиг элэгсэг! АНУ-д харин орилоо хиймэл Хар Халтаруудыг Оросуудтай нь биднээсээ нилээн доогуур үздэг нь үнэн юм даа.
Жинхэнэ арьсны үзэл Орост л байдаг юм даа.
Индианчуудын эрүүл мэнд,хууль хэрэгжүүлэх,архаг архичидтай тэмцэхэд зориулж пивоны компаниудаас мөнгө нэхэмжилжилсэн гэдэг ёстой их таалагдлаа. Тэхдээ 8.1 хувийн градустай пиво үйлдвэрлэсний төлөө шүү. Гэтэл манай АПУ,Спирт бал бурам 39 градусын архиар ашгаа олдог. Хүнийг хүн биш болготол архинд дурлуулж буй эдгээр үйлдвэрээс Манай төр засаг мөнгө нэхэмжилж болох нь. Яагаад бид Америкаас мууг нь биш сайныг нь авч болохгүй гэж.
Индианчуудын эрүүл мэнд,хууль хэрэгжүүлэх,архаг архичидтай тэмцэхэд зориулж пивоны компаниудаас мөнгө нэхэмжилжилсэн гэдэг ёстой их таалагдлаа. Тэхдээ 8.1 хувийн градустай пиво үйлдвэрлэсний төлөө шүү. Гэтэл манай АПУ,Спирт бал бурам 39 градусын архиар ашгаа олдог. Хүнийг хүн биш болготол архинд дурлуулж буй эдгээр үйлдвэрээс Манай төр засаг мөнгө нэхэмжилж болох нь. Яагаад бид Америкаас мууг нь биш сайныг нь авч болохгүй гэж.
Монголчууд эр,эмгүй архинд живж байна.Төрийн албанд архинд хамааралтай болон,авилгачидыг ажлуулахгүй өндөр шалгуур тавьж баймаар байна.
АПУ Батхүү, MCS Оджаргал гэх архи үйлдвэрлэгч нар ардын дайсан уу?
mcs -н архи спирттэй холбоотой бүх бизнесийг АПУ худалдаж аваад 2 жил болж байна. Одоо MCS -д архи пивотой холбоотой нэг ч бизнес байхгүй.
Яагаад Тiger, APU-д голлох хувьцааг эзэмшдэг Heineken-ий эзэн Оросын хүргэнийг орхиод байнаа.Тэгсэн мөртөө аль хэдийн архи спиртийн бизнесгүй Оджаргалыг оруулаад байдаг! 10 жилийн өмнө Оджаргал Гашуунсухайтын ТЗ-г өөрийн хөрөнгөөр барья гэхэд татвар төлөгчдийн 270 сая $-р барина гэж авч луйвардан,зөвхөн нүүрсний тээврээс Монголыг 10 жил 10 тэрбум доллароор хохироогоод (ТЗ байсан бол тээврийн зардалын хямдралаас гадна Монголын нүүрсний гаргаж буй хэмжээ жилд 30 сая тонн хүрчих байсан) байгаа Женкогийн дэмжигч гэдэг сэтгэгдэл төрүүлж байна.Оросын хүргэний дууриаж савсаганадаг, алуурчин Загалмайлсан эцгийн "Женко" компани Канадаас Америк руу"Хуурай хуулийн" үед виски зөөж хөл дээрээ зогсдогийг сануулчихья!
женко бас Jack Daniels вискиг Монгол улсад импортлох эрхийг эзэмшдэг гэжугаа. 17 чингэлэг спирт одоо бол зүгээр л хүүхэд нохойн доог л байна шүү!
Авлигал монголчуудыг алуурчин болгож байна.
Архи руу бүү бурууг чих
хавар болгон дээд сургууль төгсөгчдийн дунд болдог болдог хонхны баяр (зарим хүн лонхны баяр гэж егөөддөг) гэдэг юм мөн л ид залуугаасааа архичин болох курс сургалт маягийн юм болж байх шиг. сүүлийн үед цэцэрлэгүүд хүртэл хонхны баяр гэдэг мулгуу юмыг хийдэг болсон дуулдах юм. арай л бяцхан үрсэд архитай чихэр өгдөггүй байх гэж найдаж бна. Энэ бүх элий балай арга хэмжээнүүдэд Боловсролын яамны удирдлага буруутай
Нэр төр хөөцөлдсөн хулгайч худалч авилгач бялдууч нар нэг талаас нэвширтлээ архи уусан малууд, архиар ашиг олдог архиар хүн олзолдог хорон санаатнууд нөгөө талаас монголыг сөнөөж байна. Худал хуурмаг бохир бүдүүлгийн балчиг намгийг хулгай луйвар хахуулиар тансагласан дээдэс нэртэн үл ойлгон пээдийж байна.
Архи, пиво уухаа болих сэтгэлийн тэнхээ Монголчуудад минь байгаа. Хүн амьдралынхаа төлөө зүтгээд эхлэхээр архинд гаргах цаг хугацаа байдаггүй юм. Монголчууд минь бид цөөхүүлээ шүү.
zuv hereglej surval saihan l undaa sh dee.kkkk
БҮҮ ТУЙЛШИР УУХ УУХГҮЙГЭЭ АЯНДАА МЭДМОЙ.ГАДААД УЛСААС МӨНГӨ ГУЙХ ӨӨР АРГА ОЛДОО.МОРАЛТАЙ МОНГОЛ САН.ККК
arhi hydaldaa hyylindaa bys?Hyndee l bna?Tiimees hyneen telebsyyleh arga debsiltet zeb yydag arga yhaan bna uu?gej l harah ye irlee....zogsooj chadahgyi bolob yy?....hairan ard tymen iim ch ylas yndesten bys?yum asan daa!!!yunii horlol bolob hemeen tyngaah yldlee!!!
Хохь нь ээ. Угаасаа сөнөж байгаа ард түмэн. Сонгосон төр засаг энэ тэр.
Монголын заяа их ээ,Монгол хэзээ ч сөнөхгүй,харин чи өөрөө яг одоо хорвоогоос зайлаарай
dundad aziin ulsuudad arhichin mash baga um bilee. shashin, suuri soyltoi holbootoi baij magadguy
Худлаа буу хадуур Узбекууд гэхэдл 2хуний1 нь архичин архинд ихдуртай,ЗХУын уед оросууд эд нарыг архи уулгаад сургачихсан
Arhiig hen uildverlej baigaag sonirhood uzeerei. Dandaa toroos torson terbumtanguud. Haah heregtei. Er ni 13 gradusaas iluu alhaholiig horigloh heregtei.