sonin.mn

БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ энэ сарын 5-8-ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулагдаж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд өчигдөр орой "Новотел" зочид буудалд ӨМӨЗО-ны "Монгол элемент" загварын агентлаг өөрсдийн бүтээсэн гоёлуудаа танилцуулсан юм.  Монгол улсын загвар өмсөгчид хувцаснуудыг тайзнаа амилуулж, хамтран ажилласан бөгөөд,  "Монгол элемент" агентлагын загвар зохион бүтээгч Наранхуарын бүтээлүүд нь Өвөрмонголын үндэсний хувцсыг орчин үеийн загвартай хослуулснаараа онцлог талтай гэж зохион байгуулагчид хэлсэн юм.