sonin.mn

2018-2019 оны хичээлийн шинэ жил багш нарын ажил хаялтаар эхэлсэн билээ. Тэгвэл уг ажил хаялт 6 дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгууллаа. Анх 12 сургууль ажил хаяснаар эхэлсэн бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 130 гаруй боловсролын байгууллага уг ажил хаялтанд нэгдээд байгаа юм. Мөн өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яаманд шаардлага, МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт хүргүүллээ.