sonin.mn
Автомашинтай хүн хүр хэрэглэгч. Бид шатахуун худалдан авагчид. Гэтэл сүүлийн жилүүдэд муу чанартай шатахуунаас болж олон машин эд ангиа эвдэлсэн тохиолдол бидний эргэн тойронд байнга гарах болов. Хүн бүр хэрэглэгч, бидний эрх ашгийг хэн нэг нь хамгаалах ёстой гэж бодох бүрт хамгийн түрүүнд О.Магнай таны санаад буудаг биз ээ.
Үнэхээр ч Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга байхдаа шатахуун импортлогч компаниудтай тэмцэж, буруутайг нь тогтоолгож, 17 тэрбум төгрөгийн торгууль тавьж чадсан цорын ганц хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалагч байв.
Тэрээр тухайн үеийн Шадар сайд, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах боломжгүй болсноор ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдөж байсан билээ.
 
Харамсалтай нь өнөөдөр шатахуун импортлогч компаниуд хэрээс хэтэрч байгааг тоо баримт харуулж эхэллээ. Тухайлбал, саяхны судалгаагаар “Газрын тосны импорт хийж буй аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах зорилгоор нефтийн анхан шатны бүтээгдэхүүнийг татваргүйгээр хилээр оруулж ирээд, мөн хольц буюу чанар сайжруулагч хэмээх актон өсгөгч бодисыг нэмэлтээр ашиглаж байгаа нь ажиглагдсан. Яагаад гэхээр, гаалиар орж ирж буй газрын тосны бүтээгдэхүүн, түүнийг орлох, чанарыг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүний импортын мэдээллийг нэгтгэж харахад, газрын тосны импортын хэмжээнээс  борлуулалтын хэмжээ их байгаа юм. Үүний зөрүүнд хольц бүтээгдэхүүн ашиглаж байна” гэж дүгнэсэн байна. Ил тод, эргэлзээтэй ийм баримт байхад хэн ч хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэж дуугарахгүй байгаа нь хамгийн харамсалтай хэрэг юм. Ингэж бодохоор, О.Магнай л жинхэнэ хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж чадсан ганц зоригтой улс төрч, ШӨХТГ-ийн дарга байжээ гэдэг нь батлагдаж буй мэт.
 
Э.Ганбаа