sonin.mn
УИХ-ын дарга М.Энхболд өөрийн албан ёсны facebook хуудастаа сошиал медиагийн тухай бичвэр нийтэлсэн байна. Тодруулбал тэрээр: "Бид бүгдээрээ эх орондоо хайртай. Зөвхөн хэдхэн хүн хайрлаад бусад нь хорлоод буй мэтээр сошиалд зохион байрлуулалттай их дайрах юм.Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч бусдыг гүтгэх, харлуулах байдлаар хандаж болохгүй юм.
Сошиалын онцлог нь; эх сурвалжгүй, харлуулсан, муулсан, ор үндэслэлгүй мэдээлэл хурдан түгдэг юм билээ. 
Үүнийг зарим нэг оорцог хүмүүс их ашиглаж байгаа нь харамсалтай. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг хойно доо, үнэн, худлыг ялгах ухаан манай ард түмэнд бий." гэжээ.