sonin.mn
Чингис хааны дэлхийн академийн бодлого баригч, стратегич, соён гэгээрүүлэгч, Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн, академич Л.Баясгалантай ярилцлаа.
 
Яагаад сонинд хандах болсон юм бэ. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?
 
-Өнөөдөр хүн төрөлхтний соёл, иргэншил мухардалд ороод байна. Чингис хааны гүн ухаан буюу Монголын хаадын гүн ухааны сонгодог зарчим дэлхийн хүн төрөлхтөнг дээд мандлын соёл, иргэншил буюу бумбын эринд шилжүүлэхээр болоод байна. Бид ямар алтан ураг, өв соёлтой хүмүүс вэ, ямар түүхтэй орон бэ. Хүн төрөлхтөн Чингис хааныг мянганы шилдэг удирдагчаар хүлээн зөвшөөрчээ. Гэтэл хүлээн зөвшөөрөгдсөн алтан ургийн хүн Монголд байгаад байдаг. Энэ хэн бэ. Чингис хааны дэлхийн академийн тэргүүн, 29 дэх үеийн бодлого баригч, доктор, профессор, АНУ-ын түүх, улс төр судлалын доктор, Казахстан туризмын академийн хүндэт профессор, 2009 оны зургадугаар сарын 11-нд  дэлхийн агуу их соёл, иргэншлийг 1000 жил удирдаж явсан ариун Ромыг үндэслэгч, Италийн хунтайж, Их Византын гүрнийг үндэслэгч, Испанийн хунтайж нар Монголд ирж Монгол Улсын иргэн П.Даваанямд долоон том эрхээ хүлээн зөвшөөрчихөөд хараад сууж байна. Гэтэл үр хойч болсон үр хүүхэд бид хүлээн зөвшөөрдөггүй. Сэтгэхүйн бохирдолд орчихсон.
 
-Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэж?
 
-Манайд мэдлэг боловсролгүй, мэргэжилгүй, ёс зүйгүй улстөрчид гарч ирээд байна. Улс орныг байтугай айл өрхийг сонирхлоор удирдаж болохгүй. Гэтэл манайхан сонирхлоороо бүх юманд тэмүүлдэг. Төрийн тэргүүн нь  хүртэл сонирхол, тэмүүлэл, мөрөөдөл гэсэн үгийг хэлдэг. Өнөөдөр мөрөөдлөөр улс орныг удирдаж болох уу. Дэлхий дээр иргэний нийгмийг үндэслэсэн хүнийг XIII зууны үеийн Чингис хаан гээд хүлээн зөвшөөрчихөөд байна. Яагаад гэвэл өрх гэрээрээ нэгддэг, өрх бүртээ үйлчилдэг, хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгмийг цогцоор нь бүтээж өгсөн. Гурван сая хүнээ эзэн, төр гэж үздэг. Чингис хаан нийт иргэнээс улсыг төрүүлэхийг төр гэнэ гэж хэлсэн болохоос өнөөдрийнхтэй адил намчирхдаг, талцдаг, хуваагддаг, эрх мэдэл, албан тушаал, нас, хүйсээр нь ялгаварладаг. Монголын нийгэм ийм байж болох уу. Өнөөдөр мөнгөний их амбицтай, мөнгө, алт шүтэж байна. 1992 онд Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Эрхэм зорилго нь хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэм байгуулна гэж байгаа. Гэтэл үүнийгээ ухаарч ойлгодоггүй. Ойлгохыг хүсдэггүй, ингэсээр байгаад агуу түүхтэй, соёл, иргэншил, энэ их уудам газар нутаг, баялагтай орон үхлээ. Тиймээс бид үүнийг ухаарч, нэгдэх цаг болсон. Хүн бүр соён гэгээрэх цаг нь болсон.  Өнөөдөр мөрөө, биеэ,  гэрээ зассан хүн төр барих ёстой. Тиймээс "Зууны мэдээ" сониноор дамжуулан Монголын нийгмийг нэгдээчээ гэж хэлмээр байна. Бид хүн төрөлхтний соёл, иргэншлийн өмнө их хариуцлага хүлээх гээд байна.
 
-Тухайлбал, ямар хариуцлага вэ?
 
-Монгол хүн хэзээ газраа ухаж, ойгоо шатааж, тайрч, усаа бохирдуулж байсан юм бэ. Хубилай цэцэн хаан "Гэр барих, төр барих хоёр адилхан" гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр манайд гэр барьдаг хүн байна уу. Гэр гэдэг өв соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгаа. Манай өвөг дээдэс 250 салбар шинжлэх ухаанаар 12 мянган мэргэжил, чиглэлээр 25 мянган үнэт ев соёлыг бидэнд бүтээж өгсөн хэмээн дэлхийн түүхэнд байж байна. Гэтэл өнөөдрийн хүн төрөлхтөн 52-хон салбар шинжлэх ухаанаар 2832 мэргэжил дээр өрсөлдөөн байдаг. Яаж мухардаж байна вэ. Мөн хоорондоо байлдаж, эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна. Тэгэхээр нэгийгээ эзлэн түрэмгийлэх бодлого биш оюун ухаанаараа уралдах цаг болсон. Мөнгөний филисофийг Чингис хаан хүн төрөлхтөнд үндэслэж өгсөн. Яагаад гэвэл дэлхийн 43 улсын хаадын өмнө Чингис хаан "Та нар хүн төрөлхтөнг боол болохын төлөө төрсөн гэж үздэг юм байна. Иймийн тулд та нарт нэгэн филисофийг бий болгож өгье. Мөнгийг боол мэт хэрэглэгтүн" гэж зарлигдсан байх жишээтэй. Гэтэл өнөөдөр бид мөнгөний, бусдын болон амьдралынхаа боол болоод явж байгаагаа огт ойлгодоггүй. Монгол Улсын төр энэ дээр яагаад бодлого явуулж чадахгүй байна вэ. Монгол Улсын төр алтан ургийн бодлогод яагаад боловсрохгүй байгаа юм бэ. Чингис хаан XIII зууны үед 30 мянган малчин өрхийг нөхөн үйлдвэрлэлтэй, нөөцтэй,хөрөнгө дайчлах чадвартай, 50 жилийн хүнсний нөөцтэй бодлого боловсруулжээ. Гэтэл өнөөдөр бидэнд нөөц байдаггүй. Үүнийг хүн төрөлхтөн өнөөдөр хүсч, мөрөөдөж байна. Бид ийм замаар яваад байж болох уу.
 
-Таныхаар яаж явах ёстой юм бэ?
 
-Бид мөнх тэнгэрийн хүчин дор нэгдэх ёстой. Мөнх тэнгэрийн тайлга, тахилгыг хийж овог, аймгаараа нэгдэх ёстой. Язгууртны удам угсааг мөнх тэнгэрийн хүчин дор, мөнх тэнгэрийн зарлигаар шийдвэрлэдэг болохоос өнөөдрийнх шиг зээл тусламжаар шийдвэрлэхгүй. Хоёрдугаарт, хар хайрцгандаа баглагдсан. Хар хайрцгаар гарсан юмыг зөв гэж үздэг. Тэгвэл одоо толгойдоо юмыг шингээх цаг болсон. Эрдмийн замыг орхивол мафийн зам угтана гэж эртний агуу сэтгэгчид хэлсэн байдаг. Тиймээс дэлхийн хөгжилтэй орнуудын стандартаар боловсорч толгойгоо хөгжүүлээч ээ, үр хойчоо боловсруулаач ээ гэж хэлмээр байна. Гадны орны колончлогч бодлогод бүү нэрвэгд. Үүний оронд үндэснийхээ өв соёл, үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байна. Чингисийн үед нэг өрх 10 янзын юм хийдэг байсан. Бидүүнийг устгаж, мөхөөж болохгүй. Өнөөдөр монголчууд нэгдэж чадахгүй байна.
 
Р.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин