Улс үндэстний оршин тогтнох үндэс, сэтгэлгээний баталгаа болсон эх хэлний яруу тансгийг олон нийтэд ойлгуулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Эх хэлний өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг угтаж Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд лекц уншиж, эх хэлээ хэрхэн хамгаалж өвлүүлэх тухай асуудлаар санал бодлоо хуваалцлаа. Энэ үеэр Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилсанаа хүргэе.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх хэлний өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан монгол хэлний дархлаа, үнэ цэн гэж чухам юуг хэлээд байгаа талаар ярилцах гэсэн юм. Юуны түрүүнд танаас монгол хэл дэлхийн бусад хэлний дотор ямар байр суурь эзэлдгийг асууя?
-Аливаа үндэстний дархлааг хадгалдаг гол хүчин зүйл нь хэл соёл юм. Үндэстний хэл мөхнө гэдэг нь соёл, сэтгэлгээ, түүх мөхнө гэсэн үг. Тиймээс үндэстний хэл соёл чухал. Тухайн үндэстний хэл хэр урт настайг тодорхойлдог хэд хэдэн хүчин зүйл бий. Хүн төрөлхтөн өнөөдөр 3000 бие даасан хэл хэрэглэж байна. Монгол хэл нь тэдгээрийн нэг эд эс юм. Өнөөдрийн байдлаар 10 сая гаруй монгол угсаатны зургаан сая орчим нь монгол хэлээр ярьж байна. Өөрөөр хэлбэл, монгол угсаатны тоо, эх хэлээ хэрэглэж байгаа хүний тоо зөрүүтэй байгаа юм. Энэ зөрүү нэмэгдэх тусам тухайн үндэстний мөхөл ойрхон байна гэж ойлгох хэрэгтэй. XX зууны эхэнд дэлхийд 6000 орчим хэл байсан бол XXI зууны эхэнд энэ тоо хоёр дахин багассан мэдээ байна. 2100 онд 2500 орчим бие даасан хэл үлдэнэ гэсэн судалгаа ч гарсан.
-Мөхөх аюулд орсон хэлний тоонд монгол хэл ороогүй биз дээ?
-Ороогүй. Үүнийг батлах хэд хэдэн баталгаа байна. Миний дурдах дараах хүчин зүйлүүд аливаа хэлний оршин тогтнох дархлаа болдог. Хэлний дархлааг хадгапдаг гол хүчин зүйл нь хэрэглэгчийн тоо юм. Тухайн хэлээр ярьж байгаа хүн олон байвал хэл мөхөх аюулаас хол байна. Үүний тулд монгол хэлээр ярьдаг хүн олон байх хэрэгтэй. Тиймээс их зохиолч Д.Нацагдорж
"Өсөхөөс сурсан
үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших
төрөлх нутаг
Салж болшгүй орон" гэж хэлсэн байдаг. Өнөөдөр төр засгаас монгол хэлний дархлааг хадгалах, монгол хэлтний тоог өсгөх талаар ихээхэн анхаарч байна. Энэ зөвхөн төр засгийн шийдвэрлэх асуудал биш. Монгол хүн бүр эх хэлээ хамгаалах, түгээн дэлгэрүүлэх сэтгэлтэй байх хэрэгтэй. Үүний хажуугаар харамсалтай зүйлс ч бий. Харьд гарсан монголчууд эх хэлээ мартах аюулд орлоо. Тиймээс гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд үр хүүхдэдээ эх хэлээ зааж, сургах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хэлний дархлааг хадгалдаг хоёр дахь хүчин зүйл нь тухайн хэл бичгийн хэлээр баталгаажсан байх ёстой. Монгол хэл нь бичгийн хэлээр баталгаажсан учраас мөхөх аюулаас хол. Монголчууд дорно дахины номт гурван улсын нэг. Бид нийгэм, түүхийн олон зүйлээс шалтгаалан өнгөрсөн үед олон бичиг үсэг хэрэглэсэн. Тэр дундаас монголчуудын хамгийн удаан хугацаанд хэрэглэсэн бичиг нь монгол бичиг юм. Мөн харьцангуй цөөхөн жил хэрэглэж байгаа боловч монголчуудын оюуны соёлд бодитой хувь нэмэр оруулж байгаа бичиг бол кирилл монгол бичиг. Ийм хоёр бичгийн хэлээр баталгаажсан хэл мөхөх аюулаас хол байна.
-Дээр дурдсанаас гадна өөр ямар хүчин зүйл хэлний дархлаанд нөлөөлдөг вэ?
-Монгол хэл маш олон аялгууны өнгө төрхтэй. Ойрад, буриад, халх, өвөр гэсэн дөрвөн том аялгуу дотроо олон аман аялгуутай. Тиймээс монгол хэл олон хэл аялгуутай учир мөхөх аюулаас хол байдаг. Энэ олон аялгууг унаган төрхөөр нь хадгалах, хамгаалах ёстой. Энэ нь хэлний дархлааг хамгаалж буй нэг хүчин зүйл юм. Түүнчлэн аливаа хэл цэвэр ариун байх ёстой. Харь хэлний нөлөөнд орохгүй байх хэрэгтэй. Хүмүүс монгол хэлэнд харь хэлний шинж их байна гэдэг ч үнэн хэрэгтээ тийм биш. Тодорхой хэмжээнд монгол хэлний үгийн санд харь хэлний нөлөө орсныг үгүйсгэхгүй. Залуучууд бусдаас ялгарах гэж харь үгийг чамирхан хэрэглэж байгаа нь хэлний дархлаанд сөрөг нөлөөтэй. Тэглээ гээд гадаад хэл сурах нь буруу биш. Хамгийн гол нь харь хэлний үгийг зөв авах, дүйцэх монгол үгээр оноож хэрэглэж сурах хэрэгтэй. Бүр болохгүй бол монголжуулж ч болно шүү дээ. Жишээлбэл, орос хэлний джүр гэдэг үгийг бид монголчлоод жижүүр болгосон. Хятад хэлнээс орж ирсэн хоол хүнсний олон нэр байна. Бид эдгээр үгийг хятад хүн танихгүй болтол нь монголжуулж чадсан. Мөн олон улсын чанартай нэр томьёог шууд авч болдог. Эх хэлээ харь хэлний нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Ялангуяа орчуулгын модон хэл хэлний дархлаанд муу нөлөө үзүүлдгийг анхаарах ёстой юм.
-Номтой нөхөрлөдөг тэр дундаа уран зохиолын ном уншдаг хүн цөөрсөн нь хэлний дархлаанд муугаар нөлөөлдөг үү?
-Хүмүүс уран зохиолын яруу тансаг найруулгад суралцах хэрэгтэй. Тиймээс залуу наснаасаа үндэсний болон сонгодог уран зохиолыг унших нь чухал. Ардын аман зохиол, хэлцийн арвин санг ашиглаж дадах хэрэгтэй. Мэдээлэл технологийн давалгаанд компьютер, гар утаснаас өөр зүйлийг анхаарахаа больж байна. Үүнээс болоод хүний сэтгэлгээ мууддаг. Тиймээс бага наснаас нь эхлээд эх хэлээрээ ярих, сонсох, унших, бичих чадвар дадал олгоход ихээхэн анхаарах хэрэгтэй. Мөн уран зохиолын хичээлийн чанар, үр өгөөжийг улам сайжруулахад боловсролын байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай юм. Уран зохиолын тухай биш уран зохиолын яруу тансаг хэл найруулга, дотоод гүн утга агуулгыг нь сэтгэл зүрхэнд нь хүртэл заавал үр дүн гарна.
-Монгол хэлэнд харь хэлний нөлөө тусч байгаа талаар хийсэн судалгаа бий юү?
-Дэлхийн бүх хэлэнд байдаг элемент монгол хэлний бүтцэд бий. Өөрөөр хэлбэл, монгол хэл өөрийгөө хамгаалах чадамжтай хэл. Тиймээс монгол хэлийг мөхөх аюулаас хол хэл гэж би өөдрөгөөр боддог. Гэхдээ монгол хэлний буруу зөрүү хэрэглээг хаацайлж байгаа хэрэг биш. Наад зах нь Монгол Улс хэлний бодлоготой юм бол бүх хаяг, сурталчилгааг монгол, кирилл бичгээр жигдрүүлэх шаардлагатай. Олон түмэнд мэдээ мэдээлэл түгээдэг сонин хэвлэлийн найруулгыг чанаржуулах хэрэгтэй байна.Бас нэг анхаарах зүйл нь монгол хүний сэтгэлгээнд харийн хэл сэтгэлгээний нөлөө мэдэгдэхүйц орж байна. Жишээлбэл, "Урт насалж удаан жаргаарай" гэдэг байсан бол өнөөдөр "Урт насалж удаан жаргахыг хүсмээр байна" гэдэг болж. Эдгээр нь харь хэл сэтгэлгээний нөлөөтэй холбоотой. Түүнчлэн үйл үгийн хэрэглээ маш их явцуурч байна. Үйл үгийг бага хэрэглэх нь хэлний дархлаанд сөрөг нөлөөтэй. Жишээлбэл, "лт" дагаврыг их хэрэглэж байгаагаас шалтгаалж "суулт өгөх, хоол идэлт сайн болж байна, төрөлт дөхөж байна" гэж ярих боллоо. Энэ бол харь сэтгэлгээний гажиг юм. Мөн утга зохиолын хэлний хэм хэмжээг их зөрчдөг болсон. Бид нар, хүмүүс, охидууд гэж олон тооны нөхцөлийг давхар хэрэглэж байна. Энэ бүхнийг анхаарч зөв бичиж, ярьж сурах нь чухал.
-Та Эх хэлний өдрийг угтан багш, сурган хүмүүжүүлэгчдэд "Монгол хэлний үнэ цэн"гэсэн сэдвээр лекц уншсан. Ер нь хэлний үнэ цэнийг нзугаар хэмжиж, тодорхойлдог вэ?
-Хэлний үнэ цэнийг хэрэглэгч тодорхойлно. Монгол хэл баялаг. Энэ нь ямар үнэлэмжтэйг нь илэрхийлж байгаа юм. Тэр баялаг чанарыг хадгалж байгаа бол тухайн хэл үнэ цэнтэй байна гэсэн үг. Хэлний үнэ цэнийг үгийн уран дархад илүү оновчтой тодорхойлдог. Тухайлбал, Б.Ринчен гуайн "Монгол хэл" шүлэг монгол хэлний үнэлэмж, үнэ цэнийг маш оновчтой тодорхойлсон. Гэхдээ монгол хэлний үнэ цэнийг тодорхойлохдоо бусад хэлтэй харьцуулж болохгүйг анхаарах шаардлагатай. Яагаад гэвэл дэлхийн бүх хэл баялаг, тансаг яруу найруулгатай байдаг.
-Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, бичгийн хичээл заадаг ч сурагчдын мэдлэг чадвар дутуу дулимаг байна. Үүнийг та юутай холбон тайлбарлах вэ?
-Би ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг бичдэг. Монгол хэлний сургалтын чанар, үр дүн миний ажил үйлстэй ямар нэг хэмжээгээр холбоотой гэж боддог. Дээр нь монгол хэлний багш бэлтгэдэг сургуульд 50 шахам жил ажиллаж байна. Тиймээс та надаас энэ асуултыг асуусан гэж бодож байна. Монгол хэлний сургалтын чанарыг үнэлэхдээ дандаа сөрөг талаас нь харж болохгүй. Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдийг эх хэлээ бүрэн төгс эзэмшсэн байх ёстой гэж дүгнэж болохгүй. Хэлний боловсролд хүн насан туршдаа суралцдаг. Ерөнхий боловсролын чанар сайн, муу байгааг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсронгуй байна уу гэдгийг харах хэрэгтэй. Хоёрдугаарт, багш нарын заах ур чадварын төвшинтэй холбоотой. Түүнчлэн бид хүүхдийнхээ эх хэлний боловсролыг зөв үнэлж чадаж байна уу гэдэгтэй холбон тайлбарлана. Үүгээрээ юу гэж хэлэх вэ гэхээр эх хэлний сургалтын үр өгөөжид сайн ч, муу нь ч байгаа. Дээр нь сургалтын агуулга төлөвлөгөөг олон удаа өөрчилдөг. Энэ нь эцсийн үр дүнг шалгахад амаргүй байдал үүсгэдэг. Тиймээс бүх нийтийн эх хэлний боловсролыг сайжруулах үүднээс 2014 оноос бүх төгсөгчдөөс монгол хэл, бичгийн ерөнхий шалгалт авдаг болсон. Харамсалтай нь, монгол хэлний шалгалт авч байгаа ч үр дүнг нь хайхрахгүй байна. Тиймээс бүх нийтээс авдаг шалгалтыг чанаржуулж, босго оноотой болгох шаардлагатай.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн талаарх санал гомдол их. Та ямар байр суурьтай байна вэ?
-Нэг сурах бичгийг тогтвортой хэрэглэхгүй байна. Би 1986 оноос хойш сурах бичиг бичиж байна. Миний бичсэн сурах бичиг хоёр жил болоод л архивт ордог. Хамгийн гол нь өмнө нь байсан сурах бичгийг сайжруулахын оронд шинэ сурах бичиг бичүүлдэг дутагдалтай тал байна. Хөтөлбөрийн агуулга, сурах бичгийг байнга өөрчилдөг явдал эх хэлний боловсролын чанарт сөрөг нөлөөтэй гэж би боддог. Ойр ойрхон хугацаанд сольж өөрчлөх нь боловсролын тогтвортой хөгжилд сөрөг нөлөөтэй.
-Таны бичсэн сурах бичгийг архивлахдаа ямар тайлбар хэлж байна.Яагаад ойр ойрхон солих шаардлага гараад байна вэ?
-Мэдэхгүй юм. Магадгүй ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байх. Сурах бичиг бичиж байгаа хүмүүст ажлын хөлс гавьтай өгдөггүй мөртлөө олон мянгаар нь хэвлэж худалдаж мөнгө олдог байгууллага, хүмүүс ч байдаг бололтой.
-Хэл бичгийн эрдэмтэн багш нар монгол хэлний журамласан толийг эмхэтгэлээ. Одоо зөв бичих дүрмийн талд маргах асуудал үүсэхгүй гэж бодож байна?
-Ц.Дамдинсүрэн гуайн зөв бичих дүрмийг өөрчлөхгүйгээр 1983 оны монгол хэлний толь бичигт тулгуурлан зөв бичих дүрмийн журамласан толь боловсруулж, эрх зүйн хувьд баталгаажуулсан. Тодруулбал, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн 20 гаруй эрдэмтэн багш оролцсон баг уг ажлыг гүйцэтгэсэн. Тэгэхээр одоо "Энэ үгийг яаж бичих вэ" гэсэн маргаан гарахааргүй болсон гэж ойлгож болно. Энэ нь эх хэлний нэр хүнд, сургалтын чанарт эерэг нөлөө үзүүлнэ гэж бид харж байна.
-Журамласан толийг хэрэглээнд гаргахын тулд хэрхэн ажиллаж байгаа бол?
-Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиол болон бага ангийн багш нарт энэ толь бичгийг хүргүүлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч өгч байгаа. Түүнчлэн төрийн бүх байгууллагад хүргүүлснээс гадна журамласан толийг хэрэглэх хүн цахим хэлбэрээр ашиглах боломжтой. Тиймээс би энэ толийг бүх нийтэд хүрсэн гэж бодож байгаа. Эх хэлний бичгийн хэрэглээнд энэ толийг нэг мөр баримтлахыг зөвлөж байна.
-Эх хэлний өдрийг угтаж та багш, сурган хүмүүжүүлэгчдэд лекц уншсан. Ер нь цаашид энэ өдрийг хэрхэн тэмдэглэж, ямар ажил зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Зохиолч, яруу найрагч зэрэг үгийн урлагийн эрхмүүдтэй уулзалт, ярилцлага хийж эх хэлний баялаг, ярууг тансаг чанарыг ойлгуулж мэдрүүлэх ажил хийх хэрэгтэй. Хүнд өгөөжтэй ажил хийх нь чухал. Мөн монгол хэл, уран зохиолын багш нар ч сургууль болон олон нийтэд зориулсан үр өгөөжтэй ажил олныг хийж болно. Монгол хэл, соёлоо сурталчлах ажил өргөн хүрээнд зохион байгуулах боломжтой. Биднээр лекц уншуулж ч болно шүү дээ. Нийт албан байгууллага, хувь хүмүүс эх хэлний зөв хэрэглээтэй холбогдох бодит ажил, зохион байгуулахыг санал болгож байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Аялгуунууд чинь устчихсаан Ардын багш аа!!! Олон нийтийн мунхаруулахаа хэзээ болих бэ! Аялгууг чинь эх хэл гэж нэрлэдэг юм. Эх хэл байтугай, монгол хэлээр зев бичдэг хун алга болоо, та нараас болоод.
Устчихсан гэж хэн нотлох вэ? Увс,Ховдын олон үндэстнүүд одоог хүртэл аялгуугаараа ярьсаар л байна шүү дээ. Энэ тэгээд устсан уу?
goy ohintoi bj bilee yostoi goy ohintoi
Тэгтлээ нутгийн аялгуундаа хайртай бол түүгээрээ түлхүү ярьцгааж бай.Үр хүүхэддээ өвлүүл.Нутаг нутагтаа нутгийн аялгаараа ярьсан ч улс дотроо халх аялгаараа харилцаж бай.Гэвч нэг улсад байгаа төдийгүй олон улсад байгаа нэг үндэстэн нэг л гол аялгаар ярих нь чухал.Өвөрмонголын телевиз радио сүүлийн үед цахар буюу баримжаа аялгаар ярьж байна.Цахар аялгуу бол халх аялгатай нэн ойр дөт тул тэдний яриа бараг халхажсан байна.Үүнийг үндэсний соёлдоо санаа тавьж буй сайн үйл гэж харж байгаа.Ер нь бол бидний монголчууд жалгын аялгаар яриад байхаар тийм олон тоотой үндэстэн биш шүү дээ.Одоо хорчин ястан жаахан өвөрмөц аялгаар ярьж байна.Өвөрмонголын Илийн ойрдууд бараг цахар, халхаар яриад байхад манай дөрвөдүүд "хазгай" яриад байгаа нь сонин байгаа юм.Жинхэнэ язгуур ойрдууд БНХАУ-д амьдардаг атлаа тийм байхад шүү.
Золбин архичин аврага Мөнхбат тань Дөрвөд хүн хүн биш гэж сургаад там руугаа зайлсан ч тангад лам ногоочин хужаа местный оросуудын холимог та нар 100 жил шартах бололтой.Баруун Монгол гэвэл улаан дарцаг харсан бух шиг улайрч тэнэгрэнэ.Жалганы Оркуудын яс үндэстний үзэн ядалт амнаас чинь салдаггүй пиздагийн чинь эх орон л доо.
Teneg hulgaich yuu ch medehgui baij bitgii dongos muu butnii shees
Андуураагүй бол аялга гэж санагдахийн Аялгуу чинь дууны хөг гэж утгаар явдаг биз дээ Эсвэл шилжсэн салбарласан утгаар Аялгуу гэж бичдэг юм уу
Аялгуу ч гэж ярина аялга ч гэж ярина. Ямар ч ялгаа байхгүй
мөхдөггүй хэл гэж хаана ч байхгүй
Танарыг " хэлний эрдэмтэн" - ардын мардын цол молоор чинь л монгол хэлний мэргэжилтэн гэнэ уу ? гэхээс ЯРИА , БИЧИГ хоероор чинь монгол хэл мэддэг гэхэд хэцуу шуу дээ ?! тухайлбал :таны ярилцлагаар жишээлэх уу ? Аан тэх уу ...
Хэл шинжлэл, үгийн утгын талаар та ном хаялцаад үзэх юм уу? танаас лав хавь илүү байх болов уу? Бүх насаа хэл шинжлэлд зориулсан хүн.
Эсрэгээрээ харинч ойрхон юм ииш үү? Нэг өнцгөөс нь харж мэдэмхийрэхээ боль.
Ойрхон гэдгийг юугаар нотлох вэ
yndesnii Mongol bichegeen zorigtoi solichihoj chadahgyi hebtej bitgii tenegt!!!!odoo yndesnii Mongol bicheg deeree anhaarah chag ni bolson!ynen tenegyyd olsirson ychir eersdiigee chechen geed bysad ryy dairdag chag irjee!
Gadaadiin kolonioos garahgyi yum sib?bicheg ysgeeree ch,yyl yyrhaigaaraa ch?...sayhan tyrkiin nehedyyd manaid orj ireed eeriinhee hyniig Mongol ylasiin hyyli dyrem es anzaaran dobtolson ni mongol tor hen ch bisiin hargai!bysad zemiin zebsegtei tom hegjingyi oron ryy Erdran orj ireh zorig baihgyi!yah gej anhnaasaa yobropiin chagaan Hyatadyydiig oryylaj irsen yum be?...ene bol ardchilaliin buyan uu?...Muusain lalaryyd Mongoliig ystagachihaad odoo eersdeen zydyytel bayjaad ikhe dodigor syygaa daa!!
Zuv
МОНГОЛ ХЭЛЭЭ ЗӨВ ДУУДАЖ СУРАХЫН ТУЛД ЗӨВ ДҮРЭМТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. Сүүлийн үед Монгол хэлний хөгжил дэвшил өөрчлөлт, шинэчлэл улмаар зөв дуудах, зөв бичих талаар нилээд өргөн хүрээнд авч хэлэлцэх болж. МУ-ын иргэн миний хувьд бас л миний бодож хүсч явдаг зүйлийн нэг яах аргагүй мөн. Дамдинсүрэн гуайн кирил монгол бичгийн дүрэм гарснаас хойш 80-аад жил өнгөрлөө. Хичнээн ч хүн эрдэмтэн, доктор профессор, академич болов. Улсаас хичнээн ч их зардал гарав. Яасан дуусч болдоггүй ДҮРЭМ бэ ? Зүгээр л нэг хэдэн хүний хоолоо олж идэх хэрэгсэл болоод байгаа юм бишүү? Цоо шинэ зүйл биш, монголын босоо бичгийн буюу олон зуун жил мөрдөж ирсэн бичгийн үндсэн дүрэм нь байж л байна. Шинэчлэх шаардлагатай бол эхний ээлжинд дараахи гол гол зүйлүүд дээр ШУ-ны үндэстэй хариу өгсөн байх учиртай. 1. Шинэчлэхэд баримтлах гол онолын ШУ-ны үндэслэлүүд 2.Хадгалж үлдэх ёстой эх хэлний уянгалаг яруу сонсголонтой гэж юуг хэлдэг 3.Хэлний хөгжил гэж юуг хэлдэг 3.Монгол хэл сурахыг хүссэн хүмүүст с
хэлдэг 3.Монгол хэл сурахыг хүссэн хүмүүст сурахад хялбар, 4. Яагаад заавал өвөс, сувад, ороны, гуталын, хэлэе,босож гэх мэт маш олон үгийг өвс, сувд, орны, гутлын, хэлье, босч гэж бичээгүйгээс учрах гай бэрхшээл г.м. Гэтэл аль аль нь байхгүй. Аль ч улс үндэстэн өөрийн хэлээ гоё сонсголонтой гэж хэлүүлэх дуртай бөгөөд өөрсдөө ч хичээдэг. Нэг үе Чех хэл яриа нилээд шулгануур болж эхэлсэнийг өөрсдөө мэдэрч эхэлмэгц Прагийн метро зорчигдодод зориулсан зарлал мэдээлэлээ маш уянгалаг сайхнаар зарлаж эхэлсэн, үүнийг дагаад Прагийнханий хэл яриа бас өөрчлөгдөж дараагаар нь бусад хотуудад нөлөөлж эхэлсэн. Дэлхийн 2-р дайны үед Герман хэл нилээд ширүүн цэргийн марш маягтай болсон боловч одоо их зөөлөн Франц хэл маягтай болж байна.. Өөр нэг асуудал бол кирил үсгээр дамжин орж ирж байгаа гадаад үсэг, үг нэр томъёоны дуудлага цохилт нь монгол үг, үсэг, дуудлагатай тохирдоггүйгээс монгол хэл их эвдэрч Орос үг шиг хатуу ширүүн болж уянгалаг сонсголонтой байдлаа их алдаж , түүнийгээч бид а
comment bichigchid neg l ih tsetsrehsen astuud