"МАРГААШ ХИЧЭЭЛ ОРОХГҮЙ ГЭЖ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ ААВ АА"
"Үр минь анхныхаа хичээлд явна гээд их бэлдсэн дээ. Гэтэл багш нар нь ажил хаяжээ. Хүү маань маргааш хичээл орохгүй гэж битгий хэлээрэй аав аа гэж байна. Надад хэлэх үг олдсонгүй" гэж нэгэн аав олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ хуваалцжээ. Багш нар үүнийг хараад нэгийг бодож, хоёрыг тунгаамаарсан. Энэ бол ийм зүйл тохиолдсон олон зуун аав ээжийн төлөөлөл. Үүнтэй зэрэгцэн ажил хаялтыг үргэлжлүүлэх, хүрээгээ тэлэхээр төлөвлөсөн гэсэн таагүй мэдээллийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар дуулгалаа. Үүнд олон нийт дургүйцэж, эсэргүүцэн, мөн шүүмжилэлтэй хандаж байна. Арга ч үгүй биз. Эх орны ирээдүй бидний залгамж халаа, Монгол Улсын түүхийг үргэлжлүүлэх хүүхдүүдэд эрдэм ном заах, хүмүүжүүлэх үүрэгтэй хүмүүс хичээлийн шинэ жилийн эхний өдөр ажил хаяж байгааг зөвтгөх аргагүй. Тийм ч учраас эцэг, эхчүүд багш нарын ажил хаялтын талаар олон нийтийн сүлжээнд байр сууриа хүчтэй илэрхийлж байна.
Тухайлбал, "Үйлдвэрчний эвлэл татвар гэж асар их мөнгө татдаг. Тэр их мөнгөөрөө юу хийдэг вэ. Ганц нэг жагсаал цуглаан, ажил хаялт гэх тэмцлийн хамгийн хоцрогдсон загварыг ашиглаж тав арван төгрөг зарж байна. Үйлдвэрчний эвлэлийн удирдлагыг сольж, шинэ шийдэл санааг эрэлхийлэгч удирдагчтай болгох хэрэгтэй", "Хүүхдийн сурах эрхийг хясан боогдуулж байгаа багш нарын эсрэг эцэг, эхчүүд нэгдэж тэмцэх хэрэгтэй. Төр, засгаас авсан арга хэмжээг дандаа үгүйсгэж эсэргүүцэн жагсаал цуглаанаар халхавч хийж татвар төлөгчдийн мөнгөөр амь зогоодог Үйлдвэрчний эвлэлийн эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгтэй. Энэ байгууллагыг шинэчлэх цаг болсон. Үүний төлөө дуугарах хэрэгтэй байна" гэх байр суурь олон нийтийн сүлжээнд хөвөрч байна. Ард түмэн ийн чухам үнэнийг цөөн үгээр хэлсэн гэхэд буруудахгүй.
СУРГУУЛЬДАА ДОГДОЛЖ ОЧООД ДОГОЛОН НУЛИМСТАЙ БУЦАВ
Хүүхдийн эрхийг хүндэтгэж түүний нэрийг нууцлахаар шийдэв. Сонгинохайрхан дүүргийн X сургуульд суралцдаг нэгэн охин энэ жил долоодугаар ангид дэвшин орно. Тэр есдүгээр сарын 1-нийг хуруу даран хүлээж байв. Тиймээс хэд хоногийн өмнө аав ээжтэйгээ хичээлийнхээ бэлтгэлийг базаасан. Тэр даруйдаа цүнхэндээ балны мөр гаргаагүй шинэ дэвтэр хийж, дүрэмт хувцсаа индүүдэж тавиад хичээл эхлэх өдрийг тэсэн ядан хүлээж байлаа. Энэ жил есдүгээр сарын 1 амралтын буюу бямба гаригт таарсан учир нэгдсэн журмаар бүх сургууль, цэцэрлэг зөвхөн нээлтээ хийгээд хүүхдүүдээ тараасан. Ингээд есдүгээр сарын 3 буюу даваа гаригт 2018-2019 оны хичээлийн шинэ жилийг албан ёсоор эхлүүлэх байсан ч нэлээд хэдэн сургуулийн багш нар ажил хаясан юм. Үүний нэг Сонгинохайрхан дүүргийн X сургууль байсан тул охины хүлээлт ийн талаар болов. Уг нь ангийн багш фэйсбүүк грүүпдээ "Маргааш /өчигдөр/ ажил хаях тул хичээл орохгүйг мэдэгдье" гэж бичсэн байсан ч охин итгэхийг хүссэнгүй. Өглөө эртхэн босч, индүүний мөр нь гараагүй дүрэмт хувцсаа өмсч, шинэхэн цүнхээ үүрч сургуулийн зүг алхав. Түүнийг очиход сургууль нь эл хуль угтжээ. Зуны гурван сар хүлээсэн ангийн найзууд, багш нартайгаа уулзаж чадалгүй, догдолж ирээд доголон нулимстай буцав. Энэ сурагч шиг хэчнээн хүүхэд ийм байдалтай буцсан бол. Уг нь хичээлийн анхны өдөр сурагч насны хамгийн баярт мөч байдагсан. Ялангуяа эрдмийн өргөөний босгыг анх удаа алхаж, сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суух зургаан настнуудын хувьд дэндүү харамсалтай явдал болов.
ДАРААХ СУРГУУЛИУД ЭРДМИЙН ӨРГӨӨНИЙ ҮҮДЭЭ НЭЭСЭНГҮЙ
Ямартай ч нэлээд хэдэн сургууль ажил хаяжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 18, 26, 34, 41, 115, 118, 12, 28, Сонгинохайрхан дүүргийн ес, Ирээдүй цогцолбор нэг, хоёрдугаар бага, дунд ахлах, мөн гуравдугаар бага сургуулийн багш нар ажил хаясан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 44, 53, 79, 84, 85, 92, 97, 102 дугаар сургууль болон Амгалан цогцолбор үүнд нэгдсэн байна. Мөн Баянгол дүүргийн 93, 73, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн багш нар нэгджээ. Эдгээр сургууль сурагчдадаа эрдмийн өргөөний үүдээ нээгээгүй бол бусад нь хүүхдүүдээ хүлээн авч, хичээлээ заан үүргээ биелүүлсэн юм. Багш нар болон МҮЭХ-ны болчимгүй үйлдлээс болж хичээлийн эхний өдөр сургууль эзгүйрч, сурагчдын сэтгэл гонсойж, цэцэрлэгиин насныхан цоожтой хаалганы цаана үлдсэн явдал хоёр дахь жилдээ тохиож байна. Тодруулбал, өнгөрсөн жилийн өдийд хот, хөдөөгийн 72 сургууль, 56 цэцэрлэг мөн үүдээ нээгээгүй. Гэтэл энэ жил мөн л эцэг, эхчүүд эргэлзээ тээнэгэлзээтэй, сурагчид битүүхэн хүлээлт дунд есдүгээр сарын 1-нийг угглаа. Цалин нэмэхэд уриалж, зохион байгуулж буй МҮЭХ-ны явцуу зангаас болж 300 мянган багш сурагчдаа үл тоож, 600 мянган хүүхэд сургуульдаа очиж чадахгүйд хүрэх байсан ч зарим нь үүргээ ухамсарласанд олон нийт талархав. Харин дээр дурдсан сургуулийн удирдлага, сурган хүмүүжүүлэгчид ажил хаяна гэсэн уриа, лоозонгоор далайлгаж улмаар түүнийгээ хэрэгжүүлээд буй нь энэ. Тэд хохироод үлдэж байгаа хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байхыг бодолцохүйгээр ийм үйлдэл гаргасанд олон нийт дургүйцэж байна.
БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭЭГҮЙ БИШ НЭМСЭН
Багш нарын цалинг нэмээгүй биш нэмсэн. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн сарын 22-нд төрийн албан хаагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр болсон. Тухайлбал, хамгийн бага цалинтай, хүнд орчин нөхцөлд ажиллаж буй бага ангийн болон цэцэрлэгийн багш, асрагч, сувилагч, соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг өмнө нь байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлж, ангиллыг нь 1-2 зэрэглэлээр өсгөсөн. Харин яамны хэлтэс, газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, сайд, дэд сайд, УИХ-ын гишүүн, шүүх, прокурор, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, төрийн өмчит компанийн болон сургуулийн захирлуудын цалинг энэ удаад нэмээгүй. Улс орны эдийн засаг сайжрах хэрээр нэн түрүүнд хамгийн бага цалинтай, хүнд хөдөлмөр эрхэлдэг албан хаагчдын цалинг ийм шийдлээр нэмэгдүүлсэн. Ийн нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүй шахуу байсан үе бидэнд бий. Харин ч энэ үе ард хоцорч, нөхцөл байдал өмнөхөөсөө сайжирч байна. Бас нэгэн жишээ дурдахад, 240 мянган төгрөг байсан цалингийн доод хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтоож, ирэх оны нэгдүгээр сараас 320,2020 оноос 420 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн. Ийм байдлаар Засгийн газар эдийн засгийн сэргэлтийн үр шимийг хамгийн түрүүнд иргэдийнхээ цалин хөлсөнд шингээж, амьжиргаанд нь анхаарч эхлээд буй нь энэ. Тэр ч байтугай ирэх жилээс төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирвал дахин нэмэх боломжтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Тиймээс Засгийн газрын зүгээс төсөв санхүүтэйгээ уялдуулан хамгийн боломжит байдлаар тэдний цалин хөлсийг нэмсэн. Цаашид ч нэмэгдүүлэх амлалт өгчихөөд байхад асуудлыг улстөржүүлж, аливааг муулж гоочилж, хүүхдүүдийн эрхийг боомилж суухын оронд үүрэгт ажлаа чанартай, нэр төртэй хийж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх нь дээр биз ээ.
ТЭМЦЭХЭД ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ, ЗАРЧИМ БАЙХ ЁСТОЙ
Багш нар жагсах, тэмцэх, үг хэлэх, эсэргүүцэх гээд хуулиар олгосон эрхээ эдэлж болно. Үүнийг хэн ч эсэргүүцэхгүй бас хорьж, цагдахгүй. Гэхдээ тэмцэхэд хариуцлага, ёс зүй, зарчим гэж бас баймаар. Багш нарын тэмцэлд хангалттай цаг хугацаа байсан. Тодотговол, зуны гурван сар. Энэ хугацаанд тэд бас сурагчид амарсан болохоос Засгийн газар, холботдах яам, агентлагууд ажиллаж байсан. Тиймээс энэ хугацаанд асуудлаа дэвшүүлж, зөвшилцөж шийдэлд хүрч болох байсан. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн гурван сард жагсах, өлсөх эрх нь ч тэдэнд нээлттэй байв. Гэтэл тэгсэнгүй. Өнгөрсөн хугацаанд амарч аялж, зугаалж явсан багш нар хичээлийн шинэ жил эхлэнгүүт тэмцэж буйд ямар учир байна вэ. Тэдний эрх ашгийн золиос хохирогч нь хүүхдүүд байх ёсгүй. Нийгмийн чухал салбарын эзэд нь ийм байдал үүсгэж, сурагчдаа өөрсдийн эрх ашгийн золиос, болгож буйд олон нийт харамсч бас халаглаж сууна. Мөн багш нар ийм явцуу бодолтой, хэн нэгний ятгалгад автах, зөвхөн цалин хөлсийг бүхнээс илүүд үзэх сэтгэлтэй гэж үү гэх нь ч байна. Тэд болон МҮЭХ цалингаа эхний ээлжид 15, ирэх оноос өмнө 50 хувиар нэмэгдүүлэх, ажил хаялтад оролцсон багш нарын цалинг бүрэн олгох, 300 мянган төгрөгийн урамшууллыг аравдугаар сарын 1-ний дотор олгохыг шаардаж буй. Шаардаж болно. Гэхдээ тэдний энэхүү шаардлагыг хангахын тулд эхлээд эдийн засгийн нөөц боломжоо судалж, харгалзан үзэх ёстой.
МҮЭХ ҮҮРГЭЭ ТЭМЦЭХ, ЖАГСАХ ГЭЖ АНДУУРСАН БОЛОЛТОЙ
Багш нарыг ажил хаяхад уриалж турхирч, зохион байгуулан удирдаж буй газар бол МҮЭХ. Уг нь Засгийн газартай зөвшилцлийн ширээний ард суудаг "том" эрхтэй байгууллага. Гэтэл сүүлийн үед байсхийгээд л цалин, тэтгэвэр нэмүүлнэ гэж хашгирахаас өөр ажил хийхээ болив. Тус газарт зөвхөн мөнгө төгрөгтэй зууралдахаас илүү нэн даруй хариулт нэхсэн, шийдлээ олоход нь дуу хоолой болох цаг үеийн олон асуудал бий. Тухайлбал, хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, осол аваар гээд тоочоод баршгүй. Ер нь аль ч салбарт дарамт болж, эрх ашиг нь хөндөгдөж буй асуудалд МҮЭХ юуны түрүүнд дуугарах ёстой. Энэ бүхэнд тус байгууллага ганц удаа ч болов байр сууриа илэрхийлсэн билүү. Нөгөө талаас ажил хаясан багш нарын цалинг хэн олгох вэ. Хуулиараа ажил олгогч олгохгүй. Ажил хаялтад багш нарыг уриалан зохион байгуулсан Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо үүнийг хариуцах ёстой аж. Тэгвэл тасарч байгаа хичээлийг хэзээ, хэрхэн яаж нөхөж, сурагчдыг хоцрогдолгүй сурах боломжоор хэн хангах вэ. Үүнд багш нараас хариулт, баталгаа хүсч байна. Ороогүй хичээлээ нөхөх, сурагчдын хоцрогдол арилгах гэж амралтын өдрүүдэд эсвэл илүү цагаар хичээллэх байдлаар хүүхдүүдэд дарамт үзүүлэхвий.
АШГИЙН БУС НЭРТЭЙ АШИГ ХОНЖОО ХАЙСАН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
Багш нарын тэмцлийг удирдагч нь МҮЭХ, чиглүүлэгч нь хэн бэ. Үүнд олон нийт аль хэдийнэ хариулт өгөөд эхэлжээ. Тодруулбал, энэхүү үйл явдлын ард АН байгаа гэж үзэж байна. Олны үг ортой гэдэг. "Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ" гэгчээр багш, эмч нарын нэрээр шантааж хийж амьдардаг төрийн бус байгууллага цөөнгүй. Тодруулбал, МҮЭХ болон Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооны улс төрийн тэмцлийн цаад зорилго нь багш, эмч нарын цалинг нэмүүлэхэд оршиж байна уу. Үнэн хэрэгтээ багш, эмч нарын цалинг нэмүүлэх асуудал хэдэн төрийн бус байгууллагынхны бизнес болсон юм биш биз. Уг нь энэ сарын 31 буюу баасан гаригт МҮЭХ багш нар ажил хаяхаа больсон тухай дуулгасан. Гэтэл нэг ч хонолгүй хэлснээсээ буцаж, хичээл заахгүй байхыг багш нарт уриалж байна. Тэдэнд хүүхдийн хувь заяа,сурах эрхийг барьцаалж ашиг хонжоо хийх эрх бий гэж үү. Тиймээс борооны дараах мөөг шиг олширсон ашгийн бус нэртэй ашиг хонжоо хайсан төрийн бус байгууллагуудыг цаашид цэгцлэх цаг нь болсныг энэхүү үйл явдал харууллаа. Багш нарын цалинг 50 хувиар нэмсэн ч тэдний нэрийг барьсан улс төр байсаар л байх нь мэдээж. Тиймээс багш нарт нэр хүнд, өөрийгөө хүндлэх сэтгэл байдаг бол хэн нэгний "гар хөл", аль нэгэн байгууллагын тэмцлийн "бамбай" болж явснаас сурагчдынхаа баатар, олон нийтийн хүндлэлийг хүлээсэн сурган хүмүүжүүлэгч байсан дээр.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Ухна толгойтой маанагуудын засгийн газар ажил хийж чадахгүй гологдож байна.Яаралтай огцруулах хэрэгтэй.
АНус намын тавьсан өрийг төлөх гэж улсаараа зовж байна. ҮЭ-ийг АНус нам удирдаж ХХБанк санхүүжилт өгч байна.
МҮЭХ-г татан буулгаачээ. 10 хүрэхгүй тарган дарга нар олон давхар олон байшин эзэмшээд ханахгүй хавийнхаа газрыг дамлан зараад дуусч байна. Гэдэс гүзээ нь дүүрч, хагарч барихгүй байгаа нь сонин.Одоо бүр ард түмнийг төр засгийн эсрэг турхирч мөнгө хийдэг боллоо. МҮЭХгэх 10 гаруйхан феодалыг огцруулж татан буулга. Байр савыг нь хичээлийн байргүй сургуулиудад өг.

үйлвэрчний эвлэл тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх хэрэг вэ. Багш эмнэлгийнхэн харин ч ингэж ажил хаяхгүй удлаа. сайн тэмц. тэгэхгүй бол элэг бариад ингээд л байгаад бн. авлигаас болоод өөдлөхгүй байгаа болохоос биш цалин өгч гийгүүлээд улс мөнгөгүй байгаа биш шүү дээ. Энэ муусайн луйварчин дарга нэртэй юмнууд цадаж ханахаа мэдэхгүй идэж уугаад л улс ийм болоод байгаа юм. эдний нэгнийх нь мөнгө л тэрбум тэрумаар тоологдоно гэдэг

Чиглүүлэгч нь АНус нам, санхүүжүүлэгч нь ХХБанк.
бүдүүлэг цогзолмаа боловсрол соёлыг устгаж эхлэлээ.ѳрѳѳсѳн дугуй цодмонтой нь огцортол эсэргүүцэлээ зогсоохгүй.эсвэд хүрэлсүх нь цуг унаг. тэгэж бж соёл боловсролоо аварна

өр тавьж улс хоосолсон АН-хантай хариуцлага тооцож тараагаач
Хүний сурч боловсрох эрхийг боогдуулж, ажлаа хийхгүй байгаа багш гэгч амьтад, тэднийг турхирч байгаа МҮЭ гэгчдийн эсрэг эцэг эхүүдийн холбоо, Монголын сурагчдын холбоо, сурагчид бид хамтран тэмцэж, хариуцлагагүй үйлдэл гаргаж, бусдыг даган далдганаж байгаа багш гэгчдийг ажлаас нь халж, шинэ залуу багш нарыг урин ажиллуулъя
Bitgii gorid tsemtsex chadbargvi xybia bodson ard jagsaj xaragdarai
Хүний сурч боловсрох эрхийг боогдуулж, ажлаа хийхгүй байгаа багш гэгч амьтад, тэднийг турхирч байгаа МҮЭ гэгчдийн эсрэг эцэг эхүүдийн холбоо, Монголын сурагчдын холбоо, сурагчид бид хамтран тэмцэж, хариуцлагагүй үйлдэл гаргаж, бусдыг даган далдганаж байгаа багш гэгчдийг ажлаас нь халж, шинэ залуу багш нарыг урин ажиллуулъя
Хүний сурч боловсрох эрхийг боогдуулж, ажлаа хийхгүй байгаа багш гэгч амьтад, тэднийг турхирч байгаа МҮЭ гэгчдийн эсрэг эцэг эхүүдийн холбоо, Монголын сурагчдын холбоо, сурагчид бид хамтран тэмцэж, хариуцлагагүй үйлдэл гаргаж, бусдыг даган далдганаж байгаа багш гэгчдийг ажлаас нь халж, шинэ залуу багш нарыг урин ажиллуулъя
Хэрвээ хүүхдэдээ сайн боловсрол, найдвартай багшийн гарт орхиё гэвэл цалингийг нь сайн өгөх хэрэгтэй.Багшийн ажил цалин өндөр байж байж чадвар сайтай хүүхэд сурлагатай хүүхэд багш мэргэжлийг сонгоно. Хамгийн тааруухан сурлагатай хүүхэд багшийн сургуульд ордог. Сурлага суутай хүүхдийг багш болгоно гэдэг.... Улсад мөнгө байгаа дарга нар тансаглаж байгааг харж бгаа. Мэдээлэлийн хэрэгсэл ашиглаж улс мөнгөгүй гэсэн тархи угаалт ЗГ байгуулагдсанаас хойш л эхэлсэн.
Энэ хариуцлагагүй амьтдын юун цалинг нэмэх, ажлаас нь халж, шинэ багш нарыг ажиллуулж, хичээлийг яаралтай эхлүүл. БСШУЯ, Сурагчдын холбоо юу хийгээд байгаа юм бэ. Ажлаас халах үндэслэл нь тодорхой, цалин, ажлын байр, хичээлийн орчин, сурагчид гээд бүх юм бүрэн байхад ажлаа хийхгүй байгаа амьдад ажлын хариуцлага алдаж, тасалсан, эсвэл сайн дураараа ажлаасаа халагдсан гэсэн тушаал гаргах хэрэгтэй. Ажлын байран дээр зүгээр суухыг ажил хийсэн гэдэггүй ш дээ
Энэ бол улс үндэстний аюулгүй байдалд ноцтой халдаж байгаа гэмт хэрэг шүү Тагнуулын байгууллага ажлаа хийж цаад эздийг нь олж хариуцлага тооцох хэрэгтэй
Энэ бол улс үндэстний аюулгүй байдалд ноцтой халдаж байгаа гэмт хэрэг шүү Тагнуулын байгууллага ажлаа хийж цаад эздийг нь олж хариуцлага тооцох хэрэгтэй
Хүний сурч боловсрох эрхийг боогдуулж, ажлаа хийхгүй байгаа багш гэгч амьтад, тэднийг турхирч байгаа МҮЭ гэгчдийн эсрэг эцэг эхүүдийн холбоо, Монголын сурагчдын холбоо, сурагчид бид хамтран тэмцэж, хариуцлагагүй үйлдэл гаргаж, бусдыг даган далдганаж байгаа багш гэгчдийг ажлаас нь халж, шинэ залуу багш нарыг урин ажиллуулъя
Chadah uu?

AN chigluulj baigaa yu?
Энэ хариуцлагагүй амьтдын юун цалинг нэмэх, ажлаас нь халж, шинэ багш нарыг ажиллуулж, хичээлийг яаралтай эхлүүл. БСШУЯ, Сурагчдын холбоо юу хийгээд байгаа юм бэ. Ажлаас халах үндэслэл нь тодорхой, цалин, ажлын байр, хичээлийн орчин, сурагчид гээд бүх юм бүрэн байхад ажлаа хийхгүй байгаа амьдад ажлын хариуцлага алдаж, тасалсан, эсвэл сайн дураараа ажлаасаа халагдсан гэсэн тушаал гаргах хэрэгтэй. Ажлын байран дээр зүгээр суухыг ажил хийсэн гэдэггүй ш дээ
Сурагчдын эрх ашгийг хамгаалж, хариуцлагагүй багш нар, МҮЭ-д арга хэмжээ ав, юун цалин нэмэх
Хөөрч догдолсон хүүхдийн сэтгэл рүү ус цацлаа даа.
chigluulegch.ni.AH.bas.MAHAH.buleglel.gej.bodoj.bna
ҮЭ-г татан буулгаж,багш нарыг АТТЕСДАЧЛАЛД хамруул засгийн газраа
Гахай Эрдэнэ
энэ Амгаланбаатар 2012-2016 онд ганц удаа жагссан билуу???? санахгуй байна шуу.!!!
Болох естой бухэн болж байхад уурлаж тэвдээд хэрэггуй ээ. Багш нар бугдийн дээд шутээн шуудээ.
ҮЭвлэл гэгч жагсаал удирдахаас өөр ажилгүй хэдэн татвар төлөгч гишүүдийнхээ мөнгөөр амиа зогоогчдыг одоо орвогоор нь үгүй хийх хэрэгтэй.Төрийн ажилд ямарч тус бодоггүй мөртлөө дандаа хутган үймүүлж тушаа болдог нөхдийг зайлуулсан байхад хэнч хохирохгүй,хэндч үгүйлэгдэхгүй гэдэг нь ойлгомжтой.Энэ багш нарыг хэн хөшигний араас удирдаж хэн санхүүжүүлж байна гэдгийг Тагнуулийн байгууллаг шалгаж тогтоох хэрэгтэйш дээ.

ҮЭ улс төржөөд удаж байна.
Ажил хаях нь зөв шүү дээ дээрээ болохоор хагартлаа баяжаад доод хүмүүс хэцүү байгаа шүү багшийн ажил стресс ихтэй цалин бага хангалттай цалинтай бол санаа зовох зүйлгүй ажлаа хийнэ
Энэ улсд ажил хийж татвар төлөгчөөсөө илүү улс төрийн хийрхэл хийж кайф авдаг тархины тураалтангууд олширсон ,нам дагаж далдагнаад л
Hulgaich nar tor zaidalbal heruul temtsel tasrahgui
Юуны чинь үр мүр, юуны чинь доголон нулимс. юун их сэтгэлийн хөдөлгөөн үхсэн баас. Харни олон жил боолын хөдөлмөр эрхэлсэн шударга (энд шударга хүнийг хэлж байна шүү луйварчин багш эмч нар их бий. гэхдээ тэр нь та нарын үр хүүхдүүд) багш эмч нарын үр хүүхдүүд яаж амьдарч байна даа. Орон сууцгүй ажилгүй, ядуу зүдүү ёстой нөгөө доголон нулимстай явж байна. Цалигаа нэмүүлэх биш ажилдаа тохирсон хөдөлмөрийн хөлсөө нэхэж байна.
Ухна толгойлгойлсон засгийн тэргүүнийг яаралтай огцруул. Мэдлэг байхгүй, чадвар байхгүй шимэгч нар. Дарга албан тушаалд Топор гэх нөхрийн дагалдагч цүнх баригч нар бүгдийг эзэлсэн. Улсад ажиллаагүй байж сэвхийтэл ирээд суучдаг ийм байж таарахгүй ээ.
Оффшорчид багш нарын чинь мөнгийг авсан гэдэг зөв ойлголтыг сурагчдад суулгаж өгөх нь хамгийн чухал.
Боловсролд мөнгө шидэж байж улс хөгждөг. Багш нарын цалинг дор хаяж 3 дахон нэмэх хэрэгтэй.
Юуны чинь үр мүр, юуны чинь доголон нулимс. юун их сэтгэлийн хөдөлгөөн үхсэн баас. Харни олон жил боолын хөдөлмөр эрхэлсэн шударга (энд шударга хүнийг хэлж байна шүү луйварчин багш эмч нар их бий. гэхдээ тэр нь та нарын үр хүүхдүүд) багш эмч нарын үр хүүхдүүд яаж амьдарч байна даа. Орон сууцгүй ажилгүй, ядуу зүдүү ёстой нөгөө доголон нулимстай явж байна. Цалигаа нэмүүлэх биш ажилдаа тохирсон хөдөлмөрийн хөлсөө нэхэж байна.
Chiglvvlegch n Bagsh nar