Өчигдөр орой ТВ асаагаадахсан чинь манай ерөнхийлөгч Х.Баттулга, Японы ерөнхийлөгч Шинзо Абэтэй уулзах үеэрээ эко хот байгуулахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд цаадах нь дуртай байгаа бололтой толгой дохиж сууж харагдав. Хамтрах юу байхав дээ мань хүн мөнгө хайрлаач гэж алгаа тосож л байгаа нь ойлгомжтой.
Сануулахад одоогоос 20-иод жилийн өмнө манай удирдагчид яг ийм саналыг Солонгосын талд тавьж цаадуул нь ч уухайн тас хүлээн авч, “Ногоон хэрэм” төслийг эхлүүлж байсныг зарим хүмүүс санаж байгаа байх, харин харамсалтай нь энэ хооронд төр засаг хориод удаа солигдсон учраас одоогийн “дээдсийн хүрээлэнгийнхэн” дотор үүнийг мэдэх цөөхөн байгаа болов уу.
Энэ төслийн хүрээнд Монгол орныг ойжуулан хангай говийг заагалж, “ногоон хэрэм” татан ойн зурвас байгуулах агуу хүсэл мөрөөдөлтэйгөөр Солонгосын талаас жил бүр 1 сая доллар, Монголын талаас зохих хэмжээний хөрөнгө гаргаж их ажлыг өрнүүлэхээр болсныг сонсоод мань мэтийн гэнэн хүмүүс чихээ дэлдийлгэн цээжээ дэлдэн хөөрцөглөж байлаа. Удалгүй Солонгосын тал амалсан ёсоор ажлаа эхлүүлж, өнөөдөр Төв аймгийн Лүн суманд 20 га,, Өмнөговь аймгийн Даланзадгадад 24 га газар мод тарьж ажил нь өнөөдөр алхам алхмаар урагшилж байна. Солонгосын талаас гаргах мөнгөнийхөө хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэн жилд бараг 2 саяыг зараад байгаа дуулдана. Харин манай засаг төр эхэндээ нилээд дуулиантайгаар том том дугарч, хүч хавсрах янзтай байснаа сүүл рүүгээ мартагнаж, амлалтаасаа ухарч хамтран дэмжигчээ “мурих” араандаа орсон нь ичгэвтэр юм даа. Тэр үед БОАЖЯ-ны дэргэд байгуулсан төслийн жижиг нэгжээ бүр таван жилийн өмнө татан буулгаж, “Ногоон хэрэм” төслийг Монголын талаас дэмжих ажил дашийн шоо болон гэнэн Солонгосуудын урмыг хугалсан даа.
Яг бидэнтэй хамт өмнөд хөрш маань 1999 онд “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Өнөөдөр тэд өнгөрсөн 18 жилд 100 гаруй тэрбум доллар зарцуулан 32 сая га газрыг ойжуулжээ. Жил бүр Ирланд улсын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газрыг ойжуулдаг БНХАУ 2050 гэхэд цагаан хэрэмтэйгээ тэнцэх хэмжээний урттай /4500км/, 40 сая га-г ойжуулан ногоон хэрэм босгох зорилт тавин ажиллаж байна. Агаар дахь нүүрстөрөгчийн хэмжээг багасган дэлхийн дулаарлыг бууруулах энэ хөтөлбөрийг олон улсын байгууллагууд дэмжин санхүүжүүлж ч байна. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ манайхаас 6 дахин том Хятад их гүрнийг 22% ой бүрхдэг, энэ хэмжээ жилээс жилд эрчимтэй өссөөр харин манай улсын дөнгөж 8 %-ийг ой эзэлдэг, харамсалтай нь энэ жаахан ой мод маань элдэв шалтгааны улмаас жилээс жилд багассаар байгаа. Тиймээ, тэд чадна. Харин манай “Ногоон хэрэм” шиг үлгэрийг ерөнхийлөгч маань дахиад яриад эхлэв үү гэж санаа зовнисондоо энэхүү нийтлэлийг тэрлэж сууна.
Монголчууд бид орос ах нарын дэмжлэгтэйгээр мод тарих ажлыг аль өнгөрсөн зууны 60-аад оны тэртээгээс эхлүүлснийг мэдэх хүн олон буй. Тэд бидэнд мод яаж ургуулдгийг зааж сургасан. Муу нэртэй, муухай зантай гэх Цэдэнбал-Филатова гуайн санаачлагаар анх хүүхэд залуучуудад зориулсан цэцэрлэгт хүрээлэнг нийслэл хотод бүтээн байгуулахаар болсон гэдэг. Намын төв хороо, Улс төрийн товчооныхныг хамруулан хагас бүтэн сайнгүй коомоороо коммунист субботник хийж, урьд нь Улаанбаатар хотын хогийн хонхор байсан хурсан их хогийг зайлуулан цэвэрлэж, хоёр гуравхан жилийн дотор ямар сайхан цэцэрлэгт хүрээлэн байгууллаа? Манай оронд айлчилсан гадаадын бүх л төр засгийн удирдагчид, хүндтэй зочид төлөөлөгчид тэнд мод суулгадаг түүнийг нь арчилж ургуулдаг байлаа. Оросын ДСНК-гийн хажууд ямар гоё ойн төгөл байлаа даа. Ер нь нийслэл хот маань тэр үед жинхэнэ эко ногоон хот байсныг санаж байгаа хүмүүс олон буй.
Гэтэл ардчилал гээч тийрэн эхлэнгүүт бүх юм орвонгоороо эргэж, сүүлийн хориодхон жилийн дотор нийслэл хотын маань гудамж талбай дахь бүх мод хяргагдаж хядагдаж, бидний хүүхдүүдээ хөтлөн зугаалах дуртай байсан ногоон Улаанбаатар маань ямар аймаар цементэн /Concrete jungle/ шугуй болоод хувирчихсныг бодохоос гол харладаг юм.
Ой мод бүү хэл машин техник хүн ард нь багтахгүй болтлоо шамбааралдан чихэлдчихсэн. Ленинград хот дэлхийн 2-р дайны үед гурван жил гаран Германчуудад бүслэгдэн тарчлагдахдаа хичнээн даарч хөрч хөлдөж үхэж байсан ч иргэд нь нэг ч мод тайраагүй гэдэг юм билээ. Гэтэл бид шинэ зууны эхэнд хотынхоо бүх модоо устгах увайгүй улаан хувьсгал хийчихлээ шүү дээ. Энэ хувьсгалыг гардан удирдсан тэнэгүүдийн шунал гэж мөн ч агуу юм даа.
Оросууд байсан газар ядаж ой мод үлдэх юм. Эрдэнэт, Чойбалсанд очиж үзсэн хүн болгон үүнийг батална. Дархан хотыг тэдний дэмжлэгээр ногооруулсан ч гудамж дагуу тарьсан мод нь сүүлийн үед тайрагдаад дуусаж байгаа юм билээ. Монгол нутагт байрлаж байсан Оросын цэргийн ангиудынх нь хашаанд байсан битүү ногоон улиаснуудаас нь үлдсэн юм өнөөдөр юу ч байхгүй. Хуучны түүхийгяривал сайхан муухай дурсамжууд зөндөө зөндөө. Гэвч энд хүрээд өндөрлье.
Өнөөдөр бид мод тарьж байгаа нь гэж ёстой “гурилдаж” байна аа. Энэ зориулалтаар улсын төсвөөс өнгөрсөн хугацаанд хичнээн их мөнгө хаашаа урсан гарсныг мэдэх юм алга, үүнийг уншигч түмэн хүмүүс хуваалцана бизээ. Миний мэдэхээс 2014 онд ерөнхийлөгчийн санаачлагаар Улаанбаатар хотоос дөрвөн зүг рүү гарах их замыг дагуулан тавь тавин км-т зурвас төгөл тариална гээд тэрбум гаруй төгрөг улсын төсвөөс хуссан юмдаг. Тарих нь хөөрхий тарьсан л байх, ургасан нь хэд байгааг одоо та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа хойно олон юм нурших юун. Зөвхөн нисэх Яармагийн дагуу мод тарина гээд хөөрхий Япончууд хичнээн жил хөрөнгө цацлаа, одоо тэнд
“түй” ч байхгүй. Цэцэрлэгт хүрээлэнгээ очоод үзээрэй, зүлэг ногоон ой биш саарал цементэн талбай л угтах вий. Мод тарих ажил нь хэн нэгний мөнгөөр хавар намрын субботникоор хийгддэг ажил биш юм байна гэдгийг бид харлаа үзлээ, ханалаа цадлаа.
Эцэст нь энэ ажлыг төрийн мөнгөөр биш, хүн бүхний оролцоотойгоор хийж болох нэгэн санаа туршлага байгаагаа өгүүлэх минь. Өөрийгөө магтаж байна гэж бүү бодоорой.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө миний бие тэнд сурч байсан хүүхдүүдээ эргэх далимаар Хавай орж хэд хонохдоо хашаагаа амьд ургамлаар хийж болох санааг анх өвөртөлж ирсэн юм. Тэр жилээ байшингаа ч босгоогүй байж зуслангийнхаа жоохон газрыг тойруулаад 500 гаруй хайлаас, жимснийхээ хэдэн бутыг хашаад 100 гаруй шар хуайс бас бус бут сөөг тарьж усалж арчлаад байсны үр дүнд өнөөдөр хэний ч өмнө нүүр улайхгүй хүнд үзүүлэх ургамлан хашаатай болсон юм. Намайг эзэнгүй хашаанд мод тарьж байгааг минь анх харсан таньдаг таньдаггүй хүн болгон миний тэнэг мангарыг гайхаад байсан чинь одоо энэ жишгээр олон газар “амьд” хашаа босож эхэлснийг харахаас урамтай байдаг юм шүү. Байшин яах вэ зуны гурван сарын дотор л босно биз, харин мод бол таван жилээс наашгүй гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна. Манай хашааны мод жил болгон дээрээс нь танаж тайруулдаг хэрнээ л 4-5м өндөртэй бат бөх хэрмэн хана болсон доо.
Амьд хашаанд амьдрах тун олон давуу талтай. Салхи шорооноос найдвартай хамгаална, хэрэв зүлэгжүүлж чадах аваас амьдрах орчныг чинь чийгшүүлэн цэвэршүүлнэ, үр хүүхдийг чинь эх байгалаа хайрладаг болгон хүмүүжүүлнэ, дээр нь өдөр бүр та тэднийгээ арчлан ургуулах ажилд өөрийн эрхгүй татагдах учраас байнгын хөдөлгөөнд байж бие чинь эрүүлжинэ, модон дээр шүгэлдэх төрөл бүрийн шувуудын дуунд оюун санаа чинь саруулжина... гээд явж өгнө өө.
Монголчууд бид хөдөө хотгүй амьдрахаар буусан газраа эхлээд л юуны түрүүн хашиж авдаг “донтой” улс. Аймаг хот, сум дүүргээр яваад үзвэл банз, тоосго, блок, төмөр, бүр хуучин дугуйгаар ч хамаагүй хашсан хашаанууд хааяагүй, хашаагүй айл гэж нэг ч үгүй. Хамгийн арчаагүй нэгэн ч юугаар хамаагүй алгын чинээ газраа хашихгүй л бол гэрийн гадаа үлдээсэн юуг чинь голохгүй ганцхан шөнийн дотор л урт гартнууд хамчихдаг болохоор хашаа барихгүйгээр амьдрах орон зай Монголд байхгүй. Хуулиар олгогдсон 700кв.м газраа хашихын тулд танд ядаж 100 гаруй метр банзан хашаа барих шаардлага гарна, түүний хэмжээгээр ойгоос мод огтлогдоно. Хот хөдөөгүй, хангай говьгүй хашаа барин амьдардаг хагас сая гаруй өрхийн барьсан банзан хашаанд орсон модыг тооцоод үзэх юм бол ойн жаахан нөмрөг маань жилээс жилд сийрээд байдгийн нэг шалтгаан учир амархан тайлагдана.
Усгүй бол мод тарина гэж байхгүй хэмээн мэдэмхийрхэх, хийрхэх хэдэрлэх хүн олон байх вий, надаас ч мөн ийнхүү олонтой асуудаг. Санаа зоволтгүй, та нэг жоохон цаасан бортгонд төө хэртэй хайлаасны суулгац тариад хашаагаа тойруулж булаад боломжтой бол санасан үедээ сар болгон хагас шанага ус хийгээд байгаарай. Таван жилийн дараа танайх гэдэг айл хайлаасан шугуй дотор л амьдрана гээд бод. Монгол ардын дуунд мөнхөрсөн хажуу дээр ургадаг хайлаас мод чинь гангийн халуун нар, өвлийн тэсгим хүйтнийг даадаг шидэт ургамал юм шүү. Харин хүн малаас хамгаалж гадуур нь хямдхан торон хашаа татаж л таараа.
Биеэрээ туршсан зүйлээ хуваалцаж байгаа болохоор намайг Эби аятай гошгоруулж байна гэж битгий бодоорой. Дээр миний ярьсанчлан цаана чинь Хятадууд усгүй элсэн цөлд жилд сая саяар нь мод тариад өмнийн элсэн их цөлөө ногооруулж байна. Хэдэн мянган жилийн бидний өвөг дээдсийн довтолгооноос хамгаалж цагаан хэрмийг өндөр уулын орой дамнуулан барьж чадаж байсан улс өнөөдөр Монголын цөлжилт, шар шуурганаас өөрсдийгөө хамгаалан шар элсэн цөлд ногоон хэрмийг жинхэнэ утгаар нь босгож байна. Худлаа гэвэл Өвөр Монголын Ордос яваад ирсэн улсаас асуугаарай. Тэд усгүй улаан элсэн дээр ой модыг сая саяар нь ургуулж байна та минь ээ.
Таримал модон хашааны тухай асуух зүйл гарах аваас миний өчүүхэн бүтээлтэй танилцах гэвээс sharav purevsuren гэсэн facebook рүү ороод үзэж болно.
Хэрэв сум орон нутгийн удирдлагууд санаачлага гаргаад орон нутгийн хөгжлийн сангаасаа жаахан мөнгө төсөвлөх аваас хамгийн түрүүн энэ ажлыг захиргаа, цаашлаад эмнэлэг, сургуулиас эхлэх нь зүйтэй. Мөн сануулахад Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжүүлэлтээр “Эко” сургуулидтай болох аян таван жилийн өмнөөс эхэлчихсэн төсөл нь одоо тал дундаа орчихсон яваа болов уу.
Өөрсдийн гараар босгосон “Ногоон хэрмэндээ” эрүүл энх амьдарч, үр хүүхдээ хар багаас нь эх байгальд ойртуулж, Монгол орноо ногооруулах таны ажил зүтгэлд амжилт хүсье.
Ш.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл0
ШАМБААРАЛДАХ ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?
Үхрийн баас шиг болох гэсэн үг
tegeed l oilgokhgui yu gadaadaa
Ардчилал УБ хотын ногоон байгууламжийг устгаагүй МАХН МАН-н үед засаг барьж байсан хотын дарга нар өнгөтэй өөдтэй болгоныг чинь зарж гишгэх ч газаргүй болгочоод одоо ч гэсэн дээрээс чинь бааж шээсээр чам шиг үхрийг шоолж инээгээд сууж байна
Ардчилсан нийгэм УБ хотын ногоон байгууламжийг үгүй болгосон. Өөрөөр хэлбэл МАХН МАН АН ИЗНН гэх мэт намууд бол ардчилсан нийгмийн нэг хэсэг. Би намын харьяалалгүй ч бас л нийгмийн хэсэг. Тиймээс чамд хариу бичээд сууж байна. Нийгэм байгаагүй бол ингээд суухгүй л байлаа. Иймхэн зүйл ойлгож чадахгүй хүмүүсээс болж манай нийгэм ийм бузар булай байгаа юм л даа. Нийгэм гэж юу болох талаар жаахан унш, нийгэмш...
Чи минь л толгойгоо сайн угааж байгаараа хэ хэ хэ
ардчилалын атигар жижиг тарваганы бөөсөн түйрэн Монголыг өмч баялаг мод цэцэрлэг юутай хээтэй нь хуу хамж хогийн цэг болгосон доо. Пүүжээ ах үнэн бичиж.
Манайхан зусландаа очоод Юру ч хийхгуй гадаа суугаад байдаг.уул нь ганц нэг мод тариад услад арчлаад байвал их амархан ургана даа
Гэнэт л одоо ийм болчихсон юм биш шүү дээ,социализмын үед ч гэр хорооллын айлуудын хашаа яг л одооныхоороо байсан шд.Ардчилал гээч юм гарч ирээд л хамаг юм будаа болгоод хаячихсан гэдэг донгио үлгэрээ болимоор юм.Харин ч бид нар том үсрэлт хийж чадсан,хүмүүс бүгд биш ч гэсэн ихэнх хэсэг нь яаж амьдрах вэ гэдгээ ойлгочихсон л байна шд.
Тэгээд ч муу хэлээд байгаа Ардчилал гээч юм чинь л бид нарыг хаа хамаагүй Араа шүдээ арзайлгасан империалист Америкийн Хавайн арал дээр очиж үзэх боломжийг олгосон юм шүү дээ.Хуучин нийгмийн үед бол жирийн нэг хүн зүгээр л нэг хувийн журмаар зуныхаа амралтаар өөрийнхөө мөнгөөр хамгийн ойрхон байгаа Эрхүү эс бол Улаан Үд хот орж Зөвлөлтийн ард түмэн социализмыг хэрхэн гардан байгуулж байгааг өөрийнхөө нүдээр үзэж харчихаад ирж чаддаг байсан билүү?
Еэ базарваань яасан их ачтай юм хийгээ вэ. Одоо бид үнэхээр жаргаж байна жаргаж байна Та нарынхаа ач буянгаар. Дарга нар чинь л харин их зовж байна даа дүү минь
Байгаа боломжоо ашиглаад хүн шиг амьдарч чадахгүй байгаа бол хохь чинь дээ....
цүнх бариад амьтны юм долоогоод гүйгээд байхад чам шиг явах л байх
Шинзо Абэ хэдийдээ Японы Ерөнхийлөгч болчихсон юмбэ? Дуртай бололтой толгойгоо дохиж байх юм гэнэ шүү, толгойгоо сэгсрэх болж байна уу? Маанагтаад байгаарай. Одоогоос арваад жилийн өмнө Японы Янагисава гэдэг өвгөн Нисэхээс нааш жил болгон мод тариад, монголчууд жил болгон устгаад, адхг сүүлд нь арга ядаад усалж, манаж байгаарай гэж хэдэн архичинд гэр бариад өгсөн боловч ургах нь байтугай улам дордсоор хурдны зам барина гэдэг дуулианаар хуу устгаад дууссан. Уул нь тэр Янагива сан Монголд мод тарина туслаарай гэж ёс журамтай япончууддаа уриалж хандив цуглуулаад ирдэг байж. Түүнийг түйвээхээс өөр юм мэддэггүй монголчууд юман чинээнд бодолгүй үгүй хийсэн гэдэг. Бид ийм л оркууд.
АЖИЛЧИНЫ РАОЙН БУЮУ ОДООГИЙН ХАНУУЛ ДҮҮРЭГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ЯАРМАГИЙН ЗАМ ДАГУУ МОД ТАРИАРАЙ ГЭЖ ӨГСӨН ЯПОН ХӨГШИНИЙ МӨНГИЙГ ИХ ИДСЭНДЭЭ.СЭТГҮҮЛЧ ЯПОН ЭЛЧИНГЭЭС МОД УРГАХГҮЙ БОЛ ЯАРАВ ГЭЖ АСУУСАНШҮҮ.ГЭТЭЛ ЯПОН ХҮН БИД МОД УРГАТАЛ МӨНГӨ ӨГСӨӨР БАЙНАА.ГЭЖ БИЛЭЭ.ИЧИХ НҮҮРГҮЙ МОНГОЛ.
Шинзо Абэ хэдийдээ Японы Ерөнхийлөгч болчихсон юмбэ? Дуртай бололтой толгойгоо дохиж байх юм гэнэ шүү, толгойгоо сэгсрэх болж байна уу? Маанагтаад байгаарай. Одоогоос арваад жилийн өмнө Японы Янагисава гэдэг өвгөн Нисэхээс нааш жил болгон мод тариад, монголчууд жил болгон устгаад, адхг сүүлд нь арга ядаад усалж, манаж байгаарай гэж хэдэн архичинд гэр бариад өгсөн боловч ургах нь байтугай улам дордсоор хурдны зам барина гэдэг дуулианаар хуу устгаад дууссан. Уул нь тэр Янагива сан Монголд мод тарина туслаарай гэж ёс журамтай япончууддаа уриалж хандив цуглуулаад ирдэг байж. Түүнийг түйвээхээс өөр юм мэддэггүй монголчууд юман чинээнд бодолгүй үгүй хийсэн гэдэг. Бид ийм л оркууд.
Шинзо Абэ хэдийдээ Японы Ерөнхийлөгч болчихсон юмбэ? Дуртай бололтой толгойгоо дохиж байх юм гэнэ шүү, толгойгоо сэгсрэх болж байна уу? Маанагтаад байгаарай. Одоогоос арваад жилийн өмнө Японы Янагисава гэдэг өвгөн Нисэхээс нааш жил болгон мод тариад, монголчууд жил болгон устгаад, адхг сүүлд нь арга ядаад усалж, манаж байгаарай гэж хэдэн архичинд гэр бариад өгсөн боловч ургах нь байтугай улам дордсоор хурдны зам барина гэдэг дуулианаар хуу устгаад дууссан. Уул нь тэр Янагива сан Монголд мод тарина туслаарай гэж ёс журамтай япончууддаа уриалж хандив цуглуулаад ирдэг байж. Түүнийг түйвээхээс өөр юм мэддэггүй монголчууд юман чинээнд бодолгүй үгүй хийсэн гэдэг. Бид ийм л оркууд.
Цээжээ түхийлгэж тагтаа пооз авч, төмөр замаас 280 сая доллар хулгайлж хэнд ч хэрэггүй хоосон шороо овоолж, 17 чингэлэг спиртийг ус болгосон шидтэн, номурангаас 120 сая доллар луйвардсны төлөөсөнд өмнийн говийн ашигт малтмалын ордыг солонгосуудад, Төгрөг нуурын нүүрсний ордыг Гонконгын хужаа нарт 200 сая доллараар зарж, эртний бизнесийн түнш нь Сингапурын хужаа атал “Хужаа нарыг хоолойг хэрчинэ” гэж эргүү ардын тархийг угааж, цаагуураа хужаа нарт жигтэйхэн хайртай мянганы шилдэг луйварчин! Жапан тауны япон захирлын өрөөнд хар тамхи шургуулж газрыг нь булааж авсан явсан кармааны хулгайч жанхуу ичих ч үгүй со, жапануудаас гуйлгаа гуйсаар! Одоо бүр давраад өөртөө хот барина л гэнэ шүү. Ёстой салаавч өгье, муу атийсан тайрдас аа. Төмөр замаас 280 сая доллар буюу 700 тэрбумыг хулгайлж 40 сая төгрөг (Ердөө 0.0005 хувь буюу энгийнээр ойлгуулж хэлбэл 7 сая төгрөг улсаас хулгайлаад ердөө 40 төгрөгөөр торгуулсантай ижил)-өөр торгуулаад өнгөрсөн жанхуу бүр амташчихаж. Одоо бүр давраад төсөвт өртө
Төмөр замаас 280 сая доллар буюу 700 тэрбумыг хулгайлж 40 сая төгрөг (Ердөө 0.0005 хувь буюу энгийнээр ойлгуулж хэлбэл 7 сая төгрөг улсаас хулгайлаад ердөө 40 төгрөгөөр торгуулсантай ижил)-өөр торгуулаад өнгөрсөн жанхуу бүр амташчихаж. Одоо бүр давраад төсөвт өртөг нь 40 тэрбум доллар (Монгол улсын бүхэл бүтэн 4 жилийн төсөв)-ыг хулгайлж авахаар санаа шулуудсан байна. 2020 он хүртэл тэснэ гэж сэрүүн зүүдэлж байгаа бололтой. Атийсан тагжгар төвд тайрдас хулгайч аа, чи 2020 онд шоронд байж байх болно. Чиний хулхи орос шоунд хууртах хүн улам цөөрсөөр байна!!!
Mongolchyyd zalhuu tyl baigaliin tansag bygdiig hosluulaj amidrah dyrgyi hymyys!yagaad ted nobsorson muuhai nehzeld amidraad dasab geheer toroos ni saardah ender soyol gegeerel baga hiisentei syyd holbootoi mongol yamar tor baina!ard tymen doroi soyolgyi bydyyleg zerlegeer amidarch bna!haramsaltaya bna!ta nar harzgaa!!!gadniihaniig byhel orchin ni nogoon eldeb checheg nogoog gadnaas syylgaj beldmel olj ireed eeriin orondoo eh oronchoor tarij yrgyylaj byyr zaasilbal checherleg hyreelen baigyylaj sortlyylaad yzesgelen sinjleh yhaanchaar ergen tymendee yzyylej baina!ta nar zendee l gadaadiin ornyydaar teneseer l baigaa gan hiij dyygarahgyi baigaa chini hachirhal tataj baina!nytagaasaa garaagyi tenegyyd nyd ni haraagyi yumniihaa mubhaglaliig yarisaar bid ertenziig goo saihan baigaliig hairlah yhaan tendees syralzahaas hoisolsoor baih yy?....
Mongolchyyd zalhuu tyl baigaliin tansag bygdiig hosluulaj amidrah dyrgyi hymyys!yagaad ted nobsorson muuhai nehzeld amidraad dasab geheer toroos ni saardah ender soyol gegeerel baga hiisentei syyd holbootoi mongol yamar tor baina!ard tymen doroi soyolgyi bydyyleg zerlegeer amidarch bna!haramsaltaya bna!ta nar harzgaa!!!gadniihaniig byhel orchin ni nogoon eldeb checheg nogoog gadnaas syylgaj beldmel olj ireed eeriin orondoo eh oronchoor tarij yrgyylaj byyr zaasilbal checherleg hyreelen baigyylaj sortlyylaad yzesgelen sinjleh yhaanchaar ergen tymendee yzyylej baina!ta nar zendee l gadaadiin ornyydaar teneseer l baigaa gan hiij dyygarahgyi baigaa chini hachirhal tataj baina!nytagaasaa garaagyi tenegyyd nyd ni haraagyi yumniihaa mubhaglaliig yarisaar bid ertenziig goo saihan baigaliig hairlah yhaan tendees syralzahaas hoisolsoor baih yy?....
ene yum meddeg hyn bichjee!!!ene hyn setgyylch,zohiolch hyn baih aa!!manai iim seheetengyyd olon bna!ene yed tedniig dyygargahgyi bolgoson ardchilal hemeeh heneetnyyd baisan bolob uu?Odoo jaahan eerchilelted ormoor bna suu ardyyd aa!!
manai mongolchuud uneheer manguu taldaa humuus gedeg ni tuuhenfee haragddag. Yagaad buh modooroo hashaa bariad bhd hen ch yu ch heldeggui ym bol? Nuguu tsetsen tur zadag bur tag shuu.