Салбараа мэддэг цөөхөн сайд нарын нэг нь яах аргагүй Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Ц.Цогзолмаа билээ. Сүүлийн 27 жил орхигдсон боловсролын салбарыг өөд нь татах ажилд ханцуй шамдан ажиллаж байгаа Ц.Цогзолмаа сайдыг тойрсон сайн, муу олон мэдээ гарч байгаагийн цаад шалтгаан нь "их, дээд сургууль шинээр байгуулах зөвшөөрөл өгөхгүй" гэсэн шийдвэртэй нь холбоотой хэмээн улстөрийн хүрээнийнхэн ярилцаж байна. Үнэхээр ч чанартай, чанаргүй 100 хол давсан их, дээд сургуулийг цөөлж, чанартай боловсон хүчин бэлтгэх нь улс орны эрх ашиг. Гэтэл чанаргүй дээд сургууль байгуулж ард түмнийг хохироодог хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл нь гүйцэлдэхгүй, зоригтой сайдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад ирэхээрээ элдвийн гүтгэлэг тараах болсон тухай ойрын эх сурвалж мэдээллээ. 
Ямартай ч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдЦ.Цогзолмаа цөөхөн хүний эрх ашгийн төлөө шийдвэр гаргалгүй баттай зогсож, боловсролын салбарын шинэчлэлийг тууштай эхлүүлж байгаад салбарын мэргэжилтнүүд ам сайтай байгаа юм байна. 
 
 
н.Хорлоо