sonin.mn
Монголын анхны тэрбумтнуудын нэг асан, өнөөгийн эх оронч доктор Т.Баярхүү Холливудын од Клифф Картистай хамтран хэд хэдэн кино төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж буй аж. Тэрээр энэ тухай: "8- р сараас Монголд гарч эхэлсэн найз Холливудын од Клифф Картис тоынхааглосон "MEG" киног үзлээ. Ихэнхдээ сансар огторгуй зөгнөлт сэдвээр хийгддэг кинонуудтай харьцуулбал " MEG" нь зохиомжийн хувьд далайн гүн ёроол, түүний цаана далдлагдан дарагдсан, сүйрсэн, сөнөсөн ертөнцийн тухай буюу өнгөрсөн түүх рүүгээ ярган шургах оролдлого хийснээрээ маш таалагдлаа. Уг ухаарч чадвал өнөөгийн хүн төрөлхтөнд өнгөрснөөсөө сургамж авахаар ч зүйл нилээн ажиглагдлаа. Найзын минь хүсэл мөрөөдөл бол Их Чингис хааны минь тухай кинонд оролцох, дүрд нь тоглох. Бид хэд хэдэн төсөл ярилцаж байгаа. Уг нь Монгол улс минь төртэй, эзэнтэй бол дэлхийн хэмжээний оддыг авчраад кино хийж Монголоо зөв ойлгуулж, сурталчилж, дэлгэрүүлж, зөвшөөрүүлэхэд хэцүү хүнд юм огтхон ч үгүй. Яахав шинэ Үндсэн хууль, шинэ төрөө бүтээж байгаад эхлүүлнээ!!!" гэжээ.
 
 
 
 
М.Чойжал